Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/01906

 

 

 

 

 

 

2025 03 06 197/ШШ2025/01906

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп Парк Плэйс, 8 давхар, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаан 9 гудамж, ******* тоотод оршин суух, От******* Су******* /РД:*******/-д холбогдох,

 

3,429,156.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 11 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаар Зээлийн гэрээг О.Су*******тай байгуулсан. Тус гэрээгээр нийт 7,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл гэрээний дагуу төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу 2024 оны 07- р сарын 11-ний өдрөөс хойш төлөлт хийхээ зогсоосон. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг ******* дугаар гэрээ болон Хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, тус гэрээний хугацаа дууссан тул 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 3,429,156.98 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлээ төлөхийг сануулж, уулзалт хийн, зээлдэгч өөрөө хугацаа товлон төлнө гэж удаа дараа худал хэлсээр одоо утсаа авахаа больсон. Иймд 2023 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар Зээлийн гэрээний байгуулсан зээлийн үлдэгдэл 3,429,156.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие От******* Су******* ******* ХХК-иас 7,000,000 төгрөгийн зээлийг 2023 оны 11 сард авсан. Миний бие 2023.12.09-ний өдөр элэг солиулах мэс ажилбарт орсон, түүнээс хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, 2024 оны 8,9 сард ажилд орсон боловч ядрах, ө*******өх, ухаан алдах зэрэг 5 удаагийн үйлдлээс болоод ажлаасаа гарсан. Иймд үлдсэн төлбөр болох 3,429,156.98 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.Су*******ад холбогдуулан 3,429,156.98 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч О.Су******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,429,156.98 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.Су******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,429,156.98 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,817 төгрөгөөс 34,908.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 34,908.5 төгрөг, улсын төсвийн данснаас 34,908.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О.Су******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР