Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02469

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот оршин суух хаягтай ******* овогтой *******ын ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 11.182.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Нэхэмжлэгчийн итэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч /ҮД: / нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г.******* би Б.*******тэй 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан түүний дүүрэг, -р хороо, 2 хорооллын дунд байрлах үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын 5 давхрын 239,5 мкв, 824,4 м/куб бүхий талбайг тоглоомын үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээсэлж 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан ба ашиг орлого муу байсан тул 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цаашид ажиллахаа болилоо түрээсийн гэрээгээ цуцалья гэдгээ түрээслэгчид мэдэгдсэн. Мөн тус барилгын 6 давхарт 80мкв талбайг өдөр өнжүүлэхийн чиглэлээр ажиллуулахаар түрээсэлж 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж 2,800,000 төгрөг барьцаанд өгсөн. Өдөр Өнжүүлэхийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллуусан бөгөөд, ******* өөр байгууллага орох гэж байгаа тул боль гээд болиулсан. Гэтэл одоо түрээслэгч гэрээгээ цуцлахгүй явж байгаа бөгөөд улмаар бидний барьцаа болгож өгсөн 8,382,500+2,800,000 нийт 11,182,500 төгрөгийг буцааж өгөхгүй байгаа тул барьцааны 11,182,500 төгрөгийг хариуцагч Б.*******өөс гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа:Иргэний хуулийн 318.1 дэх хэсэгт зааснаар талууд түрээсийн гэрээ байгуулсан байна. Түрээсийн гэрээг 2 талд бичгээр байгуулсан байна. Тухайн - 2 дугаар хорооллын дунд байдаг 6 давхар үйлчилгээний зориулалтай барилгаас 5 давхрыг нь бүхэлд нь түрээслэх хүсэлтийг ******* гаргасан байна.  2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг 1 жилийн хугацаанд гэрээ байгуулсан байна. Харин түрээсийн төлбөрийг 2 сараар төлнө гэж тохиролцсон байна. Эхний 2 дугаар сарын түрээсийн мөнгийг төлөхдөө барьцаа мөнгө байршуулна гэж заасан байсан. Түрээсийн гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын түрээсийн төлбөр нь 8.382.500 төгрөг байна гэж заасан байна. Тэгээд түрээсээ 2 сараар төлнө, төлөхдөө урьдчилаад төлнө гэж заасан байна. Өнөөдрийн өгсөн дансны хуулга нь дээр 8.382.500 төгрөгөөр 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 8.382.500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Ингээд нийт 36,765,000 төгрөг төлсөн байна. Энэ талаар бол аль аль тал нь маргахгүй байна. *******гийн шилжүүлсэн мөнгөнүүд дээр 5 давхрын барьцааны төлбөр гэж шилжүүлсэн төлбөр нь байхгүй байна. Дээр дурдсан шилжүүлсэн мөнгөнүүд нь 5 давхрын түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тооцож хүснэгтээ гаргаж, баримт нь дээр гарын үсэг зураад өгсөн байгаа. Тэгээд 01 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн байрыг суллаж чөлөөлж юмаа зөөлөө гэдэг харуулын тэмдэглэлд дурдсан байсан. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цэвэрлэгээ хийсэн байсан. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр засвар үйлчилгээгээ дуусгаж гарсан гэж д үйлчлэгч нь хэлсэн байдаг. Ингээд бодоход нийт түрээсийн төлбөр болон 5 давхрын гэрээний харилцаа нь түрээсийн байрыг чөлөөлж өгөх хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-ныг хүртэлх хугацаа байна. 1 сарын түрээсийн төлбөр нь 8,382,500 төгрөг гэж тооцхоор түрээслэгч *******гийн төлөх ёстой түрээсийн төлбөр 40,515,417 төгрөг байна. Үүнээс дээр дурдсан 36,165,000 төгрөгийг хасахад түрээсийн үлдэгдэл 3,750,417 төгрөг байна. Ингээд 5 дугаар давхар дээр ямар нэгэн барьцаа хөрөнгө гэж байршуулаагүй. Түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаандаа биш харин хугацаа хэтэрч хэсэгчилж төлж байсан учраас ийм асуудал үүссэн байна. Нэгэнт ийм хугацаа хоцорсон асуудал байгаа боловч төлөх ёстой хугацааг тооцоход ийм дүн гарч байна. Тийм учраас түрээслэгч *******гийн түрээсийн төлбөрт байршуулсан гэх барьцаа төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Дахиад *******гийн хүсэлтийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр талбай нэмж түрээслье 6 давхарт нь өдөр өнжүүлэх ажиллуулмаар байна гээд хүсэлт гаргаж 6 давхрыг түрээслэсэн байгаа. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн гэрээ байгуулаад түрээсийн төлбөрийг сарын 2,873,500 төгрөг гэж түрээсийн гэрээний 3.1 дэх хэсэгт тохирсон байгаа. Гэрээнийхээ дагуу барьцаа болгож нэг сарын төлбөртэй тэнцэх мөнгө хөрөнгө байршуулж төлсөн байдаг. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *******гаас *******ын данс руу нь 5,747,000 төгрөгийг 6 давхарын барьцаа болон түрээсийн төлбөр гэж хийсэн байдаг. Үүн дээр тухайн 6 давхарыг ашигласан хугацаа яригдана. 6 давхарыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээлцсэн байдаг. Энэ шүүхэд гаргасан нэхэмжлэлээр, мөн харуулын дэвтэр дээр бичсэн зүйлээр мөн нотлогдож байна. 6 давхарын 2 сарын түрээсийн төлбөрийг бүгдийг нь төлсөн байгаа. Иргэний хуулийн барьцаатай холбоотой зохицуулалт нь дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга байгаа. Гэрээний 4 дүгээр бүлэгт заасны дагуу 1 сарын түрээсийн мөнгийг нь суутгасан байна. Нэхэмжлэгч ******* нь тухайн байрыг түрээслэж байгаа бол тог, цахилгааны ашиглалтын зардалыг төлөх ёстой байсан гэтэл төлөөгүй байна. Үүнээс харахад хүний эд хөрөнгийг аж ахуй нь зориулалтаар, ашиг олох зорилгоор ашигласан бол үүнтэй холбоотой зардлыг нь төлөх үүрэгтэй. Нөгөө талаар хохироохгүй байх үүрэгтэй. Тийм учраас шаардаж байгаа барьцаа төлбөрыг шаардах үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа: “...5 давхрын барьцааны мөнгө нэг сарын түрээстэйгээ хамт 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 8,382,000 төгрөгийг шилжүүлсэн.  2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 5,747,000 төгрөг тушаасан байгаа үүний гүйлгээний утга нь дээр нь 6 давхарын барьцаа гэж өгсөн байгаа. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг 5 давхрын 10, 11 сарын түрээсийн төлбөр гэж өгсөн. 6 давхарын 1 сарын түрээсийг мөн өгсөн. 6 давхрыг ******* гэх хүн гар гэж хэлсэн учраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэж өгсөн. Өөр хүн авч ирсэн гэдэг зүйл яриж байна гэтэл тоглоомоо өөр хүнд зарсан байсан. 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 12 дугаар сар хүртэл нөгөө тоглоом зарсан хүн ажилласан. Нөгөө хүн нь гэх хүнтэй уулзсан гэсэн...” гэв.

5. Нэхэмжлэгч болон хариуцагч нь дүүрэг, дүгээр хороо, 2 хороололын дунд байрлах үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын 5 давхарын 239,5 мкв, 824,4 м куб бүхий талбайг түрээсэлсэн тал дээр маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар давхар түрээсэлсэн гэх хүн нь 2025 оны 01 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд тухайн байрыг ашигласан болох тогтоогдож байна. Мөн тухай байрны 6 давхрыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээлцсэн байдаг ба шүүхэд гаргаж өгсөн харуулын дэвтэр дээр бичсэн зүйлээр мөн нотлогдож байна.

6. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан ба 2025 оны 02 дугаар сарын -ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан  авсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлд заасан 7 хоногийн хугацаа хэтэрч гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 287 дугаар зүйлийн  287.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд хариуцагч нь Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, 2 хорооллын дунд байрлах үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын 5 давхрын 239,5 мкв, 824,4 м куб бүхий талбайг шижүүлэж өгсөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх ба талууд маргаагүй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 294 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болох үндэслэлүүдийн заасан бөгөөд дээрх үндэслэлүүдэд нэхэмжлэгчийн “ашиг орлого муу байсан тул 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цаашид ажиллахаа болилоо түрээсийн гэрээгээ цуцалья гэдгээ түрээслэгчид мэдэгдсэн.” гэх ба  дээрх хүсэлтээ бичгээр мэдэгдэх үүрэгтэй байсан байна.

9. Иймд Г.*******гийн гаргасан хариуцагч Б.*******өд холбогдох 11.182.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй үндэслэлтэй гэж үзлээ. 

10. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

11. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн  287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******өөс 11.182.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.БАТМАНДАХ