| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2025/00017/И |
| Дугаар | 197/ШШ2025/01457 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/01457
2025 02 19 197/ШШ2025/01457
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, ******* цогцолборт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 07 дугаар хороо, жаргалантын 21 гудамж ******* тоот хаягт оршин суух, Оч******* овогтой Эр******* /РД:*******/-д холбогдох
Гэрээний үүрэгт 316,697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Эр******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч mymobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2020 оны 01 сарын 13-ны өдөр ******* тоот гэрээ байгуулж ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. О.Эр******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үйлчилгээний төлбөрийг 2022 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 316,697 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд О.Эр*******аас ******* дугаарын үйлчилгээний төлбөр 316,697 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч О.Эр******* нь нэхэмжлэлийн шаардлага 316,697 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.Эр*******ад холбогдуулан, гэрээний үүрэгт 316,697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Эр******* нь 316,697 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.Эр*******аас гэрээний үүрэгт 316,697 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 316,697 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 10,152 төгрөгийн тал хувь болох 5,076 төгрөгийг хариуцагч О.Эр*******аас, тал хувь болох 5,076 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпорац ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,152 төгрөгөөс үлдэх 5,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Эр*******ад холбогдох гэрээний үүрэгт 316,697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.Эр*******аас улсын тэмдэгтийн хураамжид 5,076 төгрөг, улсын орлогоос 5,076 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,152 төгрөгөөс үлдэх 5,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР