2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/01566

 

 

 

 

 

 

 

2025 02 24 192/ШШ2025/01566

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа би,

 

Нэхэмжлэгч: ***

 

Хариуцагч: ***

 

Зээлийн гэрээний үүрэгт 40,776,084.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***" ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч**р нь тус банктай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ/BCC190531077-02 тоот Кредит карт эзэмших гэрээ, №ЗБ/ BCC190531077-2-3 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 25,000,000 төгрөгийн худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд 3 хувийн хүүтэй, жилийн 20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 24,766,939.48 төгрөг, хугацаа хэтэрсний шимтгэлд 4,386,288.5 төгрөг, хүүгийн авлагад 11,609,856.82 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/BCC190531077-02 тоот Кредит карт эзэмших гэрээний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 40,776,084.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ:***ийн нэхэмжлэлтэй, ****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40,776,084.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 35,776,084.8 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,776,084.8 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ****" ХК-ийн нэхэмжилсэн 40,776,084.8 төгрөгийг хариуцагч ***р бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 35,776,084.8 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40,776,084.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 35,776,084.8 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *** 180,915.21 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,830.42 төгрөгөөс 180,915.21 т***" ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч Э.Мэндбаяр нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БАЯРМАА