| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0031/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/044 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундынрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Хохирогч*******,
Шүүгдэгч *******,******* тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраасрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714003030004 дугаартай хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүдэгч Монгол улсын иргэн, ******* овогт *******
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,*******
Үйлдсэн хэргийн талаар:
1. Шүүгдэгч *******,******* нар нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “ахир” 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой иргэн*******ийг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдэснээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 11-р сарын 23 ний орой би ******* гэдэг найз нартайгаа уулзаад Баянхонгор аймгийн 1 дүгээр багт “Оргил” нэртэй бааранд 22 цагийн үед ороод пиво уугаад юм яриад сууж байсан. 23 цаг өнгөрч байхад миний найз Б бааранд хүрээд ирсэн бид нартай нийлээд суугаад удаагүй байхад ******* араас нь их согтсон байдалтай орж ирээд Бг “хаяад явлаа” гээд нүүр хэсэг рүү нь цохиод авсан. Тэгээд би салгах гээд боссон чинь ******* миний толгойруу цохиод өмсөж явсан куртик ураад намайг сандал дээр тонгорч унагасан. Тэгээд баарнаас гараад үүдэнд нь ******* бид хоёр барицалдаад зогсож байсан чинь цагдаа нар ирээд бид хоёрыг салгасан. Тэндээс өөс салаад бааранд сууж байсан хэдээрээ гэрлүүгээ харих гээд явж байсан чинь араас ******* машинтайгаа Баянхонгор буудалын өмнө ирээд бид нарыг суулгаад уучлалт гуйгаад “яваад нэг юм ууя” гээд бид нар машинд нь суугаад “Хөх толгойн” 9-р баг хавьцаа танихгүй айлын гадаа очиж зогссон. Тэгэхээр нь манай найз бид нар “танихгүй айлд орох гэж байгаа бол яах юм” гээд тэр айлын гаднаас машинаас нь би буугаад нарын хамт гудамж уруудаад алхсан чинь араас ******* машинтайгаа ирээд машинаас бууж ирээд, хоёрыг юу юугүй нэг танихгүй залуутай нийлээд цохисон. Тэнд хэсэг маргалдаад би салгах гэсэн чинь ******* намайг цохисон хариуд нь би нэг удаа толгой хэсэгт нь цохисон. ******* гүйгээд яваад өгсөн, тэгээд бид нар тэндээсээ салцгаасан. Миний хувьд хүн намайг цохихоор нь хариуд нь цохисон би бага зэрэг согтсон байсан өөрийгөө аваад явах чадвартай байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
...2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед ,, Б бид 2 “Оргил” бааранд сууж байсан чинь ******* нь ганцаараа орж ирсэн би куртикээ өмсөх гээд зогсож байсан чинь ******* нь Бг цохиод авахаар нь би салгах гээд очтол миний өмсөж явсан куртикнээс татаж миний куртик ураад намайг газар унагаасан чинь, Б салгаад “Оргил” баарнаас гараад ******* нь надруу дайраад намайг газар унагаасан, дахин , Б, нар нь ирж салгах үед би ийн толгой хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохиж авсан чинь нүд нь хавдсан байсан, тэгтэл хажуугаас цагдаа нар хүрч ирээд бид нар салаад явсан бөгөөд Б,, нартай “Баянхонгор” зочид буудлын урд явж байсан чинь араас машинтайгаа ирсэн жолоог нь хэлгүй залуу бариад явж байсан. Тэгтэл ******* бид 4-ийг “машинд суучих уучлаарай явж байгаад 1 шил архи ууя” гэхээр нь , Б, бид 4 машинд суусан чинь “Хөх толгой” руу явсан би тухайн нилээн архи уусан байсан тул машин дотор хэсэг унтсан байсан нэг мэдсэн чинь “Хөх толгойд” Д гэх залуугийн гадаа ирсэн ******* нь “айлруу оръё” гэхээр нь “танихгүй айлд орохгүй” гээд ,, Б бид 4 гудамж уруудаад алхаад явж байсан чинь ******* араас машинтай ирээд зогссон чинь машинаас Д, , хэлгүй залуу нар бууж ирээд Д нь г зодсон Б, мөн хэлгүй залуу нь нар салгасан. Тэгтэл ******* машинаа унаад хашаагүй айлын үүдэн зогссон байхаар нь би араас нь очиж ******* тэй маргалдаж бид 2 хоорондоо зодолдож би ******* ийг 4 удаа цохиж авсан, харин намайг 3 удаа цохиж аваад нь машинаа унаад “та нарыг ална” гээд яваад өгсөн би эргээд , Б,, Д нар дээр очсон чинь маргалдаад зогсож байгаад хоорондоо эвлэрээд салцгаагаад гэрлүүгээ явсан. Тухайн үед миний куртикийг ******* бариж байгаад татсан оёо хэсгээр урагдсан байсан сүүлд нь би оёдолчин өгч оёулсан одоо миний куртик зүгээр байгаа тул өөрийн куртикээ нэхэмжлэхгүй. Тухайн үед миний куртик оёо хэсгээр бага зэрэг урагдсан байсан. Би өөрийн куртикний үнэлгээ гаргаад байх шаардлага байхгүй. ******* ийг , хоёр цохиж байхыг хараагүй харин *******г Д нь зодсон бөгөөд уг асуудал өөр хэрэг үүссэн шалгагдаж байгаа гэсэн бөгөөд Д нь яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 23-ны өдөр , бид 3 уулзаж “Оргил” баар ороход , Б, Д гуравтай тааралдсан. Бг бааранд орж ирсний дараа орж ирээд чи намайг хаяж явлаа гээд Бг цохисон. Намайг салгах гээд очиход өмнөөс цохиж тонгорсон. Бид хоёрыг барилцаж аваад байж байхад баарны хүмүүс салгасан. “Оргил” баарнаас гараад дахиад маргалдаад байж байтал цагдаа нар ирж салгасан. , Б бид 4 Баянхонгор зочид буудлын өмнө явж байтал араас машинтай ирээд уучлаарай хө ямар таньж мэддэггүй хүмүүс байгаа биш гээд машиндаа суулгаад Дын гадаа очиж зогссон. Бид нар танихгүй айлруу орохгүй гээд уруудаад алхаж байтал араас Д, нар ирж г зодсон. Би тэй маргалдсан, гэм буруугаа хүлээж байна гэв.
3. Шүүгдэгч Г. гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө “Оргил” бааранд 2 найз болох Б, нарын хамт сууж байхад Б орж ирэхээр нь би утсаар ярих гээд гараад явсан намайг гадаа утсаар ярих гээд гараад явж байхад зөрөөд “Оргил” бааранд ирсэн байсан би утсаар яриад гадаа зогсож байх үед “Оргил” баарнаас ******* нар нь маргалдаад гараад ирсэн юу болов гээд асуусан чинь Бг нь цохиж авсан гэсэн Б салгасан чинь Бийн куртикийг урсан гэж надад хэлээд маргалдаад байхаар би салгасан. Тэгтэл цагдаа нар хүрч ирэхээр нь 2 тийшээ салаад “Баянхонгор” зочид буудлын урд талд Б, Б, нарын хамт гэрлүүгээ явж байтал араас ******* нь хэлгүй найзын хамт машинтай ирээд ******* нь Бээс уучлалт гуйж “машинд суучих айлд очиж 1 шил архи ууя” гэхээр нь Б, Б, нартай машинд сууж хөх толгойд Дын гадаа очоод нь “айл оръё” гэхээр нь “танихгүй айлд орохгүй” гээд машинаас нь бууж гудамж уруудаад алхаад явж байх үед араас хэлгүй найз болон Дын хамт ирээд зогссон, эргээд хартал Д нь намайг 2 удаа цохиж аваад байхаар нь би зөрүүлж цохиж авсан, тэгтэл явсан байсан. Тэгээд Дтай эвлэрч салсан. ийг Б цохиод байсан би цохиж аваагүй харин намайг Д цохиж авсан бөгөөд Д намайг зодсон гэх хэргээр өөр хэрэгт шалгагдаж байгаа. Тухайн үед нь Бтэй харилцан зодолдож байх үед би салгах гээд дундуур нь орсоныг намайг зодсон гэж ойлгосон байх би тухайн үед ийг зодож цохисон зүйл байгаагүй харин салгаж байсан юм. Тухайн үед “Оргил” бааранд 0.5 гр-ийн 2 шил пиво уусан байсан согтол гайгүй байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сарын 23-24-нд шилжих шөнө Б, хоёрын хамт “Оргил” баар орж, 500 граммын шилтэй 2 ширхэг пиво уусан. Би утсаар ярьчихаад орох гэхэд Б,, Б, нар миний куртикийг барьчихсан өмнөөс гараад ирсэн. Яасан бэ гэхэд хоорондоо маргалдсан гэж хэлсэн. Баарнаас гарч дахиж маргаад салаад явсан. “Баянхонгор” зочид буудлын өмнө явж байтал , найз Баатайгаа хамт ирээд бид нараас уучлалт гуйж, таньж мэдэхгүй хүмүүс биш машинд суучих гэсэн. Тэгтэл бид нарыг суулгаад Хөх толгойд Дынд очсон. Бид нар танихгүй айлд орохгүй гээд гудмаар уруудаад явж байтал араас Д, , Баа гурав ирж, Д миний нүүрэн хэсэгт 2-3 удаа цохиж авсан. Би Дыг зөрүүлээд 2 удаа цохисон. Удалгүй алга болсон байсан. Би Дтай эвлэрч тухайн газраасаа салж явцгаасан гэв.
5. Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 11-р сарын 24 ний өдөр 20-н цагийн үед найз Бгийн хамт хөх толгойд миний хувийн 9344 БНХ улсын дугаартай” приүс” 10 машинд архи хувааж уусан, тэнд Б намайг машинтай гудамжинд орхиод явсан тэгээд би араас нь Базраа гэдэг найзаа дуудаад машинаа бариулаад очсон. “Оргил” бааранд Б найз нарын хамт сууж байсан би согтуудаа Бд “чи цуг архи уучихаад намайг хаяад явсан байна” гэж хэлсэн чинь Бтай хамт явж байсан *******,******* гэдэг хоёр залуу намайг нэг нь араас боогоод нөгөөх нь миний нүүрлүү гараараа цохисон. Тэгээд тэндээс цагдаа нар намайг салгаад явуулсан. Би *******н хамт машинтайгаа “хөх толгой” өгсөөд явж байсан чинь нөгөө намайг зодсон залуучууд “хөх толгой” өгсөөд явж байхаар би зогсоод машиндаа суулгаад явсан чинь машинд намайг нийлж зодсон. Яг хэн нь яаж цохиж зодоод байгаа нь мэдэгдээгүй гудамжинд машинаа хөндлөн тавьсан байж байгаад тэгшилж тавья гэж бодоод хөдөлсөн чинь цагдаа нар ирээд намайг барьсан, тэгээд машинаас буугаад ирсэн чинь нөгөө намайг зодсон Б найз нартайгаа зугтаагаад алга болсон байсан. Би цагдаад баригдаад машинаа журамлуулсан, би тэр хүмүүст зодуулсандаа гомдолтой байна одоо миний бие толгой өвдөөд байгаа эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
... 2017 оны 11 дүгээр сарын 24-ны орой 23 цагийн үед би хэлгүй найз *******н хамтаар “Оргил” бааранд орсон чинь “Оргил” бааранд Б, нар нь намайг мөрөлж аваад намайг “нойлын өрөөнд ороод ир” гэхээр нь би Б, нарын хамтаар нойлын ортол Б нь толгой хэсэг рүү 1 удаа цохиж авсан харин нь миний хоолой боосон, тэгтэл тэнд байсан хүмүүс бид нарыг салгаад “Оргил” баарнаас гараад бас , Бтэй маргалдаад байж байтал цагдаа нар ирээд бид нарыг салгасан. Тэгээд би хэлгүй найз Баагаар машинаа бариулаад “Баянхонгор” зочид буудлын урд талаар “хөх толгой” явж байтал Б, , Б наана нэг танихгүй залуу гар өргөөд байсан чинь хэлгүй найз Баа зогссон тэгтэл миний машинд Б, , Б наана нэг танихгүй залуу бид суугаад хөх толгойруу Дын гэрлүү явж байх замд машинаа зогсоо гэхээр нь зогссон чинь , Б 2 машинаас гараад Б, нар нийлж байгаад намайг зодсон. Миний нүүр, хөлрүү цохиж авсан, тэгээд бүгд машинд суусан миний хамар болон зүүн нүд хавдсан байсан. Тэгээд Дын гадаа очиж зогссон чинь Б, , Б наана нэг танихгүй залуу нар нь машинаас буугаад гудамж уруудаад яваад өгсөн би Дынд ороод Дтай уулзсан чинь намайг “нүүр амаа яасан юм бэ” гэхээр нь би “, Б нар нь намайг зодчихлоо” гэж хэлсэн чинь Д нь би тэр 2 уулзъя гээд хэлгүй найз Баа машинаа бариад Д бид 2 суусан тэгээд Б, , Б наана нэг танихгүй залуу нартай уулзах гээд зогсоод Д буусан бөгөөд тэнд байсан айлын хүмүүс цагдаад дуудлага өгөх гээд байхаар нь би машинаа унаад яваад өгсөн тэгтэл цагдаа нарт баригдаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд машинаа журамлуулсан. Намайг “Оргил” баарны нойлд Б намайг нэг удаа цохиж нь миний хоолойг боосон. Тэгээд хөх толгойд Дын гэрлүү явж байх замд машинаас бууж , Б 2 намайг нийлж байгаад миний нүүрлүү цохиж миний хамар зүүн нүд хавдсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйлс байхгүй тул энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү. гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/,
... 2017 оны 11 дүгээр сарын 24-ны орой 21 цагийн үед Б бид 2 Дын гэрийн үүдэн дээр Д, Б бид гурав машинд сууж байгаад том пиво 2-ийг хувааж уусан бөгөөд Б нь машин барьж яваа гээд пивоноос уугаагүй Д бид 2 хувааж уусан. Тэгээд Д, Б бид 3 “Оргил” бааранд очсон чинь Б, , 3 баарлуу орж байхаар нь уулзчихаад машиндаа буцаж ирж суусан тэгтэл дахин пиво уухаар болоод 30 айлын дэлгүүрээс 2 том пиво, 1 шил архи аваад Дын гэрт Б, Д бид 3 ууж байгаад Б нь гараад явсан би араас нь гараад явсан Д нь гэртээ үлдсэн би *******нд очиж Баагаар машинаа бариулаад *******н хамтаар “Оргил” бааранд орсон чинь манай найз Б нь , Б нартай сууж байхаар нь Бг цуг явахгүй гээд уурлаад Бг би 1 удаа нүүр хэсэг рүү цохиж авсан чинь Б “намайг яаж байгаа юм” гээд “нойлын өрөө рүү ороод ир” гэхээр нь нойлын өрөө рүү ортол Б намайг “яагаад Бг цохиж байгаа юм” гээд намайг 1 удаа нүүрлүү цохиж авахаар нь би куртикнээс нь татсан чинь Бийн куртик урагдсан тэгтэл намайг боож авсан чинь тэнд байсан хүмүүс бид нарыг салгаад “Оргил” баарнаас гараад , Б нартай маргалдаад байж байх үед цагдаа нар ирээд бид нар салаад явсан. Би хэлгүй найз Баагаар машинаа бариулаад “Баянхонгор” зочид буудлын хажууд машинтай явж байсан чинь , Б, Б, нар явж байгаад гар өргөөд байхаар нь хэлгүй найз Баа машинаа зогсоосон. Тэгтэл машинд , Б, Б, нар орж ирж суугаад машин дотор би , Б нартай маргалдсан тэгтэл “Хөх толгойд” явж байсан чинь миний араас Б цохиод байхаар нь Баа машинаа зогсоохоор нь би машинаас буусан чинь Б, нар нь машинаас бууж ирээд , Б нар нь 2 талаас миний толгой нүүр хэсэг рүү өшиглөж зодсон намайг хэн нь хэдэн удаа цохисоныг би мэдээгүй. , Б 2 нийлээд зодоод байсанаа Баа, Б, нар нь салгаад буцаад машинд сууж Дынд очсон чинь машинаас , Б, Б, нар нь буугаад гудамж уруудаад яваад өгсөн, би Дынд орж Дд “намайг , Б нар нь намайг зодлоо” гэж хэлсэн. Тэгээд Д, Баа бид 3 гарч ирээд Баа машин бариад Д бид 2 машинд суусан чинь гудамж уруураад явж байхаар нь араас нь очоод машинаас Д бид 2 гараад иртэл Д, нар нь зодолдсон харин намайг Б нэлээн хэдэн удаа нүүр цохиж авахаар нь зугтааж би машинаа унаад явж байх замд замын цагдаа нар намайг зогсоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж машинаа журмын хашаанд оруулсан юм. Би тухайн үед миний согтуу гайгүй байсан бөгөөд тухайн үеийн болсон явдлын бүгдийг нь санаж байна. Би тухайн үед архинаас нэг их их уугаагүй харин пивоноос нилээн уусан гэхдээ би гайгүй байсан. Б, нар нь намайг нийлж зодож миний биед гэмтэл учруусан. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 102-104/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г. өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед баар руу хэлгүй найзтайгаа орж, Бааска гэдэг найзыгаа би нэг цохисон. Б намайг нойлруу ороод ир гээд Б бид хоёр маргалдсан. Баарнаас гарч дахиж маргалдаад Б намайг 2-3 цохиод байж байтал цагдаа нар ирж салгасан. “Баянхонгор” зочид буудлын урдуур явж байтал Б нар шүгэлдээд гар өргөөд байсан. Тэгтэл манай найз Баа зогссон. Дынхруу явж байхад машин дотор Б намайг араас цохиод байсан, би эргүүлээд цохисон. Тэгээд гудманд машинаа зогсоогоод зодоон хийсэн. Дынд хашааны гадаа очиход Б нар явчихсан, би араас нь очиж маргалдсан гэв.
7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... , Б нар нь миний найз юм. Бид нар багаасаа найзалсан. Тэр өдөр би 22 цагийн үед гэртээ байж байсан чинь манай гэрт найз *******н хамт Базраа машиныг нь барьчихсан манай гэрт ирсэн. Тэгээд би цуг машинд нь суугаад хөх толгойд манай найз Дынд очсон тэдний гадаа машинд нэг пиво хувааж уусан дахин хоёр пиво нэг архи аваад нэмж уусан, тэгээд согтчихоод надад агсараад хэрүүл гуйгаад байхаар нь би явлаа гээд такси бариад “Оргил” баар орсон. “Оргил” баар хаах гэж байсан би “Оргил” бааранд найз Б, ******* ,Ээ нартай тааралдаад зааланд нь сууж байсан чинь араас шууд орж ирээд үг дуугүй намайг цохиод хажууд байсан Бийг цохисон. Тэгээд бааранд Б нар барицалдаж аваад зодоон хийгээд гадаа нь гарж зодолдоод цагдаа нар ирж салгасан. Тэгээд би Б, *******,э нарын хамт харих гээд “Баянхонгор” их дэлгүүрийн урд алхаж байсан чинь араас өөрийн машинаа Баагаар унуулчихсан ирээд бид нарыг машиндаа суулгаад бид нараас уучлалт гуйгаад явж нэг юм олж ууя гээд хөдлөөд Хөх толгойд Дын хашаанд очсон машин зогсонгуут урьд нь хамт явж байсан бид 4 машинаас нь буугаад харих гээд алхсан чинь машинтайгаа араас ирээд гудамжинд хаяж явлаа гээд Б, ******* хоёртой барицалдаж аваад дахин зодоон хийгээд би дундуур нь би орж салгасан чинь зугтаагаад алга болсон. Тэгээд бид нар яваад өгсөн. Тухайн үед их согтсон байсан бусад нь бага зэрэг согтсон байсан машин барьж явсан Баа эрүүл байсан миний хувьд хүнтэй зодоон цохион хийсэн зүйл байхгүй ээ.гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
... 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой 21 цагийн үед , хэлгүй найз Баа бид 3 уулзаж Д хөдөөнөөс ирсэн гэхээр нь очиж уулзаад 1 том пиво аваад гэрийнхэн гадаа машин дотор Д, 2 уусан би уугаагүй тэгтэл Д дахин 1 том пиво авч уугаад гэрт орж Д, нар нь уусан тэгээд дахин архи пиво уухаар болоод 30 айл явж дэлгүүрээс 2 том пиво, 1 шил архи аваад Дын гэрлүү явж байх замд замаараа “Оргил” баар орчихоод явъя гээд “Оргил” бааран дээр очсон чинь , Б, нар нь “Оргил” баарлуу орж байсан бид 2 уулзчихаад Дын гэрлүү явсан харин , Б, нар нь “Оргил” баар луу орсон намайг Б нь намайг ганцаараа хүрээд ирээрэй гэж хэлж байсан. Д, Б, бид 4 Дын гэрт очиж 2 пивоноос ууж байх үед надад агсараад байхаар нь би Дд явлаа гэж хэлчихээд “Оргил” баарлуу такси бариад очсон чинь “Оргил” баар гэрлээ асаасан байхаар нь , Б, нар дээр очиж 1 шил пиво уугаад сууж байтал гаднаас орж ирээд намайг “чи ямар овоо найзуудтай юм” гээд намайг 1 удаа нүүр хэсэг рүү цохиж авсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэтэл Бийг цохиод авсан Б ийг цохиж аваад хоорондоо зодоон хийж байгаад Бийн куртик нь урагдсан байхаар нь бид нар салгаад “Оргил” баарнаас гараад дахиад барилцаад зогсож байхад цагдаа нар ирээд бид нарыг салгасан. Тэгээд , Б, бид 4 дээшээ өгсөөд алхаад “Баянхонгор” зочид буудлын урд явж байсан чинь хэлгүй найз Баагаар машинаа бариулаад ирээд “уучлаарай миний буруу хэдүүлээ ганц юм ууя” гэхээр нь Б, , бид 4 машинд суугаад Хөх толгойруу явсан. Тэгтэл Бтэй маргалдаад явж байснаа машин дотор нь Бтэй зодоо хийсэн. Тэгтэл машин зогсоод машинаас гараад Б, 2 зодоо хийгээд салгаад байх шиг байсан бид нар машинаас гарч салгасан. Тэгээд буцаж машинд суугаад Дын гэрийн гадаа зогсохоор нь би ,, Б нарт наад чинь Дд худлаа хэлж гаргаж ирнэ явъя гээд ,, Б нартай гудамж уруудаад явж байхад араас машинтай Д, , Баа нар ирээд Д нь тэй зодоо хийсэн, харин Бтэй зодоо хийсэн. бид 2 салгаад байж байтал хэлгүй найз Баа нь машинаа унаад Дын хашааны тэнд очсон араас нь яваад өгсөн. Тэгээд салгаад Дтай ярьж Дыг гэрт оруулж өгчихөөд яваад өгсөн, харин машинаа унаад яваад өгсөн байсан. Тэгтэл цагдаа баригдсан байсан. нь Бтэй зодоо хийгээд байсан ба Б уг гэмтлийн учруулсан гэж бодож байна. Харин нь ийг цохиж байхыг би хараагүй Тухайн үед Б нь тэй зодоо хийх үед Бийн биед ил харагдах гэмтэлгүй байсан. Харин нь Дд зодуулж гийн нүүр нь хавдсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 108-110/
8. Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Г. нь аав ээж дүү нарын хамтаар Баянхонгор аймагт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа юм хийдэг юм.******* нь үг дуу цөөтэй архи дарс уугаад байдаггүй архи тамхи хэрэглээд байдаггүй хүнд их тусархуу бусадтай нийтэч ямар нэгэн гаж буруу зан байхгүй төрөл садангийн хүмүүс дотор нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм. гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /,
9. Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* нь аав ээж ахийн хамт Баянхонгор аймагт амьдардаг ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй хааяа нь хувираа алтанд явдаг юм. ******* нь төлөв даруу зантай хүнтэй зөв боловсон харицаатай гэртэээ байж байдаг хүн чанар сайтай хүнд тусархуу зантай хүн мөс чанар сайтай гэр орондоо байж байдаг хүүхэд байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой 18 цагийн үед би хүрэн ахынд байхад Б, нар нь ирээд надад 1.5 гр-ийн том пиво авч өгөхөөр нь цуг хувааж уугаад би зөрүүлж 2.5 гр-ийн том пиво авч өгөөд цуг хувааж ууж дуусаад гараад 30 айлын дэлгүүр дахин 2 пиво авчихаад “Оргил” бааранд ирээд нь хүнтэй уулзана гээд орсон би машинд сууж байсан тэгээд удалгүй гараад ирсэн Б, нартай хөх толгойд байдаг хүргэн ахынд очиж Б, нартай пиво хувааж ууж байх үед Б нь яваад өгсөн пиво ууж дуусгаад гараад явсан би хүргэн ахынд үлдсэн. Би хүргэн ахынд байж байтал 23 цагийн үед байж байтал хэлгүй найзтайгаа хүнд зодуулчихлаа намайг зодсон гэх хүмүүс гудамжинд явж байгаа гэхээр нь би ийн машиныг хэлгүй найз жолоодож би машинд ийн хамт сууж гудамжинд яваа хүмүүс дээр очих үед , Б,, Б нар нь цуг явж байхаар нь машинаас буугаад би тэй зодолдож эхэлсэн би г хэдэн удаа цохисоноо санахгүй намайг цохисоноос болж гийн нүд нь хавдсан байсан харин намайг нь 3-4 удаа цохисон гэхдээ миний биед гэмтэл учираагүй тэгээд зодоо хийж байхад Б бид 2-ийг салгасан харин тухайн машинаа унаад явсан байсан би хүргэн ахынд очсон.
“Оргил” бааранд Б, нартай очих үед оггтөгс нь “Оргил” бааранд хүнтэй уулзчихаад ирье гээд орсон, тухайн үед ямар нэгэн хүнтэй маргалдаж зодоо хийсэн зүйл байгаагүй.
нь манайд орж ирэхдээ хөмсөгний дээд хэсэг хавдсан байдалтай орж ирээд хүмүүст зодуулчихлаа намайг зодсон гэх хүмүүс гудманд яваа гэж ярьсан. Би оггтөгс болон хэлгүй найзын хамт очиход Б,, Б, нар явж байсан бөгөөд би тэй зодоо хийсэн. гэх мэдүүлэг /хх-ийн105-107/
11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой 21 цагийн үед , Б нартай “Оргил” бааранд ороод пиво уугаад сууж байгаад бид 3 гараад ирсэн чинь , Б нар ирсэн уулзчихаад яваад өгсөн , Б бид 3 “Оргил” бааранд эргээд орсон пиво уугаад сууж байсан чинь Б нь хэсэг хугацааны орж ирээд бид нартай цуг суугаад юм яриад сууж байх үед гаднаас архи уусан бага зэргийн согтолтой орж ирээд Бг цохиод авсан чинь Б салгах очтол Бийг огтгөгс цохиж аваад хоорондоо зодоо хийгээд байж байх үед Бийн куртик нь урагдсан зодоо хийгээд байхаар нь нь ийн биенээс бариад салгасан. Тэгээд баарнаас гараад гадаа барилцаад зогсож байх үед цагдаа нар ирээд салгасан. , Б, Б бид 4 дээшээ өгсөөд “Баянхонгор” зочид буудлын урд талд явж байсан чинь нь хэлгүй залуугаар машинаа бариулаад ирж зогсоод “машинд суучих ганц юм ууя” гэхээр нь , Б, Б бид нар машинд суугаад “Хөх толгой” руу явж байх замд , Бтэй маргалдаад байсан бөгөөд юу хэлж маргалдаж байсаныг одоо санахгүй байна. Тэгээд маргалдаж байгаад машинд дотор Б, нар нь барилцаад байхаар нь машиныг зогсоосон тэгтэл машинаас гараад Б, отгтөгс нар нь хоорондоо зодолсон машинаас эхэлж гараад салгаад байх шиг байсан бөгөөд машин барьж байсан хэлгүй залуу бид 2 бууж , Б нарыг салгаад машинд буцаж суусан. Д гэх залуугийн үүдэн дээр очоод зогсохоор нь , Б, Б бид 3 машинаас буугаад гудамж уруудаад алхаж байх үед араас машинтай , Д, хэлгүй залуу нар ирээд Д нь тэй зодоо хийсэн, харин Бтэй нь зодолдож байх үед хэлгүй найз нь машиныг унаад явсан байсан. Б би салгасан чинь оггтөгс яваад өгсөн Д нарыг салгаад Дтай уулзаж уучлалт гуйж салаад гэр гэрүүгээ явцгаасан. , Б бид нар хүн хүний хоёр хоёр пиво уусан бөгөөд согтолт гайгүй байсан харин нилээн уусан юм шиг байсан бөгөөд согтолтой байх шиг байсан. Тухайн үед нь Бтэй зодоон хийгээд байсан Б гэмтлийн учруулсан байх гэж бодож байна харин нь хажуугаар нь орж салгасан миний харсанаар ийг цохиж байхыг хараагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 111-113 /
12. Гэрч *******атзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манайх 2017 оны 11 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд камер байсан тухайн үеийн бичлэг одоо бол байхгүй устгасан байгаа бөгөөд манай камерын бичлэг нь 30 хоногийн бичлэг хадгалдаг одоо бол тухайн үеийн камерын бичлэг байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн114-115/
13. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 635 дугаартай шинжээчийн:
1.*******-н биед хамарт мурийлт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх, шуу, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. аашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 42-43/ хавтаст хэргийн 58-87 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд, 88-90 дүгээр хуудсанд авагдсан эвлэрэлийн гэрээ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатандрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******,******* нар нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “ахир” 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой*******ийг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нартрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаарүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус,зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож,рүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******,******* нарт холбогдох шүүх хуралдаанд гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр шаттай явагдсаныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************** нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч*******гийн эзэмшлийн “Нокиа” маркийн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн “самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх гар утаснуудыг эзэмшигч*******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******, Сартуул овогт******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.рүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******, Сартуул овогт******* нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус тус нэг / 01 жил / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4.рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 188 дугаар зүйлийн 188.4, 188 дугаар зүйлийн 188.5-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүртрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг / 01 жил / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.рүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189 дүгээр зүйлийн 189.9-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус тус зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, уг арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******,******* нар нь хэргийн учир энэ цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7.рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн“самсунг” маркийн шүүгдэгч*******гийн эзэмшлийн “Нокиа” 3310 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх гар утсуудыг эзэмшигч *******,******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8.рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай..
9.рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10.рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийнрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
11.рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЭНГЭЛ