Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03214

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  давхарт байрлах “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/-д хол*******ох,

4.909.769.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад     

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Н.******* нь “******* Богд Финанс ББСБ” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 8 сарын 31- ны өдөр МА-410090 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-51772 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 3.45 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 8 сарын 15-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Н.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 сарын 15- ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,307,647.81 төгрөгийг, хүүний төлбөрт 1,185,653.23 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,659.96 төгрөгийг, нийт 2,503,961.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Н.******* нь 2025 оны 01 сарын 17-ны өдрийн байдлаар 246 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 3,692,352.19 төгрөг, зээлийн хүү 1,155,899.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 48,518.65 төгрөг, нийт 4,896,769.88 төгрөг. '******* Богд Финанс ББСБ' ХХК-ийн зүгээс зээлдэгч Н.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Н.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан МА-410090 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-51772 дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,692,352.19 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,155,899.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 48,518.65 төгрөг, нотариатын зардалд 13,000.00 төгрөг, бүгд 4,909,769.88 (дөрвөн сая есөн зуун есөн мянга долоон зуун жаран ес зууны наян найм) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Н.*******-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 4.909.769,88 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2,454,884.94 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2,454,884.94 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад хол*******ох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү....” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.*******т хол*******уулан 4.909.769.88 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.909.769.88 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2,454,884.94 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2,454,884.94 төгрөгөөр бүрэн төлж  барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.909.769.88 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2,454,884.94 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2,454,884.94 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.506,31 төгрөгөөс 46,753.155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 46,753.155 төгрөг, хариуцагчаас 46,753.155 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                         А.БАТМАНДАХ