| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/10092/И |
| Дугаар | 192/ШШ2025/00036 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/00036
2025 01 08 192/ШШ2025/00036
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би,
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: У***
265,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ***н эзэмшлийн *** тоот данс руу 265,352 төгрөгийн гүйлгээ хийх үйлдэл хийсэн. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр банк хоорондын гүйлгээний системийн алдаа гарч хүлээн авагч **** ХХК-ийн данснаас хасагдаагүй, *** бага дүнтэй гүйлгээ хоорондын данснаас хасагдсан. Тиймээс хариуцагч ****265,352 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч ****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 265,352 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Д**** холбогдуулан 265,352 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ ...хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 265,352 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулсан... хэмээн тайлбарлажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох 265,352 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,706.8 төгрөгөөс 7,353.4 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан **** банк ХК-ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.БАЯРМАА