| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/06544/И |
| Дугаар | 197/ШШ2025/01454 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/01454
2025 02 19 197/ШШ2025/01454
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, уурхайчдын 1а ******* тоот хаягт оршин суух хаягтай Тү******* Хи******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, Ба******* овогтой Га******* /РД:*******/-д холбогдох
Гэм хорын хохиролд 10,069,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Хи******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 08 сарын 15-ны өдөр 18 цагийн үед Toyota aqua маркын ******* улсын дугаартай суудлын автомашинаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо уурайчдын замд явж байхад Nissan leat маркийн дугаартай суудлын автомашины жолооч Б.Га******* нь туслах замаас орж ирээд миний баруун талаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшил машинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Б.Га******* буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Иймд хариуцагч Б.Га*******аас машинд учируулсан хохирол болох 7,969,000 төгрөг осол болсоноос хойших 8 сарын 15-наас 9 сарын 15 хүртэл өдрийн 70,000 төгрөг болох нийт 2,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Хи******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Т.Хи******* хариуцагчаас 8,600,000 төгрөгийг авч хохиролгүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Хи******* нь хариуцагч Б.Га*******ад холбогдуулан, гэм хорын хохиролд 10,069,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Га******* нь 8,600,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч Т.Хи******* нь хариуцагч Б.Га*******аас гэм хорын хохиролд 10,069,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 10,069,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 177,240 төгрөгийн тал хувь болох 88,620 төгрөгийг хариуцагч Б.Га*******аас, тал хувь болох 88,620 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Хи*******эд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,240 төгрөгөөс үлдэх 88,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Хи*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Га*******ад холбогдох гэм хорын хохиролд 10,069,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Га*******аас улсын тэмдэгтийн хураамжид 88,620 төгрөг, улсын орлогоос 88,620 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Хи*******эд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,240 төгрөгөөс үлдэх 88,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР