Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/21

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               С.Ариунаа

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 23 оны дугаар сарын 24-ний өдрийн 23/ШЗ/4 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Бамбадоржийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 23 оны 06 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 2 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: / Урьд:

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

2. овогт ийн , Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 197 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1-р баг, Хайрхан -р байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ТЯ7123010/

3. овогт ын , Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 1977 оны дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: МС7702212/ Урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

4. овогт гийн , Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэс суманд 1969 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1-р баг, Ойчдын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

. овогт ын , Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1974 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: /

2. Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 23 оны 01 дүгээр сарын 09-ний орой Дорнод аймгийн Баяндун сумын 1-р баг, Ногоон толгой гэх газарт Toyota Land Criuser-0 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, minilab GM-0 маркийн металл хайгч ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайсан, шуудай шороо олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

... Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлд заасны дагуу хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын санал болгосон гэх эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний талаар ойлгоогүй” гэж мэдүүлдэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүлийн 6 дахь хэсэгт зааснаар “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцааж... гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална.” гэж тус тус заасан ба шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байгаа нь хуульд нийцсэн ба хэргийн оролцогчдод хуулиар олгогдсон “хүсэлтээсээ татгалзах” эрхийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр , гэх хүмүүсийг оролцуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Хөндлөнгийн гэрч өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны талаар гомдол гаргах, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй”, мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.” гэж тус тус заасан атал хөндлөнгийн гэрч нарт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байна. /хх-ийн 39 тал/

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх Toyota Land Criuser-0 маркийн улсын дугаартай автомашиныг шүүгдэгч *******гийн эзэмшлээс мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн боловч мөрдөгч эд хөрөнгө битүүмжилсэн талаар прокурорт мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасан “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 44-46 тал/

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх Toyota Land Criuser-0 маркийн улсын дугаартай автомашины эд зүйлийн үнэлгээг “” ХХКомпани  189,814,18 төгрөгөөр /хх-ийн 9-60/, “ ” ХХКомпани  ,24,600 төгрөгөөр /хх-ийн 3/ тус тус эрс зөрүүтэй үнэлсэн нь шүүх аль үнэлгээг бодитой гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх, түүнчлэн дээрх хоёр үнэлгээний компанийн хийсэн үнэлгээг хэргийн оролцогч болох иргэний нэхэмжлэгч Х.Соёмбо-Эрдэнэд танилцуулаагүй /хх-ийн 6 тал/, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.” гэж дүгнээд эрүүгийн ******* дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн эзэмшлээс Toyota Land Criuser-0 маркийн улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шуудай, 0 килограмм шороо, алт хайгч, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, зурагтай анкет зэргийг хэргийн хамт Дорнод аймгийн Прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэжээ.

. Прокурор М.Бамбадорж бичсэн эсэргүүцэлдээ: “1. ...Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр , гэх хүмүүсийг оролцуулсан бөгөөд ...хөндлөнгийн гэрч нарт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байна.” гэжээ. ... Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн зорилго нь тухайн газрын газар зүйн байршлыг “GPS map 64s төхөөрөмж ашиглан солбицол тогтоох байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.10 дахь заалтад зааснаар тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн байна. Энэ нь хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй газар хөндлөнгийн гэрчээр , гэх хүмүүсийг оролцуулсан мэт тэмдэглэл үйлдсэн нь мөрдөгчийн бичиглэлийн алдаатай хэсэг байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн зөрчил биш, мөн хэрэгт эргэлзээтэй байдал үүсгэсэн нотлох баримт биш юм. Гэмт хэрэг үйлдсэн газар, байршил нь гэрчийн мэдүүлэг, баримт сэлтээр хангалттай нотлогдон тодорхойлогдож байгаа болно.

2. ... Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан түүний эзэмшлийн “Toyota Land Criuser-0” маркийн улсын дугаартай автомашиныг мөрдөгч хойшлуулшгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар битүүмжлэх ажиллагаа явуулж *******д хариуцуулан өгч, битүүмжилсэн хөрөнгийг үрж, завшсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж гарын үсэг зуруулсан байна. Мөрдөгчийн дээрх хойшлуулшгүй ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрлөөр хүчинтэйд тооцуулах ажиллагаа биш, тус зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн бие даасан ажиллагаа байхаар хуульчилсан байна. Мөн хойшлуулшгүй ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нотлох баримтаар үнэлж болох ба анхан шатны шүүхээс битүүмжлэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар битүүмжлэх ажиллагаа явагдаагүй, прокурорт мэдэгдээгүй гэж заасан нь үндэслэлгүй байна.

3. ... Энэ хэрэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн эзэмшлийн машинтайгаа явж гэмт хэрэг үйлдэж үйлдэл дээрээ эд мөрийн баримттайгаа баригдсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник ... хураана.” /тээврийн хэрэгслийг/ гэж зааснаар эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай байтал шүүхээс шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан үндэслэлээ “эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, автомашины үнэлгээг хуваан төлөх талаар илэрхийлж”, тус автомашины үнэлгээг хоёр өөрөөр гаргасан, үнэлэх боломжгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Х.Соёмбо-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй, хохиролгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй иргэний нэхэмжлэгчид эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх, үнэлгээний тайланг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болохгүй гэж үзэж байна.

Шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, албадлагын арга хэмжээний хэр хэмжээн дээр маргаан үүсгэсэн байтал хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх “Toyota Land Criuser-0” маркийн улсын дугаартай автомашиныг “Вендо” ХХК 189,814,18 төгрөгөөр үнэлэхдээ тухайн автомашинд ямар нэгэн үзлэг, оношилгоо хийлгүйгээр шууд итгэлцүүрээр үнэлсэн үнэлгээ байна гэж гомдол гаргаж дахин нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаж уг хүсэлтийг хангасан бөгөөд “Бан Хас” ХХК ,24,600 төгрөгөөр үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ойлгомжтой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгээд ч Монгол улсад бүхэл бүтэн , 6 жил явчихсан механик “Toyota Land Criuser-0 маркийн автомашин төдийгүй 18 онд үйлдвэрлэгдсэн шинээр орж ирж буй машин ч 189,000,000 төгрөгөөр зарагдахгүй нь ойлгомжтой юм.

Мөн эдгээр иргэдийн шуудайлсан шорооноос  ямар нэгэн алт илрээгүй, сорьц тогтоогдоогүй, ямар ч экологи эдийн засгийн үнэлгээний хохиролгүй талаарх дүгнэлтүүд хавтаст хэрэгт байхаас гадна энэ тал дээр иргэний нэхэмжлэгч Х.Соёмбо-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй, хохиролгүй талаараа мэдүүлдэг. Түүнд уг дүгнэлтүүдийг танилцуулах шаардлагагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болохгүй юм. Уг хэрэгт авагдсан “Бан Хас” ХХК-ийн үнэлгээгээр шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхөд бүгд татгалзах зүйлгүй талаараа хүсэлт гаргасан болно.” гэжээ.

7. Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: Урьд нь гаргасан саналаа бүрэн дэмжиж байна. 23 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор М.Бамбадоржийн эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболдын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуульд заасан шаардлагыг хангасан байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, ... гэж, мөн хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана.”, 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж заажээ.

3. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлд заасны дагуу хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын санал болгосон гэх эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний талаар ойлгоогүй. ...” гэж мэдүүлсэн байх ба шүүх шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэх “хүсэлтээсээ татгалзах” эрхийг хангасан нь хууль зөрчөөгүй байна.

4. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон, байлцсан хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.” гэж, мөн хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Хөндлөнгийн гэрч өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны талаар гомдол гаргах, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах эрхтэй.” гэж заажээ.

. Мөрдөгч Б.Энхтамир нь 23 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”-д хөндлөнгийн гэрчээр , гэх хүмүүсийг оролцуулсан боловч тухайн ажиллагааг дуусмагц мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, мөн ажиллагааны талаар гомдол гаргах, түүнд засвар оруулах эрхийг зөрчсөн байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэж заасан.

7. 23 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Мөрдөгчийн тогтоол”-оор шүүгдэгч *******гийн эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Land Cruiser-0” маркийн улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн боловч эд хөрөнгө битүүмжилсэн талаар прокурорт мэдэгдээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэжээ.

9. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Land Cruiser-0” маркийн улсын дугаартай автомашины эд зүйлийн үнэлгээг “Bendo” ХХК 189,814,18 төгрөгөөр, “Бан Хас” ХХК ,24,600 төгрөгөөр тус тус эрс зөрүүтэй үнэлсэн байх ба шүүхээс дээрх үнэлгээний аль үнэлгээг бодитой гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгаа талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч болох иргэний нэхэмжлэгч Х.Соёмбо-Эрдэнэд дээрх үнэлгээний компаниудаас гаргасан эд хөрөнгийн үнэлгээг танилцуулаагүй нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна.” гэж заасныг зөрчсөн байна.

11. Дээрх үндэслэлүүдээр шүүгчийн захирамжид дурдсан зөрчлүүдийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны дугаар сарын 24-ний өдрийн 23/ШЗ/4 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор М.Бамбадоржийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.УРТНАСАН

ШҮШГЧИД                                                                С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                    Ц.ЭРДЭНЭЗУУ