| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/08126/И |
| Дугаар | 192/ШШ2025/01255 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01255
2025 02 13 192/ШШ2025/01255
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 17 870 659.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 17 870 659.19 төгрөгийг 2025.03.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 500 000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 6 435 329.6 төгрөг, 2026.02.25-ны өдөр 6 435 329.6 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 303.30 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123 651.65 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123 651.65 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ