Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/01452

 

 

 

 

 

 

2025 02 19 197/ШШ2025/01*******52

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажилла******* анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* амарын гудамж, өөрийн байранд байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, сангийн хороо 11б байр ******* тоот хаягт оршин суух, Пү******* овогтой Гэ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 16 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, Ца******* Цэ /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт *******,713,*******26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хасбанк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Гэ******* нь 2022 оны 05 сарын 06-ны өдөр тус банктай 105006277******* дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 1*******,800,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 365 хоногт 19.2 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Хасбанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж холбогдож байсан боловч 202******* оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн 262 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт *******,713,*******26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: П.Гэ*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,713,*******26 төгрөг гаруулах иргэний хэрэгт хариуцагч нийт зээлийн төлбөрийг бүхэлд нь сайн дураар биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч П.Гэ*******, Ц.Цэ нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт *******,713,*******26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажилла******* явцад хариуцагч П.Гэ******* нь *******,713,*******26 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч П.Гэ*******гээс зээлийн гэрээний үүрэгт *******,713,*******26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, *******,713,*******26 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 90,365 төгрөгийн тал хувь болох *******5,182.5 төгрөгийг хариуцагч П.Гэ*******, Ц.Цэ нараас, тал хувь болох *******5,182.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,365 төгрөгөөс үлдэх *******5,182.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1, 7*******.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Гэ*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,713,*******26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч П.Гэ*******, Ц.Цэ нараас улсын тэмдэгтийн хураамжид *******5,182.5 төгрөг, улсын орлогоос *******5,182.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,365 төгрөгөөс үлдэх *******5,182.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР