| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2025/00143/И |
| Дугаар | 192/ШШ2025/01667 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/01667
2025 02 26 192/ШШ2025/01667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын худалдаа бэлтгэлийн ангид хүнсний нярав, худалдагч, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас өгсөн хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн, архиваас лавлагаа гарахгүй байгаа шалтгаанаар нярав, худалдагч, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан 4 жил хасагдах байдалд хүрээд байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *** нь 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын худалдаа бэлтгэлийн ангид хүнсний нярав, худалдагч, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүсэлт гаргагч *** 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын худалдаа бэлтгэлийн ангид хүнсний нярав, худалдагч, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болон түүний гаргасан хүсэлт, Худалдаа бэлтгэлийн яамны Улаанбаатар хот дахь Худалдааны техникумын 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11664 дугаартай дипломын хуулбар/ХХ 5 тал/, ***гаргасан тодорхойлолт, түүний иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 6-9 тал/, *** гаргасан тодорхойлолт, түүний иргэний үнэмлэх болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар/ХХ 10-11 тал/, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 959 дугаартай тодорхойлолт/ХХ 15 тал/,**** нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 22-26 тал/, Шүүхийн журмаар бүрдүүлсэн Үндэсний төв архивын 02/124 дугаартай тодорхойлолт/ХХ 44-45 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 4/2020 дугаар, 4/2019 дугаар албан бичиг, **** нарын ХААТР-1 дүгээр маягтын хуулбар/ХХ 46-50 тал/, Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай албан бичиг, хавсралтууд болох Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай тушаалын хуулбар, Архангай аймгийн Хотонт сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай захирамжийн хуулбар, 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай захирамжийн хуулбар, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 31 дугаартай захирамжийн хуулбар, 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай захирамжийн хуулбар/ХХ 51-59 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба ****в нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд У.Насанчимэгийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч****г 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын худалдаа бэлтгэлийн ангид хүнсний нярав, худалдагч, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА