| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/09860/И |
| Дугаар | 197/ШШ2025/01448 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/01448
2025 02 19 197/ШШ2025/01**************8
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, Партизаны гудамж, ******* байрны залгай, өөрийн байран байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, сармисны хонхор, ******* дүгээр гудамж, ******* тоотод оршин суух Ши******* Пү******* /РД:УР820*******2011/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, сармисны хонхор, ******* дүгээр гудамж, ******* тоотод оршин суух Га Да /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,719,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 02 сарын 12-ны өдөр Ш.Пү*******, Г.Да нар нь манай байгууллагатай 079002012000******* дугаар Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 7,200,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулж, барьцаа хөрөнгөөр 311*******УБЧ дугаартай тээврийн хэрэгсэл болон *******50,000 төгрөгийн үнэлгээтэй гэрийн эд хогшил тус тус бүртгүүлэн хариуцагч нар мөнгийг хүлээн авч харилцан тохиролцсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,329,916 төгрөг, хүү 2,815,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 563,1*******5 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүсэн зардалд буюу нотариатын зардалд 10,500 төгрөг буюу нийт 5,719,287 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Пү*******, Г.Да нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-иас нэхэмжилсэн 5,719,287 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 5,719,287 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ш.Пү*******, Г.Да нар хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,*******60 төгрөгөөс 53,230 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Пү*******, Г.Да нараас улсын тэмдэгтийн хураамжид 53,230 төгрөг, улсын төсвийн данснаас 53,230 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2, 7*******.*******, 75 дугаар зүйлийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 5,719,287 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ш.Пү*******, Г.Да нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 202******* оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,*******60 төгрөгөөс 53,230 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 53,230 төгрөг, улсын төсвийн данснаас 53,230 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР