| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 104/2024/01099/И |
| Дугаар | 193/ШШ2025/00121 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 193/ШШ2025/00121
2025 03 06 193/ШШ2025/00121
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* гудамж,******* төв байранд байрлах, ******* ХК-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч:******* дүүрэг, , ******* гудамж, ******* хаягт оршин суух, *******ийн , ын нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 375,687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. ******* овогтой , овогтой нар нь 2019 оны 12 сарын 04-ний өдөр тус банктай дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 2000000 (хоёр сая) төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 22.5 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан.
Ковид-19-н хүрээнд Монгол банкнаас авч хэрэгжүүлж байсан банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журмын дагуу овогтой , овогтой нарын зээлийг 2020 оны 5 сарын 7, 2020 оны 12 сарын 17-ний өдөр тус бүр 6 сараар 2 удаа сунгаж зээлийн данс болон 1280039439 болж гэрээнд өөрчлөлт орсон.
ХасБанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2023 оны 8 сарын 7-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 469 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд *******ийн , ын нараас зээлийн гэрээний үүрэгт 375,687 төгрөг гаргуулж өгнө үү ...гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ий нэхэмжилсэн 375,687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ий нэхэмжилсэн 375,687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э., Г. нараас зээлийн гэрээний үүрэгт 375,687 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э., Г. нар нь зээлийн гэрээний үүрэгт 375,687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11,921 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5,960.5 төгрөгийг улсын төсвөөс, 5,960.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Э., Г. нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, *******ийн , ын нарт холбогдох 375,687 (гурван зуун далан таван мянга зургаан зуун наян долоон) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,921 (арван нэгэн мянга есөн зуун хорин нэгэн) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5,960.5 (таван мянга есөн зуун жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 5,960.5 (таван мянга есөн зуун жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч Э., Г. нараас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э., Г. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН