Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01366

 

 

 

 

 

 

2025 02 18 197/ШШ2025/0*******56

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Твин тауэр-1 байр ******* давхарт байрлах, ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 06 дугаар хороо, 58 дугаар байр, ******* тоотод оршин суух Чи******* овогтой Лх******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,*******2,805.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Лх******* нь манай байгууллагатай 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,099,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Ч.Лх******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Ч.Лх*******оос зээлээ төлөхийг удаа даар шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Ч.Лх*******оос 2,*******2,805 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,*******2,805.18 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Лх******* хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 632,805.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ч.Лх*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,*******2,805.18 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ч.Лх******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,*******2,805.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 632,805.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ч.Лх******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,*******2,805.18 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 632,805.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,075 төгрөгөөс 24,537.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 24,537.5 төгрөг, улсын төсвийн данснаас 24,537.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР