Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/01475

 

 

 

 

 

2025          02             19                                        197/ШШ2025/01475

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

                                                                                                         

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 34 дүгээр хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж,******* хаягт байрлах ******* БСБ /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, нүхтийн шүншиг вилла-3 хотхон ******* тоотод оршин суух Баасангийн Халиун /РД:ШВ86021209/-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б.Халиунтай байгуулсан гэрээний дагуу түүний хүү Түвшинсанаагийн сургалтын төлбөрт төлөгдөөгүй үлдсэн 2,000,000 төгрөгийг гэрээнд заасан алдангийн хамт нийт 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Халиун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хүслийн өргөө сургуулийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болох сургалтын төлбөр болох 3,000,000 төгрөгийг Б.Халиун миний бие хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“*******” БСБ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Б.Халиун хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгөөс 31,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Халиунаас улсын тэмдэгтийн хураамжид 31,475 төгрөг, улсын төсвийн данснаас 31,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын хүслийн өргөө сургууль” БСБ-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын хүслийн өргөө сургууль” БСБ-ын нэхэмжилсэн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Б.Халиун бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгөөс 31,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 31,475 төгрөг, улсын төсвийн данснаас 31,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын хүслийн өргөө сургууль” БСБ-д олгосугай.  

  3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ж.АЗБАЯР