Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 80

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                             Хэргийн индекс:114/ 2016/0040/3

             Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Я.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ийн  нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст холбогдох “Дархан-Уул аймгийн 8 дугаар баг, микрийн 1 дүгээр байрны ******* тоот байрны Ү-20030*******447 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өөрчилсөн бүртгэлийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд буй Я.*******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилогдож 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 115 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтээр Я.*******ын иргэний үнэмлэхний канондсон хуулбарыг ашиглаж үл хөдлөх эд хөрөнгийг нь бусдад худалдсан болох нь цагдаагийн болон иргэний журмаар шалгуулах үндэслэл болж байх тул нэхэмжлэлээ татан авч байна. Иймд хууль хяналтын байгууллагад холбогдох асуудлыг шалгуулах нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлээ татан авч байгааг баталгаажуулсан захирамж гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д “ ...нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах...” гэж   заасан    эрхийн    дагуу    шүүхэд    гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр

татгалзаж    байгаа    тухайгаа     бичгээр    илэрхийлсэн   хүсэлтийг   ирүүлсэн    байна.  Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан  нь  хуульд   харшлаагүй   байх  тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзалыг баталж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2016/0040/3 дугаар бүхий индекстэй  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

                             

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст холбогдуулан гаргасан  “Дархан-Уул аймгийн 8 дугаар баг, микрийн 1 дүгээр байрны ******* тоот байрны Ү-20030*******447 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өөрчилсөн бүртгэлийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7*******00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, мөн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.НАРАНТУЯА