2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01508

 

 

 

 

 

 

 

 

2025 02 20 192/ШШ2025/01508

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ***

 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*** нь эцэг эхийн гар дээр өссөн. Анх төрөхөд эцэг эх нь **** нь бага насандаа их өвддөг хүүхэд байсан бөгөөд өвчин ороогоод байхаар нь ламаас асууж*** нэрээрээ явсаар байгаад 1 дүгээр ангиас 8 ангид уг нэрээрээ төгссөн. Завхан аймгийн худалдааны техникумын хоолны ангийг 1985-1988 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хугацаанд **г нэрээр төгссөн. 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотын худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажилд орсон. 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс холбооны газар тогоочоор, 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс Завхан аймгийн Отгонтэнгэр амралт сувиллын газарт тогоочоор шилжүүлэн ажилласан. 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны дуустал Отгонтэнгэр амралтын газарт ажилласан юм. ***, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэргүүд ** нэрээр байдаг. 8 анги төгссөн хувийн хэрэг, худалдааны техникумын диплом, 210440 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ** мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч*** нь Завхан аймаг дахь Худалдааны техникумын захирлаас 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон 2052 дугаартай диплом, Улиастай хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон 210440 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал, баримт бичгийн эзэмшигч мөн эсэх талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

  Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг болох нь түүний гаргасан хүсэлт, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

  Хүсэлт гаргагч*** нь Завхан аймаг дахь худалдааны техникумаас 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон 2052 дугаартай диплом, Улиастай хотын худалдаа бэлтгэлийн трестээс 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон 210440 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримт бичгийн эзэмшигч мөн болох нь хэрэгт цугларсан хүсэлт гаргагчийн тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 6 тал/, төрөгсдийн гэрчилгээний хуулбар/ХХ 7 тал/, сурагчийн хувийн хэргийн хуулбар/ХХ 8-15 тал/, 2052 дугаартай дипломын хуулбар/ХХ 16 тал/, 210440 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 17-18 тал/, Завхан аймгийн холбооны газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай тушаалын хуулбар/ХХ 19 тал/, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай тушаалын хуулбар/ХХ 20 тал/, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл Отгонтэнгэр рашаан сувиллын даргын 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар/ХХ 21-23 тал/, Амралт зуслангийн нэгдсэн захиргааны даргын 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар/ХХ 24-26 тал/, Отгонтэнгэр амралт сувиллын нэгдсэн захиргааны даргын 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар/ХХ 27-28 тал/, Отгонтэнгэр рашаан сувиллын даргын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай тушаалын хуулбар/ХХ 29-30 тал/, Улиастай сумын Засаг даргын 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай захирамжийн хуулбар/ХХ 31 тал/, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаартай захирамжийн хуулбар/ХХ 32 тал/, 0253075 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ХХ 33-35 тал/, гэрлэсний гэрчилгээний хуулбар/ХХ 36-37 тал/, *** гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 39-40 тал/, *** нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 45-49 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба **** нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Хүсэлт гаргагч *** баримт бичгүүдэд түүний нэрийг ***г гэж буруу бичсэн болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан хүсэлт гаргагч **** Завхан аймаг дахь худалдааны техникумаас 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон 2052 дугаартай диплом, Улиастай хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон 210440 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч **** Завхан аймаг дахь худалдааны техникумын захирлаас 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон 2052 дугаартай Нийтийн хоолны техник технологи мэргэжлийн диплом, Улиастай хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон 210440 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА