Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023-09-21

 

 

 

 

 

 

 

2023        09           21                                           2023/ДШМ/34                          Хэрлэн сум

 

 

С.Б-, М. М.Г-, У.М-

нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,   

Шүүгдэгч У.М-ийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр,

Шүүгдэгч С.Б-, М.Г-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-, М.Г-, өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Б-, М.Г-, У.М- нарт холбогдох 2139001210152 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч М.Г-, С.Б-, У.М- нарыг 2019 оны 4 дүгээр сард Д.М-ын гунжин үнээг хулгайлж 600.000 төгрөгийн,

-2019 оны 4 дүгээр сард П.Ч-ын 4 тооны үрээг хулгайлж 3.600.000 төгрөгийн,

-2019 оны 5 дугаар сарын эхээр С.Т-ын 6 тооны адууг хулгайлж 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: шүүгдэгч У.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

- шүүгдэгч М.Г-, С.Б-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-од 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч  С.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гээс 2.250.000 төгрөг гаргуулан хохирогч С.Т-од, 200.000 төгрөг гаргуулан хохирогч Д.М-ад, 1.200.000 төгрөг гаргуулан хохирогч П.Ч-т тус тус олгож, хохирогч Д.М-аас хохиролд илүү төлсөн 200.000 төгрөгийг буцаан гаргуулан шүүгдэгч У.М-д тус тус олгож,

- Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны  өдрийн 09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжилсэн саран хас тамгатай, хээр зүсмийн бүдүүн гүү буюу 1 /нэг/ тооны морийг битүүжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 1 /нэг/ тооны морийг хохирогч С.Т-од олгож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч М.Г-ын эзэмшлийн 7.100.000 /долоон сая нэг зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан У.М-ийн эзэмшлийн хонины хүрэн морь, сартай хүрэн гүүний нийт үнэ болох 1.750.000 төгрөгийг 3 хувааж, шүүгдэгч тус бүрээс 583.333 /таван зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...С.Т-ын 6 тооны адууг би хүлээн зөвшөөрөхгүй байсан. С.Т-ын 6 тооны адууг хулгай хийхэд У.М- зааж өгч С.Б- тууж ирж хашиж У.М- барьж өгч хазаарлаж, эмээл тохож өгч зам зааж өгч бид гурав цуг байсан. Одоо үнэн зөвөөр нь хэргээ хүлээн зөвшөөрч байна.

Миний эзэмшлийн автомашиныг үнэлгээний компани үзэж харж үнэлгээ хийгээгүй байж 7.100.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын иргэн Ц.Н- гэх хүнээс эвэрхий хуучин автомашиныг 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ автомашин нь 2005 онд Монгол улсад орж ирээд 18 жил болсон байдаг. Үнэлгээний компани үндэслэлгүйгээр хэт өндөр үнэлсэнд би гомдолтой байна.

П.Ч-ын 4 тооны адууг хулгайлахад 2 мориор хөөж ирсэн. 2 морийг 1.750.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Иймд давхар машин үнэлсэнд гомдолтой байна.

Хохирогч П.Ч-т 1.200.000, Д.М-ад 200.000 төгрөг тус тус төлсөн. Харин хохирогч С.Т-од 2.250.000 төгрөг буюу унагатай гүү хүлээлгэж өгсөн.

Миний бие хохирол төлбөрөө бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж 1 жилийн хорих ял болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч М.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би Д.М-ын 1 тооны үхэр, П.Ч-ын 4 тооны адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан. Харин С.Т-ын 6 тооны адууг М.Г- У.М- нар хулгайлахад би хамт байгаагүй. С.Б-г туугаад ирэхэд нь Г-н гуйлтаар ачсан нь үнэн. Өргөдөл дээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд биччихвэл зүйлчлэл хөнгөрөх болов уу гэж бодсон.

П.Ч-ын 4 тооны адууны хувьд У.М-ийн хүүхэд азарга адуугаа хөөж ирээд 1 тооны гүү, 1 тооны морь барьж өгөөд бид хоёрт унуулсан. Морь унаж хулгай хийж ирчхээд машинд ачсан. Би хулгай хийхдээ У.М-ийн 2 тооны морийг унасан. Уг 2 тооны морийг 1.750.000 төгрөгөөр үнэлээд гурван шүүгдэгчид хувааж 583.333 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Би уг 2 тооны морины үнэлгээг өөрөө явж гаргуулж байсан. Би Ц.Н- гэх хүнээс эвдэрхий хуучин  автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл уг машиныг 7.100.000 төгрөгөөр үнэлээд зөвхөн надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Надад машины үнэлгээг танилцуулаагүй атлаа шүүх хуралдаан дээр гаргаж ирсэнд гомдолтой байна. У.М- М.Г- бид хоёрыг утсаар дуудаж энэ хэрэгт оролцуулсан тул У.М-ийг адил зүйлчилж өгнө үү.

Би эхнэрээсээ тусдаа амьдардаг, 2 хүүхэдтэй, нэг нь 12 настай, бага нь хөгжлийн бэрхшээлтэй явж, ярьж чаддаггүй. Миний хүүхдүүд одоо айлд байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... Би 6 тооны адуунд хамааралгүй ч гэсэн хохирлыг төлсөн. Мөн бусад хохирлыг бүрэн төлсөн” гэв. 

 

Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...тээврийн хэрэгслийг хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд битүүмжлэгдсэн тогтоол, шийдвэр байдаггүй ба миний үйлчлүүлэгч энэ талаар мөрдөн байцаалтын явцад болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “2017 онд Ц.Н- гэх хүнээс явахаа больсон машиныг 3.500.000 төгрөгөөр авсныг хөрөнгө үнэлгээний газраас 7.100.000 төгрөгөөр үнэлээд байгаад гомдолтой байна. Мөрдөн байцаалтын явцад миний бие нь энэхүү машинаа Буянхишиг байцаагчид үзүүлэхэд сэлбэгт өг гэхэд нь тухайн үед 1.500.000 төгрөгөөр зарсан..." гэж мэдүүлдэг, мөн өмгөөлөгч миний зүгээс шүүх хуралдааны явцад улсын яллагчаас асуухад тодорхой хариу хэлдэггүй ба ял оногдуулах шүүх хуралдаан дээр улсын яллагчаас уг эд хөрөнгийг улсын орлого болгох эсэх талаар санал гаргаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг тодорхойлж, “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл” хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор зохицуулсан байх бөгөөд шүүх дээрх арга хэмжээг заавал хэрэглэх ойлголт биш юм.

Уг тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч М.Г-од танилцуулаагүй, эрхийг нь зөрчсөн, уг хугацаанд гомдол гаргах эрхийг эдлэх боломжгүй болгосон.

Шинжээчийн үнэлгээ бодит байдалд нийцээгүй. Тухайн тээврийн хэрэгслийг бодит байдал дээр үзэхгүйгээр хэт өндөр үнэлгээ тогтоосон. Гэрч Ц.Н-ийн “Би ...машиныг урьд орж ирэхэд нь худалдаж авч унаж байгаад одоогоос 2-3 жилийн өмнө шиг санаж байна, М.Г- гэх хүнд 3.500.000 төгрөгөөр худалдсан...” /2-р хавтаст хэрэг 82-83 тал/ гэж мэдүүлснээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл олон жилийн хугацаанд ашиглагдсан, жилийн өмнө 3.500.000 төгрөгөөр худалдсан байхад шинжээч энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байхад шүүгч зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч хөрөнгийн үнэлгээ хийхдээ тухайн тээврийн хэрэгслийн бодит байдлыг үзэж дүгнэлт хийхгүйгээр зөвхөн зах зээл дээрх ижил төстэй хөрөнгийн үнийн судалгааг харьцуулж үнийг тодорхойлсон нь тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогийг харгалзаагүй. Аливаа тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг тогтоох нэг гол үзүүлэлт бол спидометрийн заалт буюу тухайн автомашины явсан километрийн заалт атал шинжээчийн дүгнэлтэд спидометрийн заалтыг тогтоосон баримтгүй байхад 7.100.000 төгрөгөөр үнийг тодорхойлсон нь үндэслэлгүй юм. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Ийм эргэлзээтэй дүгнэлт болон уг автомашиныг битүүмжилсэн ажиллагаа хийгдээгүй байхад уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй “ гэснээс дүгнэвэл заавал баримтлах шаардлагагүй юм.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан У.М-ийн эзэмшлийн хонины хүрэн морь, сартай хүрэн гүүний нийт үнэ болох 1.750.000 төгрөгийг 3 хувааж, шүүгдэгч тус бүрээс 583.333 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хуулийг өөр өөрөөр ойлгож хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Уг тээврийн хэрэгслийг сэлбэгт өгсөн, байхгүй тухай мэдүүлсээр байтал уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шийтгэх тогтоолын 5 дугаар хуудасны 9 дэх талд гэрч Ц.Н-ийн “...3.500.000 төгрөгөөр худалдсан...” гэх баримтыг дурдаж шийдвэрлэсэн атлаа яагаад шинжээчийн дүгнэлтийн 7.100.000 төгрөгийг үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 дэх заалтын “...тээврийн хэрэгслийг улсын орлого болгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдол дээрээ нэмж хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ягштал дагаж мөрдөх үүргийг хуулиар шүүгч, прокурор, мөрдөгч нарт даалгасан. Гэтэл шүүгдэгч, гэрч нарын эрхийг зөрчсөн үйл баримтууд хавтаст хэрэгт олон тоогоор авагдсан байна. Энэ талаар өмгөөлөгчийн хувьд шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж байсан. 60 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж, асуудлыг шийдвэрлүүлэхээр мөн хүсэлт гаргаж байсан. Нэгэнт хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжгүй нөхцөл байдал буюу хэрэг анхан шатны шүүхээр нэг удаа ороод хойшлоод өмгөөлөгчөөр хангах шийдвэр гарсны дараагаар миний бие өмгөөлөгчөөр оролцсон. Энэ үйл ажиллагаанд оролцсон цагаасаа эхлээд хүний эрх зөрчигдсөн, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа хуульд заасан зарчим, заалтыг мөрдөөгүй байна гэж удаа дараагийн шүүх хуралдаан дээр хэлж байсан, гомдолдоо дурдаж байсан.

Анхан шатны шүүх хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “Шүүгдэгч нар нь хэргийн талаар харилцан эсрэг мэдүүлдэг тул шүүгдэгч нарын өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ” гэж байна. Гэтэл миний үйлчлүүлэгч М.Г- яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй байсан. Миний бие “М.Г-оос яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулж өгнө үү, М.Г-ын дууг нь сольж авсан, ачсан гээд байгаа айлын хүмүүсээс болон Г гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авч өгөөч” гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасны дагуу шүүхээс уг ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан. Гэтэл прокурор энэ ажиллагааг хийгээгүй хэрэг шүүхэд ирсэн.

Гурван шүүгдэгч харилцан эсрэг мэдүүлэг өгдөг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. Гэтэл шүүх шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэлсэн. “Шүүгдэгч М.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт “би бүрэн дунд боловсролтой учир яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн байна. Иймд түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж үзэх нь зүйтэй” гэж шүүх дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж заасныг баримтлаад тайлбарласан байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдлыг хуульчилсан. Шүүгдэгч С.Б-, У.М- нар өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн. М.Г-оос өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан талаараа шүүх тайлбарлахдаа “өөрөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гээд хүсэлтээ өгсөн учир эрхийг нь хангасан” гэж тайлбарладаг. Гэтэл хуульд өмгөөлөгчгүй явуулж болохгүй гээд заасан байна. Шүүх, прокурор Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мөн С.Б-гийн хувьд тогтворгүй мэдүүлэг өгдөг. Учир нь С.Б- бичиг үсэг мэдэхгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муу, төлбөрийн чадваргүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулж, шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ” гээд заагаад өгсөн. С.Б-гийн хууль зүйн туслалцаа авах эрх нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бодитоор хангагдаагүй гэж үзэж байна.

 Анхан шатны шүүх гэрч Г-ийн мэдүүлэг, С.Б-гийн шүүгдэгчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгүүдээр өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна гэж дүгнэсэн. Гэтэл эдгээд мэдүүлгүүд нь харилцан адилгүй. Би хууль зүйн дүгнэлтдээ С.Б-, У.М- нарыг, У.М-, М.Г- нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэн.

Учир нь У.М- “С.Б- худал мэдүүлэг өгч байна, М.Г- 6 тооны адууг хулгайлаагүй” гэж мэдүүлдэг. Мөн гэрч Г- 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “би байнга мал мах авдаг учир санахгүй байна, тэгэхдээ 2019 онд М.Г- 4 тооны адууг өгч байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Г-н мэдүүлэгт “...5 тооны адуу өгсөн...” гэж байдаг. Гэрч Г-ийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад шүүх Г-ийн эхний өгсөн мэдүүлгийг нь худал гэж үзсэн талаараа няцаалт өгөөгүй.

Мөн У.М-ийн “....С.Б- худал яриад байна...” гэсэн мэдүүлгийг өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судлуулсан. Энэ цагаатгах талын нотлох баримтыг няцаасан үндэслэлээ шүүх шийтгэх тогтоолдоо дурдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчсөн үйл баримтууд тогтоогдсон байхад шүүх цагаатгах, яллах нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой дүгнэж чадаагүй гэж үзэж байна.

Хэрэгт битүүмжилсэн тээврийн хэрэгсэл байхгүй байтал шүүх улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн У.М-ийн хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 тооны морины үнэ 1.750.000 төгрөгийг гурван шүүгдэгчээр хувааж гаргуулсан атлаа тээврийн хэрэгслийн үнэ 7.100.000 төгрөгийг шүүгдэгч М.Г-оор гаргуулахаар ялгамжтай хандаж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Шүүгдэгч М.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн 4 тооны үрээ, 1 тооны үхэр хулгайлснаа хүлээн зөвшөөрч, 6 тооны адууг хулгайлаагүй талаар мэдүүлдэг. М.Г- өнөөдрийн шүүх хуралдаан дээр “хамт цагдан хоригдож байсан хүмүүс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд орвол зүйлчлэл, ял шийтгэл хөнгөрнө” гэж хэлэхээр нь гэм буруугаа хүлээж давж заалдах гомдлоо бичсэн гэдгээ хэлж байна.

Иймд өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч М.Г-ын 6 тооны адуу хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.

Дээр дурдсан эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзвэл миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” нөхцөл байдал, 100 хувийн тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж ялын доод  хэмжээгээр тогтоож өгнө үү.

Мөн М.Г- С.Т-ын 6 тооны адууг хулгайлсан талаарх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдвол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаавал миний үйлчлүүлэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...Д.М-ын 1 тооны үхэр болон П.Ч-ын 4 тооны адууг би хулгайлаагүй.

С.Т-ын 6 тооны адууг хулгайлахад М.Г-, У.М- хоёр хоёулаа байсан. Хавтаст хэрэгт байгаа, У.М- надад эмээл, хазаар, ногт болон зам зааж өгсөн... Энэ 6 тооны адуунд У.М-ийг хамааралтай болгож өгнө үү.

Шүүхийн хэлэлцүүлэгт “намайг чи хамааралгүй болгож өг” гэж гуйгаад хоол, ундаа, тамхиар хангаж өгч У.М-ийн эхнэр хүртэл гуйгаад “шүүхэд хүнтэй ярьсан юм аа зүйлчлэлийг нь хөнгөрүүлээд хэргээс салгахад бүх юм чамаас шалтгаалах гээд байна” гэж хэлсэн. Намайг худал мэдүүлэг өгүүлсэн хүн бол У.М-. Би анхан шатны мэдүүлэгтээ М.Г-, У.М- хоёулаа байсан. У.М- эмээл, хазаар, ногт өгөөд хээр үрээ унуулаад, хээр гүү хөтлүүлээд зам зааж өгч явуулсан. У.М-, М.Г- хоёр надад “бид хоёрыг хэрэгсэхгүй болгоод өг” гэж хоёулаа надаас гуйж байсан, хулгай хийхэд У.М- утсаар дуудсан. Иймд үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Хохирогч С.Т-ыг шүүх хуралдаанд оролцуулмаар байна” гэв. 

 

Шүүгдэгч У.М-ийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Авто тээврийн газрын тодорхойлолтоор тээврийн хэрэгсэл М.Г-ын өмчлөлийн машин биш Ц.Н-ийн өмчлөлийн машин мөн болох нь тогтоогдсон, машины үнэлгээ 7.100.000 төгрөг гээд гарчихсан байгаа учраас прокурорын зүгээс битүүмжлэх шаардлагагүй гэж үзсэн. Нэгэнт машины үнэлгээ гарсан учир өөр хүний нэр дээр байгаа машиныг хурааж авч битүүмжлэх шаардлагагүй гэж үзэж байна.

4 тооны адууг хулгайлахад тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзвэл гурван шүүгдэгчээр хувааж төлүүлэх нь зүйтэй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг 4 тооны адууг морь унаж хулгайлсан гэдэг нь тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан У.М-ийн өмчлөлийн 2 тооны морины үнэлгээ болох 1.750.000 төгрөгийг гурван шүүгдэгчээр хувааж төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлтэй байна. Энэ хэрэгт “С.Б-, М.Г- хоёр анхнаасаа хулгай хийх зорилгоор Н, Б-с машинтай Д суманд ирсэн” гэсэн дүгнэлтийг шүүх хийгээд тээврийн хэрэгслийн үнэ 7.100.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу гарсан байна. Шүүхээс хөнгөрүүлэх, хүндрүүлэх хууль зүйн үндэслэлүүдээ тайлбарлаж дүгнэлт хийсэн байна.

М.Г-, С.Б- нарын хувьд 2-оос дээш удаа малын хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан. У.М-ийн хувьд урьд малын хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй, урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 20 жилийн өмнө ял шийтгүүлж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг харгалзсан байх гэж бодож байна. 

С.Б- У.М-тэй холбогдоод хулгай хийсэн юм шиг ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад У.М-, С.Б- хоёр бие биеэ огт таньдаггүй, М.Г- Жаргалтхаан сумаар явж мал мах худалдаж авдаг байсан болохоор У.М- М.Г-ыг таньдаг болсон, С.Б-г анх М.Г- дагуулж ирсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд С.Б-гийн удаа дараа өгсөн мэдүүлгээр “М.Г- намайг дагуулаад явдаг” гэж мэдүүлдэг. Шүүх хуралдаанд ч гэсэн С.Б- М.Г-ын гэрээс цахимаар шүүх хуралдаанд ордог.

С.Б- У.М- намайг утсаар дууддаг гэж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр анх удаа мэдүүлэг өгч байна. С.Б- У.М-тэй ганцаарчлан ганцаараа уулзаж байгаагүй. С.Б- 2021 онд Төгсбаяр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө “энэ хэрэгт У.М- хамаагүй, энэ хэргийг М.Г- санаачилсан, намайг ажилтай гээд аваад явсан” гэж 6 тооны адууны хэрэгт мэдүүлэг өгдөг. Мөн С.Б- У.М-ийн эхнэр надтай уулзаад хоол унд өгөөд найрч байгаад У.М- энэ хэрэгт хамааралгүй гээд мэдүүлэг өгүүлчихсэн гэж байна. Энэ боломжгүй юм, С.Б- мөрдөн байцаалтын шатнаас оргоод цагдан хоригдсон. У.М- Дэлгэрхаанаас цагдаагийн хуягласан машинаар авчраад тусгаарлах байранд хийсэн. Шүүх хуралдааны үеэр нэг нэгэнтэй нь уулзуулахгүй байж байгаад мэдүүлэг авсан. С.Б-д ямар нэгэн байдлаар У.М-ийн эхнэртэй, У.М-тэй уулзах боломж байгаагүй. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү.

6 тооны адууны асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломж бидэнд олдоогүй. Шүүхээс шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй, өмгөөлөгчөөр хангаагүй гэх үндэслэлээр 60 хоног өгсөн. Нэгэнт гэм буруугийн шүүх хуралдаан зарлагдсан хэргийг мөрдөн байцаалтад буцаах боломж байхгүй учраас 60 хоног авах боломжийг олгосон. Номин-Эрдэнэ өмгөөлөгч саяны ярьсан шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй, тогтоол танилцуулаагүй, өмгөөлөгчөөр хангаагүй гэсэн асуудлыг ярьж шүүхээс 60 хоногийг аваад С.Б-г өмгөөлөгчөөр хангаад, М.Г- Цэцэгдэлгэр өмгөөлөгчтэйгөө оролцоод дахин мэдүүлэг өгөөд хавтаст хэргийн материал танилцуулаад зөрчлийг арилгасан. Иймд одоо энэ асуудлыг дахин ярих шаардлагагүй гэж бодож байна.

4 тооны адууг хулгайлсан асуудал дээр 2 тооны морьтой явсан гэж үзэж байгаа бол морины үнэлгээ 1.700.000 төгрөгийг 3 хуваагаад гаргуулаад шийдвэрлэсэн нь зүйтэй. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа машинд ачсан гэж үзэж байгаа бол мөнгийг нь гаргуулахгүй байх нь зүйтэй. Үүнийг давж заалдах шатны шүүх шийдэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн гаргасан тайлбарын тухайд дан ганц хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоогоогүй. Гэрчийн мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь судлаад шүүх шийдвэрээ гаргасан.

Тээврийн хэрэгслийн хувьд 3.500.000 төгрөгөөр авсан гэх баримт байхгүй. Хуучин машины элэгдэл хорогдол бүх зүйлийг шинжлээд тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гарсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өмгөөлөгч хийсвэр байдлаар тайлбарлаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар У.М- 6 тооны адууг хулгайлахад оролцоогүй гэдэг нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б-, М.Г-, У.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр, шүүгдэгч С.Б- нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

5. Шүүгдэгч М.Г-, С.Б- нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын эхээр С.Т-ын 6 тооны адууг хулгайлж 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийн хуулбарууд /4 хавтаст хэргийн 113, 5 хавтаст хэргийн 61 хуудас/,

- С.Т-ын Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Цагдаагийн тасагт гаргасан өргөдлийн хуулбарууд /4 хавтаст хэргийн 114-115, 5 хавтаст хэргийн 62-63 хуудас/,

- Малд үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хавтаст хэргийн 182-186, 205-210, 5 хавтаст хэргийн 100-104 хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоол /4 хавтаст хэргийн 203-204 хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр влаушн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ШД-104 дугаартай “...6 тооны адууны зах зээлийн үнэлгээг 5.300.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /4 хавтаст хэргийн 215-217 хуудас/,

- Хохирогч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2019 оны 5 дугаар сарын эхэн үеэр Жаргалтхаан сумын 3 дугаар багийн нутаг “Таван” гэх газраас хул азаргатай, бор азаргатай, хээр азаргатай гурван азарга адуугаа шуурганд уруудуулаад 2 азарга адуугаа олж авсан юм. Ингээд тухайн үед хээр азаргатай дотроо таван тооны байдсан гүүтэй азаргатайгаа нийлээд зургаан тооны адуугаа эрээд олохгүй үлдээсэн байсан. Үүнээс хойш хээр азаргатай адуугаа 3 хоног эрээд олоогүй юм. Тэгээд би 2021 онд М.Г-, Д.Б гэх хүмүүстэй айлд байхад нь уулзаж ярилцахад “чиний алдсан хээр азаргатай адууг У.М- гэх хүн Г- гэдэг мал мах худалдан авдаг байсан махны ченжид зарсан” талаар надад ярьсан юм. Үүнээс хойш Г- гэх хүнтэй би өөрийн биеэр уулзаж лавлах гэсэн боловч тухайн үедээ холбоо барьж чадаагүй бөгөөд Г- хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Харин дараа нь 2022 онд М.Г- гэх хүнтэй таарахад “чиний алдсан хээр азаргатай адууны хэрэг дээр хохирогчийг нь өөр хүн тогтоосон байна лээ” гэж надад хэлсэн. Ингээд би цагдаад хандахаар шийдсэн юм. Би М.Г-, Д.Б, Г- гэх хүмүүсийг мал мах худалдан аваад явж байдаг байсан хүмүүс учраас таньдаг юм. Эдгээр хүмүүс нь одоо Улаанбаатар хотод байгаа гэж сонссон. Миний алдсан 6 тооны адуу нь:

1.хээр зүсмийн азарга /сартай чандмань тамгатай/

2.хээр байдсан гүү /алх хадуур тамгатай/

3.хээр байдсан гүү /сартай хас тамгатай/

4.хул байдсан гүү /сартай хас тамгатай/

5.бор байдсан гүү /сартай хас тамгатай/

6. саарал байдсан гүү /сартай хас тамгатай/ гэсэн зургаан тооны хээр зүсмийн азаргатай адуу байсан...” гэх мэдүүлгийн хуулбарууд /4 хавтаст хэргийн 119-121, 5 хавтаст хэргийн 67-69 хуудас/,

- Хохирогч С.Т-оос мөрдөн шалгах ажиллагаанд дахин авсан: “...2021 онд М.Г-, Д.Б гэх хүмүүстэй уулзахад миний 6 тооны адууг “У.М- гэх хүн Г- гээд мал мах худалдан авч байсан хүнд зарсан талаар” надад хэлсэн. Тухайн үед М.Г- надад ярихдаа “чиний алдсан адуунаас би нэг хээр зүсмийн гүүг нь өөр адуугаар сольж авсан, чиний адуунаас сольж авсан хээр гүү миний адуунд байгаа” гэж надад хэлсэн. Мөн “миний алдсан адуунаас бор гүүг нь нэг малчин хүн сольж авсан, яг хэнийх нь гэдгийг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед 2019 онд болсон үйл явдал байсан. Ингээд миний алдсан адуунаас 2 гүү нь 2 тусдаа газар айлын адуунд одоо байгаа учраас би адуугаа олж авах гээд гомдол гаргаж байгаа юм...” гэх мэдүүлгийн хуулбарууд /4 хавтаст хэргийн 157-158, 5 хавтаст хэргийн 76-77 хуудас/,

- Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны хавраар манай аав М.Г- нь хүнээс орны адуугаар нь сольж авчирсан гээд хар зүсмийн хязаалан насны гүү адуундаа авчраад тавьсан. Тэрнээс хойш манай адуунд байгаа, манай адуунд 2019 онд ирснээсээ хойш 2 удаа унагалсан. Нэг төлийг нь хүнсэндээ хэрэглэсэн, нэг нь унага байхдаа чононд идүүлсэн...” гэх мэдүүлгийн хуулбарууд /4 хавтаст хэргийн 161-162, 5 хавтаст хэргийн 80-81 хуудас/,

- Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 онд ...С.Т- гэх хүн надаас алх хадуур болон саран хас тамгатай 6 тооны адууны мэдээллийг 2020 онд надруу залгаж асууж байсан. Тэгээд надаас М.Г- гэдэг ченжээс адууны мах авсан уу гэж асуухаар нь авсан гэж хэлсэн. ...М.Г- гэдэг хүнээс гарал үүслийн бичигтэй, 5 тооны адууны мах худалдаж авсан. Хээр, хоёр хүрэн, нэг саарал, хар хээр адуу л байсан санагдаж байна, тамгыг нь бол санахгүй байна...” гэх мэдүүлэг /5 хавтаст хэргийн 98-99 хуудас/,

- М.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ингээд би нэг ачааны машин хөлслөөд С.Б-гийн байгаа газар очиход С.Б- нь 6 тооны адуу айлын өвөлжөөнд хашчихсан өөрөө үүдэнд нь сууж байсан. Ингээд С.Б- бид 2 уг 6 тооны адууг ачаад манай гэр рүү явсан...” гэх мэдүүлгийн хуулбарууд /1 хавтаст хэргийн 57-59 хуудас/,

- С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...2019 оны 04 дүгээр сард М.Г- бид хоёр жижиг суудлын машинтай нь У.М-ийнд шөнө ирсэн. Маргааш М.Г-, М нар “Дэлгэрхаан сумын төв рүү явлаа, хонь хараад байж байгаарай” гэсэн, мөн 6 тооны адуу зааж өгөөд “эдгээр адууг хоньтой хамт сайн хараад байж байгаарай” гэж захиж хэлээд явсан. Тэгээд энэ хоёр яваад оройдоо ирсэн. Би эдгээр адууг хоньтой хамт хариулаад байж байсан. М.Г-, У.М- нар ирээд тэр 6 адууг надаар туулгаж гэрийнхээ гадаа авчруулаад хашаандаа хашиж байгаад надад хээр азарган үрээг нь барьж унаалсан. Мөн дахин нэг хээр үрээг барьж хөтлөгөөд үлдсэн 4 адууг нь туугаад У.М-ийн гэрийн гаднаас гараад явж байхад М.Г- араас машинтайгаа ирэхээр нь эдгээр адуунууд ядраад явахгүй байна гэхэд намайг тэр уулын амруу өгсөөд байж бай гэж захиад өөрөө цаашаа машин авч ирээд адууг ачиж М.Г- өөрийнхөө хашаанд буулгасан. Би тэр 6 тооны адууг хэнд зарсныг мэдэхгүй. Ерөнхийдоо ийм л асуудал болсон. ...Дээрх 6 тооны адуу хулгайлсан гэх хэргийг М.Г- бид 2 хамтран үйлдсэн. ...М.Г- анх малын хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар санаачлаад би гүйцэтгэсэн л асуудал байгаа юм. ...М.Г- надад мөнгө өгөөгүй...”  гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн  63-65 хуудас/ зэргээр,

Шүүгдэгч М.Г-, С.Б-, У.М- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сард Д.М-ын гунжин үнээг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 89 хуудас/,

- Хохирогч Д.М-ын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хавтаст хэргийн 90 хуудас/,

- “Вендо” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “...1 тооны гунжин үнээ 600.000 төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 122-123 хуудас/,

- Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “. ...2019 оны 4 дүгээр сард манайх ....зөв чих цуулбар, баруун чих урдаасаа ганзага имтэй ...1 тооны улаан зүсмийн 4 настай гунжин үнээгээ алдсан. ...алдсан үхрээ тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлнэ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 96-97 хуудас/,

- Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.М- миний төрсөн дүү байгаа юм. 2019 оны 4 дүгээр сард 1 тооны улаан зүсмийн гунжин үнээ алдсан. Үхэр нь алдагдах үедээ гэрийнхээ хойд талд Цэнхэрийн голынхоо зүүн талд байсан гэсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 101 хуудас/,

- М.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2012 оны 6 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. ...тухайн үед С.Б- нь У.М-ийн хониндоо унадаг хүрэн морийг унаж яваад ирэхдээ улаан зүсмийн үхэр туугаад ирсэн. С.Б- бид 2 дээрх үхрийг ажиллаад махыг нь хот руу авч явсан. Дээрх үхрийг хулгайн үхэр гэдгийг У.М- мэдэж байсан. ...мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх санааг анх бид 3 хоорондоо ярилцаж байгаад гаргасан. ...би гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ахуйн хэрэглээндээ зарцуулсан. ....би бусадтай бүлэглэн Д.М-ын 1 тооны үхрийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 130-131 хуудас/,

- С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Миний хувьд М.Г-, У.М- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сард 1 тооны улаан зүсмийн үхрийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед дээрх үхрийг би авчраад М.Г-, У.М- нар ажиллаад махыг нь М.Г- машинд ачаад хот руу явсан. ...Тухайн үед М.Г-, У.М- нар л голын зүүн талд байсан хэсэг үхрээс улаан зүсмийн үхрийг зааж өгөөд яваад ирэхэд тэр үхрийг бариад хашсан байгаарай гэж хэлсэн. ...би дээрх үхрийг У.М-ийн хонинд явдаг байсан хүрэн зүсмийн бүдүүн мориор тууж гэрийнх нь гадаа авчраад хашсан. ...надад мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 134-135 хуудас/,

Шүүгдэгч М.Г-, С.Б-, У.М- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сард П.Ч-ын 4 тооны үрээг хулгайлж 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 155 хуудас/,

- П.Ч-ын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хавтаст хэргийн 156 хуудас/,

- “Вендо” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “...4 тооны үрээ зах зээлийн үнэлгээгээр нийт 3.600.000 төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 182-183 хуудас/,

“Вэйр Валуэшн” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШД-246 дугаартай “...сартай хүрэн шүү /9 настай/, хүрэн морь /11 настай/ 2 тооны адууны зах зээлийн үнэлгээ 1.750.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 226-228 хуудас/,

- Хохирогч П.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сард өөрийнхөө адуунаас 4 тооны үрээгээ алдсан. ...Би өмнөх өдөр нь бэлчээрт нь бүртгэж орхиод явсан. ...маргааш нь очиж үзэхэд манай адуу өмнөх өдөр байсан газрынхаа ойролцоо байж байсан адуунаас 4 тооны үрээ дутаж байсан. Тухайн үед би ойр орчмоороо хайж хүнээс асууж сураглаж яваад ямар нэгэн сураг гараагүй. Мал алдсан талаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн үед ямар нэгэн салхи шуурга болоогүй болохоор ойр хавиараа байж магадгүй гэж бодсон. Манай хонгор азаргатай адуунд байсан шарга үрээ, хонгор үрээ, нөгөө хоёр хээр үрээ байсан. Эдгээр адуунууд бүгдээрээ зөв талын гуян дээрээ ширээтэй чойндон тамгатай мөн зөв талын ташаан дээрээ тамгатайгаа ижил хайчин тэмдэг хийсэн байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 161-162 хуудас/,

- Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хувиараа мах авдаг, мөн хөдөө гадаа явж мал мах авдаг. ...2019 онд М.Г- нь өөрийнхөө адуунаас гээд гарал үүслийн бичигтэй 4 тооны адуу надад зарж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 222-223 хуудас/,

- М.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн: “....надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...би У.М-, С.Б- нартай бүлэглэн 4 тооны адуу хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Тухайн үед У.М-ийн гадаа байж байхад голын цаана айлын адуунууд байсан юм. Тэгэхээр нь С.Б- бид 2 У.М-ийн уяан дээр байсан сартай хүрэн гүү, хүрэн морийг унаж уг адуу байгаа газар очоод 4 тооны адууг У.М-ийн гадаа тууж ирж хашаад тухайн үед миний унаж ирсэн ачааны машинд 4 адуугаа амьдаар нь авч С.Б- бид 2 Улаанбаатар хот руу явсан. ...малын хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг анх бид 3 хоорондоо ярилцаж байгаад л гаргасан. Тэгээд л адуунд явсан. ...би бусадтай бүлэглэн П.Ч-ын 4 тооны адууг хулгайлж, 3.600.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 190-191 хуудас/,

- С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Миний хувьд М.Г-, У.М- нартай бүлэглэн У.М-ийн гэрээс зүүн тийш голын цаана байсан хэсэг адуунаас М.Г- бид хоёр У.М-ийн гэрийн гадаа байсан хүрэн зүсмийн бүдүүн морь, М.Г- хүрэн гүү зэргийг унаж очоод 4 тооны үрээг тууж авчирч У.М-ийн гэрийн хажууд байсан хашаанд авчирч хашаад У.М-ээр дээрх 4 тооны адууг бариулж М.Г-, У.М- бид 3 нийлж байгаад М.Г-ын унаж явсан улсын дугаарыг нь санахгүй байна ачааны машинд амьдаар нь ачаад хот руу явсан. ...гэмт хэрэг үйлдэх санааг М.Г- гаргасан. ...М.Г- надад 30.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 195-196 хуудас/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

6. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой,  хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

7. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Г-, С.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах”, шүүгдэгч У.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”мал хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

8. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

9. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд  харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-од 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч С.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох үүргийг шүүгдэгчид хүлээлгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Давж заалдах гомдлын тухайд:

 

Шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нар “...тээврийн хэрэгслийг ...7.100.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг М.Г-од танилцуулаагүй, эрхийг нь зөрчсөн... тээврийн хэрэгслийг биет байдлаар үзэхгүйгээр хэт өндөр үнэлгээ тогтоосон. ...уг тээврийн хэрэгслийг байхгүй тухай мэдүүлсээр байтал улсын орлого болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй ...2017 онд Ц.Н- гэх хүнээс явахаа больсон машиныг 3.500.000 төгрөгөөр авсныг хөрөнгө үнэлгээний газраас 7.100.000 төгрөгөөр үнэлээд байгаад гомдолтой байна гэжээ.

 

Анхан шатны шүүх хуралдааныг шүүгдэгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгүүлж, шүүгдэгч болон өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцсан, үнэлгээний талаар өмнө нь ямар нэг хүсэлт гомдол бичгээр гаргаж байгаагүй, тээврийн хэрэгслийн хувьд шүүгдэгч М.Г- “...Ц.Н- гэх хүнээс худалдан авсан...” талаараа мэдүүлдэг, гэрч Ц.Н- “...би автомашиныг 2-3 жилийн өмнө шиг санаж байна, М.Г- гэх хүнд 3.500.000 төгрөгөөр худалдсан. ..одоо миний машин биш харин М.Г- гэх хүний эзэмшлийн машин байгаа юм. ...Энэ машин одоо надад хамаагүй...” гэж /2 хавтаст хэргийн 82-83 хуудас/ мэдүүлсэн зэргээс дүгнэхэд уг тээврийн хэрэгсэл нь худалдах, худалдан авах гэрээний дагуу шүүгдэгч М.Г-ын эзэмшилд шилжсэн байна.

 Харин гэмт хэрэг үйлдсэнээс хойш шүүгдэгч М.Г- уг тээврийн хэрэгслийг бусдад зарсан гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.Г-оос гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед тээврийн хэрэгслийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж тогтоолгосон ба үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт өндөр гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, тухайн үнэлгээг шүүгдэгч М.Г-од танилцуулаагүй гэх боловч хэргийн материалыг түүнд удаа дараа танилцуулж байсан /2 хавтаст хэргийн 115, 232, 250, 3 хавтаст хэргийн 23, 63, 4 хавтаст хэргийн 247 хуудаснууд/, мөн 2017 онд Ц.Н- гэх хүнээс явахаа больсон машиныг авсан гэх боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед автомашин хэвийн ажиллаж байсан талаар шүүгдэгч нар мэдүүлсэн ба тухайн үеийн нөхцөл байдлаар үнэлгээг тогтоосон, үнэлгээний талаар өмнө нь ямар нэг хүсэлт гомдол бичгээр гаргаж байгаагүй, түүнчлэн “...уг автомашин одоо байхгүй, эвдрээд... сэлбэгт зарагдсан...” талаар М.Г- мэдүүлсэн /1 хавтаст хэргийн 111 хуудас/ ба битүүмжлэх, үзэж шинжлэх боломжгүй тул шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч нарын энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нар нь “...С.Т-ын 6 тооны адууг хулгайлахад М.Г- хамт байгаагүй...” гэсэн агуулга бүхий гомдлын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “...Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ...” гэж заасан. 

Шүүхээс шүүгдэгч М.Г-ыг С.Б-тэй бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын эхээр С.Т-ын 6 тооны адууг хулгайлсан болох нь:

- Хохирогч С.Т-н “...Би 2019 оны 5 дугаар сарын эхэн үеэр... хээр азаргатай адуугаа Баарт гэх газраар болон бусад газраар 3 хоног эрээд олоогүй юм. Тэгээд би 2021 онд М.Г-, Д.Б гэх хүмүүстэй айлд байхад нь уулзаж ярилцахад чиний алдсан хээр азаргатай адууг У.М- гэх хүн Г- гэдэг мал мах худалдан авдаг байсан махны ченжид зарсан талаар надад ярьсан юм...” гэх мэдүүлэг /5 хавтаст хэргийн 67-69 хуудас/,

- Хохирогч С.Т-ын дахин өгсөн “...Тухайн үед М.Г- надад ярихдаа чиний алдсан адуунаас би нэг хээр зүсмийн гүүг нь өөр адуугаар сольж авсан юм. Хээр гүү одоо миний адуунд байгаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /5 хавтаст хэргийн 76-77 хуудас/,

- Гэрч Г.Б “2019 оны хавраар... манай аав М.Г- нь хүнээс орны адуугаар нь сольж авчирсан гээд хээр зүсмийн хязаалан насны гүү адуундаа авчраад тавьсан... манай адуунд байгаа...” гэх мэдүүлэг /5 хавтаст хэргийн 80-82 хуудас/,

- Гэрч Ц.Г-ийн “...У.М- гэдэг хүнийг танихгүй, энэ хүнээс адуу худалдаж авч байгаагүй. ...М.Г-оос 5 адууны мах авсан, 5 адууны гарал үүслийн бичиг үзүүлсэн.  ...Худалдаж авсан адуунууд хээр, хоёр хүрэн, нэг саарал, хар хээр адуу л байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /5 хавтаст хэргийн 98-99 хуудас/,

-  Малд үзлэг хийсэн “...Тухайн хээр зүсмийн гүү нь зөв талын гуян дээрээ дунд хэсэгт нь сартай хас тамгатай, гуяны ташаан толгойноос хойш сүүлний урд дахин сартай хас тамгатай... 2 чихний үзүүрээс нь цуулж имнэсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /5 хавтаст хэргийн 105-110 хуудас/, 

- Шүүгдэгч С.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...М.Г-, У.М- нар ирээд тэр 6 адууг надаар туулгаж гэрийнхээ гадаа авчруулаад хашаандаа хашиж байгаад надад хээр азарган үрээг нь барьж унуулсан. Мөн дахин нэг хээр үрээг барьж хөтөлгөөд үлдсэн 4 адууг нь туугаад У.М-ийн гэрийн гаднаас гараад явж байхад М.Г-  араас машинтайгаа ирэхээр нь эдгээр адуунууд ядраад явахгүй байна гэхэд намайг тэр уулын ам руу өгсөөд байж бай гэж захиад өөрөө наашаа машин авч ирээд адууг ачиж ..........оруулаад М.Г- өөрийнхөө хашаанд буулгасан... 6 тооны адуу хулгайлсан гэх хэргийг М.Г- бид 2 хамтран үйлдсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 63-65 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, 

...шүүгдэгч М.Г-ын “...надад ямар ч мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг нь гэрч Ц.Г-ийн “...М.Г-оос 5 адууны мах авсан...” гэх мэдүүлгээр, “...дээрх 6 тооны адууны зүсийг би сайн мэдэхгүй, С.Б-, ченж Г-, бойчин нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг нь  хохирогч С.Т-ын “...Тухайн үед М.Г- надад ярихдаа чиний алдсан адуунаас би нэг хээр зүсмийн гүүг нь өөр адуугаар сольж авсан юм. Хээр гүү одоо Улаанбаатар хотын Налайх дүүрэгт миний адуунд байгаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-ний мэдүүлэг, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр няцаагдаж байна гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг дээрх хуульд заасан журмын дагуу бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж дүгнэн тэдний гэм бурууг нотлох баримтын хүрээнд зөв тогтоон шийдвэрлэсэн байна.

Харин өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаанд “...шүүгдэгч М.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр Цагдаагийн газарт “би бүрэн дунд боловсролтой учир яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн байна. Иймд түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж үзэх нь зүйтэй” гэж шүүх дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж заасныг баримтлаад тайлбарласан...” гэж тайлбар өгсөн боловч шийтгэх тогтоолд шүүгдэгч  М.Г-ын өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгээр түүний гэм бурууг нотлогдсон гэж дүгнэсэн дүгнэлт тусгагдаагүй байна.

Харин түүний “...хэд хоногийн дараа Г- гээд ченж над руу залгаад “С.Б- надад адуу өгнө гэсэн юм, би хотод ажилтай байна, би чамд мөнгийг нь өгнө, чи машин хөлслөөд С.Б-гийн байгаа газарт нь очоод малыг нь аваад ирээч гэж хэлсэн. ...ингээд би нэг ачааны машин хөлслөөд С.Б-гийн байгаа газар болох сумын хөдөө хэсэг нэг ууланд очиход С.Б- нь 6 тооны адуу айлын өвөлжөөнд хашчихсан өөрөө үүдэнд нь сууж байсан. ...С.Б- бид 2 уг 6 тооны адууг ачаад дүүрэг рүү манай гэр лүү явсан. ...дээрх 6 тооны адууны зүсийг би сайн мэдэхгүй, С.Б-, ченж Г-, бойчин нар мэдэж байгаа, эдгээр хүмүүс надад ямар ч мөнгө өгөөгүй...” гэсэн /1 хавтаст хэргийн 57-59  хуудас/ мэдүүлгийн “...надад ямар ч мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг нь гэрч Ц.Г-ийн “...М.Г-оос 5 адууны мах авсан...” гэх мэдүүлгээр, “...дээрх 6 тооны адууны зүсийг би сайн мэдэхгүй, С.Б-, ченж Г-, бойчин нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг нь  хохирогч С.Т-ын “...Тухайн үед М.Г- надад ярихдаа чиний алдсан адуунаас би нэг хээр зүсмийн гүүг нь өөр адуугаар сольж авсан юм. Хээр гүү одоо дүүрэгт миний адуунд байгаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Б мэдүүлэг, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр няцаагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

 

Мөн шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” нөхцөл байдал, 100 хувийн тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж ялын доод  хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж... болно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Г- нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул энэхүү хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч С.Б-гийн “...Д.М-ын 1 тооны үхэр болон П.Ч-ын 4 тооны адууг би хулгайлаагүй... С.Т-ын 6 тооны адууг хулгайлахад М.Г-, У.М- хоёр хоёулаа байсан. ...У.М- надад эмээл, хазаар, ногт болон зам зааж өгсөн. ...Энэ 6 тооны адуунд У.М-ийг хамааралтай болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлын тухайд:

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед өөрсдийн гэм буруугийн талаар өөр өөрөөр мэдүүлэг өгсөн боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг дурдаад үндэслэлтэй дүгнэлт хийсэн, энэ талаар шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан бусад үйл баримт, тайлбар, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл нотлох баримтуудаа шийтгэх тогтоолдоо тодорхой тусгаж тайлбарлажээ.

 

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч С.Б-, М.Г-, өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-, М.Г-, өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-, С.Б- нарын цагдан хоригдсон 87 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 Г.БОЛОРМАА

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ