| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/06128/И |
| Дугаар | 197/ШШ2025/03165 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/03165
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: байрлах “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/-д холбогдох,
9.548.890,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* *******тай 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-R110006434 тоот "Дижитал зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******* овогтой ******* нь ЗГ-R110006434 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн байдлаар 66 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9,548,890.80 төгрөгийн өр үүсгэж *******ыг хохироож байна. Иймд зээлдэгч ******* овогтой *******ээс ******* *******тай байгуулсан ЗГ-R110006434 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,548,890.80 төгрөгийг гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 9.548.890,80 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* *******” ХК нь хариуцагч С.*******т холбогдуулан 9.548.890,80 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.548.890,80 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.548.890,80 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,591,482 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.734 төгрөгөөс 83,867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 83,867 төгрөг, хариуцагчаас 83,867 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ