Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03345

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, өөрийн байранд байрлах ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 9,947,469.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 9,947,469.03 төгрөгийг 2025.04.30-ны өдрөөс 2025.11.30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,100,000 төгрөг, үлдэх 1,147,469.03 төгрөгийг 2025.12.30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,947,469.03 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,947,469.03 төгрөгийг 2025.04.30-ны өдрөөс 2025.11.30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,100,000 төгрөг, үлдэх 1,147,469.03 төгрөгийг 2025.12.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,947,469.03 төгрөгийг 2025.04.30-ны өдрөөс 2025.11.30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,100,000 төгрөг, үлдэх 1,147,469.03 төгрөгийг 2025.12.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 87,055 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.*******аас 87,055 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН