2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 193/ШШ2025/00123

 

2025              03             06                                  193/ШШ2025/00123                

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******ны төв байранд байрлах, ******* ХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, *******, ******* дугаар гудамж, ******* хаягт оршин суух, ийн т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,634,449.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... Зээлдэгч овогтой нь *******анд онлайнаар зээлийн хүсэлт гаргаж, зээлжих зэрэглэлээ судлуулсан. Улмаар энэхүү хүсэлтийн хүрээнд 2024 оны 08 сарын 21-ны өдөр тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 9,100,000.00 (есөн сая нэг зуун мянган төгрөг)-н зээлийг жилийн 21 (Хорин нэг ) хувийн хүүтэй, 30 (Гуч ) сарын хугацаатайгаар авч ашигласан Зээлдэгч овогтой нь тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 27 өдрийн байдлаар 150 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9,634,449.72 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч овогтой -н *******тай байгуулсан тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,634,449.72 (есөн сая зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж *******анд олгуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ий нэхэмжилсэн 9,634,449.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ий нэхэмжилсэн 9,634,449.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүрэгт 9,634,449.72 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л. нь зээлийн гэрээний үүрэгт 9,634,449.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169,102 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 84,551 төгрөгийг улсын төсвөөс, 84,551 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Л. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, ийн т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,634,449.72 (есөн сая зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг төгрөг далан хоёр мөнгө)төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,102 (зуун жаран есөн мянга нэг зуун хоёр) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 84,551 (наян дөрвөн мянга таван зуун тавин нэгэн) төгрөгийг улсын төсвөөс, 84,551 (наян дөрвөн мянга таван зуун тавин нэгэн) төгрөгийг хариуцагч Л.аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.БЭЭЖИН