Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/01449

 

 

 

 

 

 

2025 02 19 197/ШШ2025/01449

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* тоотод оршин суух хаягтай Бу******* Эр******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоотод оршин суух Ба******* Чу******* /РД:*******/-т холбогдох,

 

1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эр******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2024.10.24-нд Б.Чу*******т 1,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлүүлсэн. Гэвч Б.Чу******* нь зээлсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй шалтаг хэлсээр өнөөдрийг хүрч утсаа авахаа больсон. Баянзүрх дүүргийн гэрийн хүнс захад лангуу түрээсэлж ажиллуулж байсан боловч ажлаасаа гарсан байна. Уг мөнгийг би дүүгээсээ авч өгсөн болно. Одоо би дүүдээ өртэй болоод хохирч байна. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Чу******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.Эр*******гаас бизнесийн үйл ажиллагаа явуулж байхдаа 1,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Түрээсийн төлбөрөө төлж дийлэхгүй бараа материалаа нэмж чадахгүй байсан учраас бизнесийн үйл ажиллагаа хаагдсан болохоор уг төлбөрийг төлж чадахгүй удаашруулсан нь үнэн болно. Одоо уг нэхэмжилж байгаа төлбөрийг бүрэн төлж дуусгана. Төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Эр*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Б.Чу******* хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгөөс 14,275 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Чу*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 14,275 төгрөг, улсын төсвийн данснаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Эр*******д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Эр*******гийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Б.Чу******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгөөс 14,275 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 14,275 төгрөг, улсын төсвийн данснаас 14,275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Эр*******д олгосугай.  

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР