2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01176

 

 

 

 

   

    2025          02            11                                         192/ШШ2025/01176         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

            хариуцагч: *** холбогдох,

            гэрээний үүрэг 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** оролцож,

            шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэг 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд: ...нэхэмжлэгч *** ХХК нь иргэн ***тай гэрээ байгуулж, тус компанид ажиллаж байсан *** нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Япон улсад туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтад явахаар болсон. Уг сургалтад явахдаа суралцах, тогтвортой ажиллаж 06/2022 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу *** Япон улсад суралцах бүх зардал, хөлс мөнгийг хариуцсан. Энэ сургалт нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд болсон бөгөөд нийт зардал нь 5,750,000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлаа *** нь Суралцах, тогтвортой ажиллах гэрээний дагуу уг компанид тасралтгүй 36 сар ажиллах байдлаар төлөхөөр тохиролцсон. *** нь 2024 оны 01 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас халагдах, мөн гэрээний дагуу ажиллаагүй хугацаанд ногдох 3,500,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй учраас хариуцагч ***ас 3,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Суралцах, тогтвортой ажиллаж гэрээний 5.2-т суралцагч гэрээ дуусгавар болох хугацаанаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаас гарвал сургалтын зардлыг ажиллаагүй хугацаанд харгалзан тооцож компанид буцаан төлнө гэсэн заалтын дагуу сургалтын гэрээний үлдэгдэл төлөх тухай гэрээ байгуулсан. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч ***ас 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

3.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/

хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 5 дугаар тал/

нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 19 дүгээр тал/

нэхэмжлэгчээс ***д олгосон итгэмжлэл /хэргийн 40 дүгээр тал/

2024.01.09-ний өдрийн Б/01 тоот *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 46 дугаар тал/

*** ХХК-ийн захиргаанд гаргасан *** гар өргөдөл /хэргийн 47 дугаар тал/

2022.12.25-ны өдрийн *** дугаар Туршлага судлах аялалын гэрээ /хэргийн 48 дугаар тал/

2022.11.30-ний өдрийн Токиогийн боломж-2022 олон улсын экспо бизнесийн аялалд оролцогчдын ажлын удирдамж /хэргийн 49 дүгээр тал/

Дансны хуулга /хэргийн 50-51 дүгээр тал/

2022.12.01, дугаар 06/2022, *** ХХК, *** нарын хооронд байгуулсан Суралцах, тогтвортой ажиллах гэрээ /хэргийн 52 дугаар тал/

2024.01.15-ны өдрийн Суралцах, тогтвортой ажиллах гэрээг дүгнэх акт /хэргийн 53 дугаар тал/

*** ХХК-ийн захиргаанд гаргасан *** хүсэлт /хэргийн 54 дүгээр тал/

2024.01.18-ны өдрийн бд:0060 дугаар *** нарын хооронд байгуулсан гэрээ /хэргийн 55 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

4.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлаа /хэргийн 29 дүгээр тал/ зэрэг  баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч ...3500 000 төгрөг гаргуулах тухай ... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...тохиролцсон хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй үүргээ зөрчсөн... гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд тайлбар гаргаагүй.

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2022 оны 12 сарын 01-ний өдөр дугаар 06/2022 Суралцах, тогтвортой ажиллах гэрээ байгуулж, Япон улсын Токио хотод “Токио бизнес боломж -2022” сэдэвт экспод оролцох, туршлага судлах 2022 оны 12 сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 сарын 16-ны өдөр дуустал 5 хоногийн сургалт, аяллын зардал 5 750 000 төгрөг нэхэмжлэгч төлөх, хариуцагч *** ХХК-д 2022 оны 12 сарын 12-ны өдрөөс 2025 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаанд маркетингийн менежерийн ажил албан тушаалд тогтвортой ажиллах харилцан үүрэг хүлээж бичгээр гэрээ байгуулсан байна. /хэргийн 49-52 дугаар тал/

Гэрээний 5.2-т суралцагч гэрээ дуусгавар болохоос өмнө өөрийн хүсэлтээр ажлаас гарвал сургалтын зардлыг ажиллаагүй хугацаанд харгалзуулан компанид буцаан төлөхөөр тохиролцжээ.

2023 оны 01 сарын 03-ны өдөр *** нэхэмжлэгч талд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасныг үндэслэн түүнийг 2024 оны 01 сарын 09-ний өдрийн дугаар Б/01 тоот *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал баримтаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийг 46-47 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-т зааснаар тохиролцсоны дагуу сургалт, аяллын зардлыг ажиллаагүй хоногт харгалзуулан 3 673 611 төгрөг төлүүлэхээр акт тогтоосныг хариуцагч 3500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2024 оны 02, 03, 04, 05, 06, 07, 08 сард сар тус бүр 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрч хүсэлт гаргаж, 2024 оны 01 сарын 18-ны өдөр зохигч талуудын хооронд мөнгөн төлбөрийн үүрэг барагдуулах гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 53-55 дугаар тал/

5. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

6. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй гэж үзнэ.

7. Хариуцагч 2024 оны 01 сарын 18-ны өдрийн мөнгөн төлбөрийн үүрэг барагдуулах гэрээний дагуу 3500 000 төгрөг төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд хариу тайлбар, баримт гаргаагүй.

9. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас 3500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

10. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд ямар нэг тайлбар хүсэлт гаргаагүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар хариуцагч ***ас төлбөр барагдуулах гэрээний үүрэг 3500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ