| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/00973/И |
| Дугаар | 192/ШШ2025/02242 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/02242
2025 03 24 192/ШШ2025/02242
*******эхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа би,
*******эхэмжлэгч: У**
Хариуцагч: ***
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
*******эхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****н овгийг миний нэр дээр шилжүүлж, өөр эмэгтэйтэй үерхээд явсан. 2021 оны 10 дугаар сарын үеэс хүүхэдтэй уулзах, эргэн нийлэхийг гуйхаар нь хүлээн авч ахин амьдарч эхэлсэн. Гэвч 2022 оны 07 дугаар сард хардалтын улмаас гар хүрэн шүүхийн дүгнэлтээр хөнгөн зэргийн бэртэл тогтоож 10 хоногийн баривчилгаанд явсан***айрны урьдчилгаа болох 68 сая төгрөг хамтдаа хөдөлмөрлөсний үр дүнд өгөн ипотекээр байртай болсон. ****хардалт ихтэй, найз нөхөд, ажлын ***хүслээр миний бие 2 дахь хүүхдээ олсон боловч чам шиг юм яаж 2 хүүхэд өсгөх вэ, яг салах гэж байхад гайтай юм шиг хүүхэд оллоо гэх мэт үгсээр сэтгэл санаагаар унагаж, зулбалт үүсгээд хүүхэд маань эндсэн. Би энэ хүнийг маш олон удаа уучилж гэр бүлээ бүтэн байлгаж, охиноо хагасын зовлон үзүүлэхгүйн тулд хичээж ирсээр ядарч байна. ***Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин **** орон сууцнаас хүүхдэдээ болон өөртөө ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
*******эхэмжлэгч ********** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагчтай хоорондын маргаан, үл ойлголцлоо шийдсэн тул гаргасан өргөдлөө буцаах хүсэлттэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ....гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад
Ү*******ДЭСЛЭХ нь:
*******эхэмжлэгч ****т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ ...хариуцагчтай хоорондын маргаан, үл ойлголцлоо шийдсэн тул. хэмээн тайлбарлажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******эхэмжлэгч ****холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан*** буцаан олгосугай.
3. Зохигчид цаашид хамтран амьдрахгүй, гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаа бий болсон тохиолдолд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэгч **** дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАЯРМАА