| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2017/0039/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Д, Л.Г, Д.Э, Б.У, Ж.Х,
Хохирогч А.Н,
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.А /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд суман дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.М, Б овогт Д.А, Б овогт Э.Б, Ө овогт Б.Г, Л овогт С.Г, Д овогт У.М, Б овогт Н.Г нарт холбогдох эрүүгийн 201710010029 тоот хэргийг 2017 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт оршин суух, жолооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт А.М,
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, ээж, эгч, дүү, эхнэрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух, жолооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сум дундын 8-р шүүхийн 2015 оны 02 сарын 26-ны өдрийн 19 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, Б овогт Д.А,
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан сумын харъяат, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Б овогт Э.Б,
Монгол Улсын иргэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харъяат, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, хувиараа гар утас ажиллуулдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2003 оны 07 сарын 22-ны өдрийн 94 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2006 оны 04 сарын 13-ны өдрийн 36 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил, 1сарын хорих ялаар шийтгүүлж байсан бие эрүүл Ө овогт Б.Г,
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт амьдрах, хувиараа бусдын мал малладаг, Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээрт багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй,бие эрүүл Л овогт С.Г,
Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Мандах сумын харъяат, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эгч дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Д овогт У.М,
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р багт нутагладаг, хувиараа мал малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй бие эрүүл Б овогт Н.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М, У.М, Э.Б, Д.А, С.Г нар нь давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга, бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, бусдын эзэмшлийн 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур бэлчээрт байсан иргэн А.Н-н 1 тооны эр үхрийг хулгайлж, 1,300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч А.М, Д.А, С.Г, Э.Б, Б.Г нар нь бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, бусдын эзэмшлийн 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан шүүгдэгч Н.Г-тай бүлэглэн 2017 оны 01 сарын 23-24-ний шилжих шөнө иргэн С.Ш-н бэлчээрт байсан 1 тооны хязаалан насны бухыг хулгайлж 800,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, иргэн А.Т-н бэлчээрт байсан хязаалан бух 1, эр үхэр 1, охин бяруу 1, эр бяруу 1, нийт 4 үхэр хулгайлж, 3,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч А.М, У.М, Д.А, С.Г, Б.Г нар нь давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, бусдын эзэмшлийн 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 16-17-ны үед бэлчээрт байсан иргэн А.Н-н эр бяруу 2, эр үхэр 1, үнээ 2 нийт 5 үхэр хулгайлж, 4,800,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч А.М, Э.Б, Б.Г нар нь давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, бусдын эзэмшлийн 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур иргэн А.Н-н 1 тооны бухыг хулгайлж, 1,300,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г нар нь давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, бусдын эзэмшлийн 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын сүүлээр бэлчээрт байсан иргэн А.Н-н эр үхэр 1, үнээ 1, нийт 2 үхэр хулгайлж, 2,600,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэрэгт холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 5 удаагийн үйлдэлтэй. Хохирол, төлбөрөө бүгдийг нь барагдуулж дуусгасан. Миний буруу. Хулгай хийх зорилго байгаагүй.59-01 дугаартай машин бол манай албаны ато машин. Хулгай хийхэд бээлий хутгыг С.Г бэлдсэн. Хулгайн хэргийг хэн санаачилснийг сайн мэдэхгүй. Бүгдээрээ ярьж байгаад гардаг гэжээ.
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрт холбогдсон хэргийнхээ талаар мэдүүлэг өгөхгүй. Хавтаст хэрэгт үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би 5 удаагийн үйлдэлтэй. Хоорондоо санаа нийлээд ярилцаад гардаг байсан. Мөнгөний хэрэгцээ гараад хулгай хийсэн. Өөрт оногдох төлбөрөө барагдуулсан гэжээ.
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгүүд бүгд таарч байгаа. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Би 4 удаагийн үйлдэлтэй. Өөрт оногдох хохирлоо бүрэн төлсөн. Бүгдээрээ хутгатай байсан. Уяа, оосорыг өөрсдөө гаргасан гэжээ.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг таарч байна. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. 4 удаагийн үйлдэлд 2 машин ашигласан гэжээ.
Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хавтаст хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн. 4 удаагийн үйлдэлтэй. Хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Үхэр алах хутгаа өөрсдөө авчирсан. А хөдөө манай найзууд байгаа гээд бүгдээрээ ярилцаж байгаад хулгай хийсэн гэжээ.
Шүүгдэгч У.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн. Би 2 удаагийн үйлдэлтэй. Хутга, мяндсан уяа зэргийг машиндаа бэлдсэн байдаг. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэжээ.
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэргийг анх урьдчилан төлөвлөснийг мэдэхгүй. Анх үхэр дээр очоод мэдсэн. А гэдэг хүн намайг утсаар дуудсан гэдэг би утсаар дуудаагүй унтаж байсан. Шөнө 12 цагийн үед гэрийн баруун хойноос дэрсэн дундаас машин дуугарсан. Тухайн үед Г манайд байсан. Манай найз гэж явдаг байсан. Гэрээс хөдлөөд үхэр дээр очоод бүгд буусан. Би очоод үхрийг нугаслаж барьж алаагүй. Би машинд ороод тамхи татаад байж байтал тамхины цогоо гэж А, Б хоёр хэлсэн. А намайг үг, амаа мэдэж байгаарай гэж хэлсэн. Би сүүлийн хоёр үхрийг нь хуулсан гэжээ.
Хохирогч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед хохирлын талаар их бухимдаж байсан. Одоо хохирол төлбөр бүрэн барагдуулсан тул шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
Хохирогч А.Н мөрдөн байцалтад өгсөн “ Би 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор нийтдээ 238 үхэр тоолуулсан, хулгайд алдагдсан үхэрнүүд уг тоонд багтаж орсон байгаа. Манайхаас 2016 оны 12 сарын сүүлээс эхлээд 2017 оны 01 сарын 16-ны өдрийн хооронд үхэр хулгайд алдагдсан... нийтдээ 9 тооны үхэр алдсан, алдагдсан үхэрнүүдийн 7 ширхэг сэвс нь Шар хошуу гэх газарт байх манай сумын иргэн Ч-н чулуун хашаанаас олдсон, 1 ширхэг сэвс нь Шаазангийн тойром гэх газраас олдсон. 1 үхрийн гэдэс дотор Улаан хунхар гэх газрын баруун дээд талаас олдсон. Хохирлоо аваагүй, зүгээр амьдарч байхад чирэгдэл учруулан малыг маань хулгайлсан хүмүүст маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/
Хохирогч С.Ш мөрдөн байцаалтад өгсөн “ Би 2017 оны 01 арын 25-ны өдөр өвөлжөөнийхөө гэрт байж байгаад 15 цагийн орчимд Улаан худгийн хойд дээр байх хаваржааны амбаараа эргэх гээд очтол манай хаваржааны хашааны урд 5 тооны үхэр нядалж гэдэс дотрыг нь орхисон байсан. Тэгэхээр нь би Т эгч рүү утсаар залгаж энэ талаар хэлээд үхрээ бүртгэж үзтэл Т-н 4 тооны үхэр, миний 1 тооны үхэр хулгайд алдагдсан байсан. Би өөрийн нэр дээр 32 орчим үхэр тоолуулсан, алдагдсан үхэр нь миний нэр дээр данстай байгаа.... шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Уг дүгнэлтэд миний бухыг бага үнээр үнэлсэн боловч үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ мал алдагдсаны дараа эрж хайсан бензин тосны зардал 300,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/
Хохирогч А.Т мөрдөн байцаалтад өгсөн “ 2017 оны 01 сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд өөрийн нөхөр С-н хамт хөдөө гэртээ очиход манай нөхрийн дүү Ш утсаар залгаж Улаан худгийн хаваржаан дээр 5 тооны үхрийн сэвс байна гэж хэлсний дагуу өрийн үхрээ бүртгэж үзэхэд манай үхрээс 4 тооны үхэр, мөн дүү Ш-н 1 тооны үхэр дутсан байсан. Хүрэн зүсмийн хязаалан бух 1, улаан тарлан зүсмийн хязаалан эр үхэр 1, мухар тарлан бяруу 1, охин бяруу 1 алдагдсан... шинжээчийн 40 дугаартай дүгнэлттэй танилцлаа, уг дүгнэлтэд манай малыг арай бага үнээр үнэлсэн байсан ба гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ирээдүйг бодож энэхүү үнийн дүнтэй санал нийлж байна. Хэрвээ яг үнийн дүнгээр тооцвол 3,500,000 төгрөг дээр нэмээд 1,000,000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/
Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтад өгсөн “ ...А.М манай байгууллагад 2015 оны 10 сараас хойш үндсэн жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд осол аваар гаргалгүй, үүргээ сайн гүйцэтгэж байсан, ямар учраас байгууллагынхаа эд хөрөнгийг ашиглан мал хулгайлсан болохыг мэдэхгүй байна. 59-01 ДГА улсын дугаартай Навара маркийн машин үндсэн хөрөнгийн бүртгэлд 42,155,481 төгрөгөөр үнэлсэн байсан ба үүнээс элэгдэл хорогдлыг тооцоод үзэхээр маш бага үнэ гарна, учир нь эдэлгээ нь 7-н жил бөгөөд 7 жил ашиглаад дуусгасан...компанид учирсан хохирлыг түргэн шуурхай барагдуулан авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 63/
Иргэний нэхэмжлэгч Д.А мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 01 сарын 10-ны өдрийн 22 цагийн үед Б.А айлаас очиж үхэр худалдаж авъя гэж хэлээд миний эзэмшлийн 89-27 ДГО улсын дугаартай пургон маркийн тээврийн хэрэгслийг авсан. Маргааш өглөө 09 цагт машинаа эргүүлэн авсан, үүнээс хойш А-т дахиж өгөөгүй... 89-27 ДГО улсын дугаартай саарал өнгийн УАЗ-22069-033 маркийн суудлын автомашиныг 2015 оны 08 сард хувийн хэрэгцээндээ хэрэглэх зорилгоор 7,000,000 төгрөгөөр худалдаж авсан...тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийснийг цагдаагийн байгууллагад баригдсаны дараа мэдсэн...машинаа авмаар байна “ гэх мэдүүлэг /хх-ийн 66/
Гэрч Б.Д мөрдөн байцаалтад өгсөн “А миний бага хүүхэд байгаа юм. 2016 оны 12 сарын 16-ны үед А надтай утсаар холбогдоод үхрийн махны үнэ ханшийг асуугаад Замын-Үүд суманд ирсэн. Ирэхдээ үл таних 3 залуугийн хамт ирээд надад үхрийн шулсан мах үлдээчихээд явсан. Тухайн үед А хэлэхдээ 3 тооны үхэр байгаа юм, хүнээс худалдаж авсан гэж хэлчихээд явсан. Тэгээд хэд хоногийн дараа надтай утсаар холбогдоод та үхрийн махыг хурдан зарж борлуулаад над руу мөнгийг нь яаралтай явуулаарай, дахин үхэр худалдан авах гэсэн юм гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 2016 оны 12 сарын сүүлээр А нөгөө 3 залуугийнхаа хамт Замын-Үүд суманд ирээд 2 тооны үхрийн мах авчирч өгчихөөд явсан. Мөн оны 1 сарын 23-24-ны хооронд мөн адил нөгөө 3 залуугийнхаа хамт ирээд дахин үхрийн мах өгчихөөд 4 тооны үхрийн мах шүү гэж хэлсэн., нийт 9 тооны үхрийн мах байсан...А-т хувьд ногдох хөрөнгө байдаг эсэхийг би мэдэхгүй, хол тусдаа байдаг “гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/
Гэрч Н.Г мөрдөн байцаалтад өгсөн “ 2017 оны 1 дүгээр сарын 24-нйи өдрийн 16-17 цагийн үед үл таних 30 орчим насны, бор царайтай, туранхайвтар, залуу ганцаараа манай хашаанд суудлын жижиг машинтай /улсын дугаар, марк, загварыг нь мэдэхгүй/ орж ирээд хар зүсмийн үхрийн шир 2, хар хүрэн зүсмийн шир 1, улаан алаг шар зүсмийн 2 үхрийн ширийг худалдаж авах уу? гэхээр нь нийлүүлээд 101,500 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг. / хх-ийн 70/
Гэрч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн “ 2017 оны 01 сарын дундуур байх, он сар өдрийг нь санахгүй байна, өглөө 08 цагийн үед манай найз М над руу утсаар яриад хөгшөөн би Замын-Үүдэд ирсэн байна, гражийнхаа түлхүүрийг өгчих гэж хэлэхээр нь би хил дээр байна, ирээд ав гэж хэлсэн, удалгүй түүний хүргэн Г 3-ын хаалт дээр ирж надаас гражийн түлхүүр авсан...тэгээд түлхүүрээ М-д өгөөд тэр өдөртөө Эрээн гараагүй, 13 цагийн үед гэртээ харихад М өөрийн найз Г, Б, А нарын хамт саарал өнгийн пургон маркийн тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн граж дотор үхрийн мах янзлаад сууж байсан. Тухайн үед бид нар махны бизнес хийж байгаа, хөдөөнөөс хямд мах аваад Замын-Үүд суманд ирж зарж байгаа юм гэж надад ойлгуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 10-15/
Мөрдөн байцаагийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Д.А-н эзэмшлийн 89-27 ДГО улсын дугаартай саарал өнгийн УАЗ-22069-033 маркийн суудлын автомашиныг битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 16-18/
Мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаардлагдмал хариуцлагатай компанийн эзэмшлийн 59-01 ДГА улсын дугаартай Ниссан Навара маркийн суудлын автомашиныг битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-23/
Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаардлагдмал хариуцлагатай компанийн Дорноговь аймгийн газрын 2017 оны 03 сарын 24-ны өдрийн “ 59-01 ДГА улсын дугаартай, автомашин нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ний Дорноговь аймгийн газрын үндсэн эд хөрөнгөд 42.155.481.45 төгрөгийн өртөгтэй бүртгэлтэй нь үнэн болно” гэсэн 54 тоот албан бичиг, түүнд хавсаргасан үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /хх-ийн 24-25/
59-01 ДГА улсын дугаартай Ниссан Навара маркийн тээврийн хэрэгслийн 0000873 тоот гэрчилгээний хуулбар /хх-ийн 26/
Мөрдөн байцаагчийн шүүгдэгч Д.А-н өмчлөлийн 63-46 ДГО улсын дугаартай Тоёото Эстима маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 33-35/
Мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн шүүгдэгч С.Г-н эзэмшлийн улсын дугааргүй, 2015 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Вохеr маркийн мотоцикль соёолон эр хонь 3, шүдлэн эр хонь 4, соёолон эр ямаа 5, хязаалан эр ямаа 4, хургатай эм хонь 8 зэргийг битүүмжилсэн тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 36-39/
2017 оны 01 сарын 29-ны өдрийн А.Т-н хүрэн зүсмийн хязаалан настай бус 800,000 төгрөг, улаан тарлан зүсмийн хязаалан эр үхэр 900,000 төгрөг, мухар тарлан эр бяруу 600,000 төгрөг, сүүний чиглэлийн семинтал үүлдрийн халтар зүсмийн охин бяруу 1,200,00 төгрөг нийт 4 тооны үхрийг нийт 3,500,000 төгрөгөөр үнэлсэн 40 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99/
2017 оны 01 сарын 29-ний өдрийн С.Ш-н хар зүсмийн хязаалан настай бухыг 800,000 төгрөгөөр үнэлсэн 39 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102/
Шинжээчийн 2017 оны 03 сарын 27-ны өдрийн хар зүсмийн бяруу 1 ш 500,000 төгрөг, халтар алаг бяруу 1 ш 500,000 төгрөг, мухар улаан буурал бүдүүн эр үхэр 1 ш 1,300,000 төгрөг, эвэртэй улаан буурал эр үхэр 1 ш 1,300,000 төгрөг, хүрэн тарлан бүдүүн бух 1 ш 1,300,000 төгрөг, буурал гунжин тугалтай үнээ 1 ш 1,200,000 төгрөг, мухар ухаа хээлтэй бүдүүн үнээ 1 ш 1,300,000 төгрөг, ухаа улаан зүсмийн эвэртэй үнээ 1 ш 1,300,000 төгрөг, улаан буурал зүсмийн эвэртэй эр үхэр 1 ш 1,300,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгөөр үнэлсэн 44 тоот дүгнэлт /хх-ийн 105/
Шинжээчийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн Тосото Эстима маркийн тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр, Boxer маркийн тээврийн хэрэгслийг 1,000,000 төгрөг, ТСL маркийн лед зурагтыг 765000 төгрөгөөр үнэлсэн тухай 54 тоот дүгнэлт /хх-ийн 110/
Шинжээчийн 2014 оны 04 сарын 04-ний өдрийн 89-27 ДГО улсын дугаартай саарал өнгийн УАЗ-22069-033 маркийн суудлын автомашиныг 7,000,000 төгрөгөөр, 59-01 ДГА улсын дугаартай Ниссан Навара маркийн суудлын автомашиныг 20,000,000 төгрөгөөр үнэлсэн тухай 46 тоот дүгнэлт /хх-ийн 112/
Дорноговь аймгийн өргөн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 04 сарын 19-ний өдрийн “ Д овогт С.Ш нь 2016 оны жилийн эцэст тэмээ 58, адуу 68, үхэр 27, хонь 302, ямаа 296 нийт 751 толгой мал тоолуулсан болохыг тодорхойлов” гэсэн 104 тоот /хх-ийн 49/
Шүүгдэгч А.М-н эзэмшлийн 42 инчийн ТСЛ маркийн зурагтын захиран зарцуулах эрхийг хязгаарлах прокурорын тогтоол / хх-ийн 248/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 227, 237, 249, 2-р хх-ийн 07, 22, 27, 44,115/
А ХХК-ны 59-01 ДГА улсын дугаартай, Ниссан Навара маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 107-110/
Хохирогч А.Т-н хохирлоо бүрэн барагдуулсан шүүгдэгч нарт гомдол, саналгүй гэсэн тодорхойлолт /2-р хх-ийн 176/
Шүүгдэгч Д.А-с хохирогч А.Н-т хохирол төлсөн баримт 2 ширхэг /2-р хх-ийн 177/
Хохирогч А.Н-с шүүгдэгч А, М, нар хохирол төлсөн гэх баримтууд /2-р хх-ийн 189, 191/
Шүүгдэгч С.Г-с хохирогч А.Н-т хохирол төлсөн ХААН банкны орлогын мэдүүлэг / 2-р хх-ийн 219, 223/
Шүүгдэгч Э.Б-н хохирогч А.Н, С.Ш нарт хохирол төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлэг /2-р хх-ийн 242/
Шүүгдэгч С.Г-н хохирогч А.Н, С.Ш нарт хохирол төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлэг 2 ширхэг /2-р хх-ийн 244/
Шүүгдэгч Д.А-н хохирогч С.Ш-т хохирол төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлэг /2-р хх-ийн 245/
Шүүгдэгч У.М-н хохирогч А.Н-т хохирол төлсөн ХААН банкны орлогын мэдүүлэг 5 ширхэг,
Шүүгдэгч нарын эд хөрөнгөнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын ам бүл, оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б овогт А.М нь У.М, Э.Б, Д.А, С.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга, бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур хохирогч А.Н-н бэлчээрт байсан 1 тооны эр үхрийг хулгайлж, 1,300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч Д.А, С.Г, Б.Г, Н.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч С.Ш-н бэлчээрт байсан 1 тооны хязаалан насны бухыг хулгайлж 800,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, хохирогч А.Т-н бэлчээрт байсан хязаалан бух 1, эр үхэр 1, охин бяруу 1, эр бяруу 1, нийт 4 үхэр хулгайлж, 3,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулсан хулгайн гэмт хэргийг,
шүүгдэгч У.М, Д.А, С.Г, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээ 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 16-17-ны үед хохирогч А.Н-н бэлчээрт байсан эр бяруу 2, эр үхэр 1, үнээ 2 нийт 5 үхэр хулгайлж, 4,800,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт,
шүүгдэгч Э.Б, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур хохирогч А.Н-н бэлчээрт байсан 1 тооны бухыг хулгайлж, 1,300,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,
шүүгдэгч Д.А, Э.Б, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр бусдын 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын сүүлээр бэлчээрт байсан хохирогч А.Н-н бэлчээрт байсан эр үхэр 1, үнээ 1, нийт 2 үхэр хулгайлж, 2,600,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,
Шүүгдэгч Б овогт Д.А нь У.М, Э.Б, А.М, С.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга, бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур хохирогч А.Н-н бэлчээрт байсан 1 тооны эр үхрийг хулгайлж, 1,300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч А.М, С.Г, Э.Б, Б.Г, Н.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч С.Ш-н бэлчээрт байсан 1 тооны хязаалан насны бухыг хулгайлж 800,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, хохирогч А.Т-н бэлчээрт байсан хязаалан бух 1, эр үхэр 1, охин бяруу 1, эр бяруу 1, нийт 4 үхэр хулгайлж, 3,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулсан хулгайн гэмт хэргийг,
шүүгдэгч У.М, А.М, С.Г, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээ 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 16-17-ны үед хохирогч А.Н-н бэлчээрт байсан эр бяруу 2, эр үхэр 1, үнээ 2 нийт 5 үхэр хулгайлж, 4,800,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт,
шүүгдэгч А.М, Э.Б, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур хохирогч А.Н-н бэлчээрт байсан 1 тооны бухыг хулгайлж, 1,300,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,
шүүгдэгч А.М, Э.Б, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр бусдын 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын сүүлээр бэлчээрт байсан хохирогч А.Н-н бэлчээрт байсан эр үхэр 1, үнээ 1, нийт 2 үхэр хулгайлж, 2,600,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,
Шүүгдэгч Б овогт Э.Б нь У.М, Д.А, А.М, С.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга, бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур хохирогч А.Н-н бэлчээрт байсан 1 тооны эр үхрийг хулгайлж, 1,300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч А.М, С.Г, Э.Б, Б.Г, Н.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч С.Ш-н бэлчээрт байсан 1 тооны хязаалан насны бухыг хулгайлж 800,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, хохирогч А.Т-н бэлчээрт байсан хязаалан бух 1, эр үхэр 1, охин бяруу 1, эр бяруу 1, нийт 4 үхэр хулгайлж, 3,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулсан хулгайн гэмт хэргийг,
шүүгдэгч А.М, Д.А, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур хохирогч А.Н-н бэлчээрт байсан 1 тооны бухыг хулгайлж, 1,300,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,
шүүгдэгч А.М, Д.А, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр бусдын 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын сүүлээр бэлчээрт байсан хохирогч А.Н-н бэлчээрт байсан эр үхэр 1, үнээ 1, нийт 2 үхэр хулгайлж, 2,600,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,
Шүүгдэгч Л овогт С.Г нь У.М, Э.Б, А.М, Д.А нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга, бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур хохирогч А.Н-н бэлчээрт байсан 1 тооны эр үхрийг хулгайлж, 1,300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г, Н.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч С.Ш-н бэлчээрт байсан 1 тооны хязаалан насны бухыг хулгайлж 800,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, хохирогч А.Т-н бэлчээрт байсан хязаалан бух 1, эр үхэр 1, охин бяруу 1, эр бяруу 1, нийт 4 үхэр хулгайлж, 3,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулсан хулгайн гэмт хэргийг,
шүүгдэгч У.М, А.М, Д.А, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээ 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 16-17-ны үед хохирогч А.Н-н бэлчээрт байсан эр бяруу 2, эр үхэр 1, үнээ 2 нийт 5 үхэр хулгайлж, 4,800,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,
шүүгдэгч А.М, Д.А, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур хохирогч А.Н-н бэлчээрт байсан 1 тооны бухыг хулгайлж, 1,300,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,
Шүүгдэгч Ө овогт Б.Г нь шүүгдэгч А.М, Д.А, С.Г, Э.Б, Н.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч С.Ш-н бэлчээрт байсан 1 тооны хязаалан насны бухыг хулгайлж 800,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, хохирогч А.Т-н бэлчээрт байсан хязаалан бух 1, эр үхэр 1, охин бяруу 1, эр бяруу 1, нийт 4 үхэр хулгайлж, 3,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг тус тус учруулсан хулгайн гэмт хэргийг,
шүүгдэгч А.М, У.М, Д.А, С.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээ 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 16-17-ны үед хохирогч А.Н-н бэлчээрт байсан эр бяруу 2, эр үхэр 1, үнээ 2 нийт 5 үхэр хулгайлж, 4,800,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт,
шүүгдэгч А.М, Э.Б, Д.А нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур хохирогч А.Н-н бэлчээрт байсан 1 тооны бухыг хулгайлж, 1,300,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,
шүүгдэгч А.М, Э.Б, Д.А нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр бусдын 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын сүүлээр бэлчээрт байсан хохирогч А.Н-н бэлчээрт байсан эр үхэр 1, үнээ 1, нийт 2 үхэр хулгайлж, 2,600,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг,
Шүүгдэгч Д овогт У.М нь А.М, Э.Б, Д.А, С.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга, бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 сарын дундуур хохирогч А.Н-н бэлчээрт байсан 1 тооны эр үхрийг хулгайлж, 1,300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч А.М, Д.А, С.Г, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээ 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 16-17-ны үед хохирогч А.Н-н бэлчээрт байсан эр бяруу 2, эр үхэр 1, үнээ 2 нийт 5 үхэр хулгайлж, 4,800,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б овогт Н.Г нь шүүгдэгч А.М, Д.А, С.Г, Б.Г нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, давтан үйлдлээр 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч С.Ш-н бэлчээрт байсан 1 тооны хязаалан насны бухыг хулгайлж 800,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, хохирогч А.Т-н бэлчээрт байсан хязаалан бух 1, эр үхэр 1, охин бяруу 1, эр бяруу 1, нийт 4 үхэр хулгайлж, 3,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Н, С.Ш, А.Т, гэрч Б.Д, Н.Г, Б.Э, иргэний нэхэмжлэгч Б.М, Д.А нарын мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 10-15/, мөрдөн байцаагийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Д.А-н эзэмшлийн 89-27 ДГО улсын дугаартай саарал өнгийн УАЗ-22069-033 маркийн суудлын автомашиныг битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 16-18/, мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаардлагдмал хариуцлагатай компанийн эд хөрөнгө 59-01 ДГА улсын дугаартай Ниссан Навара маркийн суудлын автомашиныг битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-23/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах талын нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,бэхжүүлэгдсэн, шүүхийн шийдвэрийн үндэс бүхий нотлох баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г, С.Г, У.М нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө хулгайлсан, Н.Г нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр,бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө хулгайлж, шүүгдэгч нар нь бусдад нийт 14800000 төгрөгний хохирол учруулжээ.
Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн 201710010029 тоот хэргийг шинэ Эрүүгийн хууль үйлчилж эхлэхээс өмнө буюу 2017 оны 06 сарын 21-ний өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлтүүдийг гардуулан өгч, шүүх хуралдааныг 2017 оны 06 сарын 30-ны өдөр товлон зарлажээ. Шүүгдэгч нарын үйлдсэн хулгайн гэмт хэргүүд нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилсэн шинэ Эрүүгийн хуулийн өмнөх үйлдэл болох нь тогтоогдож байна. Бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх нөхцөл, байдалтай хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийн хорих ялын доод, дээд хэмжээг 2 жилээс 5 жилийн хугацаагаар тогтоосон бол шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д хорих ялын доод, дээд хэмжээг 2 жилээс 8 жилийн хугацаагаар тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийг тусгайлан зүйлчлээгүй байсан тул шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2-д зааснаар зүйлчлэх үндэслэлгүй юм.
Шүүхээс шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г, С.Г, У.М нарыг бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Н.Г-г бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж,бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэн нь хэдэн удаагийн үйлдэлтэй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Иймд 4-5 удаагийн хулгайн үйлдэлтэй шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, С.Г, Б.Г нарт хорих ял, 1-2 удаагийн хулгайн үйлдэлтэй шүүгдэгч У.М, Н.Г нарт баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Баривчлах ял нь шинэ эрүүгийн хуулиас хасагдсан учир баривчлах ялаар шийтгүүлсэн шүүгдэгч нарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар баривчлах ялаас тус тус чөлөөлөх нь зүйтэй байна.
Хохирогч А.Н, А.Т, С.Ш нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч нар нь хохирол, төлбөрөө бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.М, Д.А, Д.Г, Э.Б нар нь 2017 оны 01 сарын 26-ны өдрөөс 2017 оны 02 сарын 09-ны өдөр хүртэл тус бүр нийт сэжигтнээр цагдан хоригдсон 12 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч С.Г, У.М, Н.Г нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.А, Д.Г, Э.Б, У.М, Н.Г нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.М-н нийгмийн даатгалын дэвтэр, эхнэр Д.Ц-н жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийг буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г, С.Г, У.М, Н.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 20000000 төгрөгний үнэлгээтэй, 59-01 ДГА улсын дугаартай Навара маркийн авто машин нь Мэдээлэл, Холбооны сүлжээ ТӨХХК-ний Дорноговь аймгийн газрын, 7000000 төгрөгний үнэлгээтэй 89-27 ДГА улсын дугаартай, УАЗ 22069033 маркийн авто машин нь иргэний нэхэмжлэгч Д.А-н эзэмшлийнх мөн болох нь иргэний нэхэмжлэгч Б.М, Д.А нарын мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт нь буцаан олгож, тэдгээрийн үнийг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байдлуудыг харгалзан нийт 27.000.000 төгрөгийг шүүгдэгч А.М, Д.А, С.Г, Э.Б, Б.Г нараас хувь тэнцүүлэн тус бүр 4.333.333 төгрөгийг, шүүгдэгч У.М-с 3.333.333 төгрөгийг, шүүгдэгч Н.Г-с 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж байна.
Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэсэн тул 20.000.000 төгрөгний үнэ бүхий 59-01 ДГА улсын дугаартай Навара маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн, 7.000.000 төгрөгний үнэ бүхий 89-27 ДГА улсын дугаартай УАЗ 22069033 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн, шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Д.А-н эзэмшлийн 63-46 ДГО улсын дугаартай, Тоёото эстима маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн,шүүгдэгч С.Г-н улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн Вохер маркийн мотоцикль, соёолон эр хонь 3, шүдлэн эр хонь 4, соёолон эр ямаа 5, хязаалан эр ямаа 4, хурагтай эм хонь 8 толгой зэргийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болговол зохино.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож, хутга бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэсэн болох нь нотлогдохгүй байна” гэж мэтгэлцсэн боловч энэ нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “бид хоорондоо ярьж сууж байгаад мөнгөний хэрэгцээ гарлаа, гарах уу? гэж ярилцаж байгаад гардаг, өөрсдөө нэг нэг, хутгатай ирдэг, машин, бугуйл, дэвсгэр зэрэг нь байдаг байсан” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа болно.
Шүүгдэгч У.М-н өмгөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХХК-ний Дорноговь аймгийн газрын эзэмшлийн 59-01 ДГА улсын дугаартай Навара маркийн авто машины үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Дахин үнэлүүлэх шаардлагатай. Зах зээлийн ханшаар 20000000 төгрөг гэж үнэлсэн. Нягтлан бодогч нь 7 жил ашигласан одоо актлах ёстой” гэсэн тайлбар гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу мөрдөн байцаагч 2017 оны 03 сарын 30-ны өдөр шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол үйлдэж, 59-01 ДГА улсын дугаартай Навара маркийн авто машиныг 2017 оны 04 сарын 04-ны өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлтээр 20000000 /хорин сая/ төгрөгөөр үнэлсэн байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад уг тээврийн хэрэгсэлд дахин үнэлгээ тогтоолгохоор А ХХК-г шинжилгээ хийлгэхээр томилж, тус компаний “Үнэлгээний тайланд” 59-01 ДГА улсын дугаартай Навара маркийн авто машиныг өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж зах зээлийн дундаж үнийг 20000000 /хорин сая/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлжээ.
59-01 ДГА улсын дугаартай, навара маркийн автомашин нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ний Дорноговь аймгийн газрын үндсэн эд хөрөнгөд 42.155.481.45 төгрөгийн өртөгтэй бүртгэлтэй нь үнэн болно” гэсэн 54 тоот албан бичиг, түүнд хавсаргасан үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /хх-ийн 24-25/, шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.А “бид хөндлөнгийн үнэлгээний компаний шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг зэргээр 59-01 ДГА улсын дугаартай, навара маркийн автомашиныг 20000000 /хорин сая/ төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй гэж үзсэн тул дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хулгайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олж амьдрах гэсэн шунахай сэдэлтээр үйлдэгджээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж баргадуулсан, хохирогч нар гомдол санал, нэхмжлэх зүйл байхгүй гэх зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч У.М, Н.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.М, Б овогт Д.А, Б овогт Э.Б, Ө овогт Б.Г, Л овогт С.Г, Д овогт У.М, нарыг бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, Б овогт Н.Г-г бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч А.М, Д.А нарыг тус бүр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Э.Б, Б.Г, С.Г нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч У.М-г 5 /тав/ сарын баривчлах ялаар, шүүгдэгч Н.Г-г 3 /гурав/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.М, Д.А нарын эдлэх 2 жил, 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Э.Б, Б.Г, С.Г нарын эдлэх 2 жилийн хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.М, Д.А, Д.Г, Э.Б нарын тус бүр цагдан хоригдсон 12 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар баривчлах ял нь шинэ эрүүгийн хуулиас хасагдсан учир шүүгдэгч У.М-г 5 сарын баривчлах ялаас, шүүгдэгч Н.Г-г 3 сар, 10 хоногийн баривчлах ялаас тус тус чөлөөлсүгэй.
6. Шүүгдэгч С.Г, У.М, Н.Г нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.А, Д.Г, Э.Б, У.М, С.Г, Н.Г нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.М-н тоот нийгмийн даатгалын дэвтэр, эхнэр Д.Ц-н жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийг тус тус буцаан олгосугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г, С.Г, У.М, Н.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 20000000 /хорин сая/ төгрөгний үнэлгээтэй, 59-01 ДГА улсын дугаартай Навара маркийн авто машиныг иргэний нэхэмжлэгч Мэдээлэл, Холбооны сүлжээ ТӨХХК-ний Дорноговь аймгийн газарт, 7000000 /долоон сая/ төгрөгний үнэлгээтэй 89-27 ДГА улсын дугаартай, УАЗ 22069033 маркийн авто машиныг иргэний нэхэмжлэгч Д.А-д тус тус буцаан олгож, тэдгээрийн үнэ болох 27.000.000 төгрөгийг шүүгдэгч А.М, Д.А, С.Г, Э.Б, Б.Г нараас хувь тэнцүүлэн тус бүр 4.333.333 төгрөгийг, шүүгдэгч У.М-с 3.333.333 төгрөгийг, шүүгдэгч Н.Г-с 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 20.000.000 төгрөгний үнэ бүхий 59-01 ДГА улсын дугаартай Навара маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн, 7.000.000 төгрөгний үнэ бүхий 89-27 ДГА улсын дугаартай УАЗ 22069033 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн, шүүгдэгч Д.А-н эзэмшлийн 63-46 ДГО улсын дугаартай, Тоёото эстима маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн, шүүгдэгч С.Г-н улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн Вохер маркийн мотоцикль, соёолон эр хонь 3, шүдлэн эр хонь 4, соёолон эр ямаа 5, хязаалан эр ямаа 4, хурагтай эм хонь 8 толгой зэргийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч У.М, Н.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц