2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/01680

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 27 192/ШШ2025/01680

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа би,

 

Нэхэмжлэгч: У***

 

Хариуцагч: *** холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,070,438.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***к ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЗГ250511966 тот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 1372 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 8,732,933.17 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 8,322,937.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,014,537.97 төгрөг нийт 18,070,438.55 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: ** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,070,438.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13,070,438.55 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,070,438.55 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13,070,438.55 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** ХК-ийн нэхэмжлэлтэй, *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,070,438.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 13,070,438.55 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *** 124,152 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,304 төгрөгөөс 124,152 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан *** ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч М.Ууганцэцэг нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БАЯРМАА