| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2025/00040/И |
| Дугаар | 192/ШШ2025/01748 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01748
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 39 477 234 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг тоёото *** дугаартай тээврийн хэрэгсэл, 45 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн барьцаа хөрөнгөөр барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч *** татгалзаж, хариуцагч *** нь 39 477 234 төгрөгийг 2025.03.01-ний өдрийн дотор 15 000 000 төгрөг, 2025.04.01-ний өдрийн дотор 12 238 617 төгрөг, 2025.05.01-ний өдрийн дотор 12 238 617 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулах, заасан хугацаанд мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй бол үүргийг *** өмчлөлийн тоёото *** дугаартай тээврийн хэрэгсэл, 45 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 212 768 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 212 768 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
2025 03 10 192/ГХ2025/01261
ШҮҮХИЙН ГҮЙЦЭТГЭХ ХУУДАС
2024 оны 09 сарын 06-ны өдрийн 184/ШШ2024/04332 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар,
Төлбөр төлөгч: УБ, Сонгинохайрхан дүүрэг 36-р хороо, алтан овоо 16 гудамж 44 тоотод оршин суух Боржигин овогт Жүншийн Өлзий-Орших /АЮ66081561/-оос,
- 2 320 000 төгрөг,
- улсын тэмдэгтийн хураамжид 26 035 төгрөгийг улсын орлогод тус тус гаргуулан
Төлбөр авагч :УБ, Сонгинохайрхан дүүрэг 6-р хороо, ХМК, зүүн талд өөрийн байранд байрлах Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /6108466/ -д олгох,
Гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгө байхгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шүүхийн 184/ШШ2024/04332 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч байна.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ