| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/00103/И |
| Дугаар | 192/ШШ2025/00780 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/00780
2025 01 29 192/ШШ2025/00780
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***
Эцэг тогтоолгох, хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:***2005 онд танилцаж хамтран амьдарсан. Бидний дундаас 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү ***/, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин ***/ нар төрсөн. Нөхөр *** нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир нас барсан. Бид хамтдаа 17 жил амьдарсан бөгөөд гэрлэлтээ батлуулж чадаагүй учир хүүхдүүд минь надаар овоглосон. Одоо хань минь нас барсан тул хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэхээр ****й 2005 оноос 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч***хамтын амьдралтай байснаа тогтоолгох, эцэг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд хүсэлт гаргагч *** 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барах хүртэл хүсэлт гаргагч*** нас барсны бүртгэлийн лавлагаа/хх 13 тал/, хүүхдүүд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон хүний их эмчийн тодорхойлолт/хх 14-15 тал/, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт/хх 16 тал/ хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч **** нар төрсөн боловч төрсөн эцгээр овоглоогүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хүүхдүүд одоогоор эхийн асрамжид байгаа, эцэг*** зуурдаар нас барсан болох нь тогтоогддог, хүүхдүүд эхээр овоглосон боловч талийгаачийн хүүхэд мөн болохыг талийгаачийн төрсөн дүү нар гэрчилж хүлээн зөвшөөрчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба талийгаачийн дүү **** нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар насанд хүрээгүй 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ****/ нарын төрсөн эцэг талийгаач *** мөн болохыг тогтоон шийдвэрлэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч **** 2005 оны 10 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоон шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага үүссэн гэсэн болохыг дурдан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ****2005 оны 10 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 2****/ мөн болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА