2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/02325

 

2025 0******* 26 192/ШШ2025/02*******25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 9 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс

Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, тахилт ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Хүсэлт гаргагчийн шаардлага: Г.*******ийг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дөлгөөнтамир, гуравдагч этгээд Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Амартуяа нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороог хариуцан ажилладаг. Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, тахилт ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, Г.******* нь эхнэр 6 настай хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр тогтсон ажилгүй бөгөөд архинд донтох эмгэгтэй нь тогтоогдсон. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэг бөөгнөрөл үүсгэж, иргэдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг, ахуйн хүрээнд архиддаг. Тэрээр хүүхдийн хажууд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс гадна эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн *******, 4, 5, 8 дугаар зүйлийг үндэслэн тухайн хүнийг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний буруу, би өнөөдрөөс эхлээд архинаас татгалзана. Архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна гэв.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, 2025.0*******.25-ны өдрийн Д.Дөлгөөнтамирт олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Г.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.*******гийн хүсэлт, Цагдаагийн байгууллагын Асап санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл, Б.*******гийн цагдаад өгсөн мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, фото зураг, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, зүрхний цахилгаан бичиг, цээжний зураг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь Г.*******ийг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

Г.******* нь архинд донтох өвчтэй болох нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох эмнэлгийн дүгнэлтээр, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь цагдаагийн байгууллагын мэдээллийн сангийн бүртгэл болон эхнэр Б.*******гийн хүсэлт, мэдүүлэг, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж зааснаар Г.*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах үндэслэл бүрдсэн гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /рд:*******/-г захиргааны журмаар эмчлэх газар явуулж, албадан эмчлүүлсүгэй.

2. Гуравдагч этгээд Г.*******ийн албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг тайлбарласугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН