Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03137

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч: тоотод байрлах ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух ******* овогтой ******* /РД: *******/-д холбогдох,

2.322.945,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ө.******* нь ХААН ******* ХК-тай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/2004160421 тоот Зээлийн эрх нээх гэрээ мөн өдрийн БГХ/2004160421 тоот барьцааны гэрээ байгуулж 500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн байдаг. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн байдаг. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 550,000 төгрөгийг 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн байдаг. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөгийг 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн байдаг. Зээлдэгч Ө.******* нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөрт 1,105,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 303,771.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 1,408,771.83 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Ө.******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч Ө.*******өөс зээлийн гэрээн үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,095,000 төгрөг, хуримтлагдсан хүү 1,062,897.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165,047.39 төгрөг нийт 2,322,945.22 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.... гэжээ.

Хариуцагч Ө.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 2.322.945,22 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,161,473 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,161,473 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХК нь хариуцагч Ө.*******өд холбогдуулан 2,322,945.22 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,322,945.22 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,161,473 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,161,473 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,322,945.22 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,161,473 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,161,473 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.118 төгрөгөөс 26.059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 26.059 төгрөг, хариуцагчаас 26.059 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

ШҮҮГЧ А.БАТМАНДАХ