2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 193/ШШ2025/00124

 

2025              03             06                                  193/ШШ2025/00124                

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******, *******, ******* байранд байрлах, ******* ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, 01 дүгээр хороо, ******* дугаар гудамж, ******* хаягт оршин суух, *******ын *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,430,479.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... Зээлдэгч Д.******* нь манай "*******" ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1,099,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Д.******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Д.*******гаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан. Зээлдэгч нь манай байгууллагад өөрийн биеэр ирж оршин суугаа хаягаа тодорхойлж өгсөн ба шүүхэд хандан зээлийн хүүгээ зогсоолгох хүсэлтэй байгаа болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Д.*******гаас:

-Үндсэн зээл 1,099,900 төгрөгөөс 369,590.85 төгрөг төлж, үлдэгдэл 730,309.15 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-аас 2025 оны 02 дугаар сарын 20-ныг хүртэлх 1100 хоногийн үндсэн хүү 828,581.23 төгрөгөөс 275,885.64 төгрөгийг төлж, үлдэгдэл 552,695.59 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 77,274.97 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,360,279.71 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөгийг тус т гаргуулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжинд 37,900 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү.... гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ий нэхэмжилсэн 1,430,479.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ий нэхэмжилсэн 1,430,479.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 1,430,479.71 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,360,279.71 төгрөг, хариуцагчийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг, нийт 1,430,479.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 37,900 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 18,950 төгрөгийг улсын төсвөөс, 18,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Д.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ий нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,360,279.71 /нэг сая гурван зуун жаран мянга, хоёр зуун далан есөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг, хариуцагчийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, нийт 1,430,479.71 /нэг сая дөрвөн зуун гучин мянга дөрвөн зуун далан есөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,900 /гучин долоон мянга есөн зуу/ төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 18,950 /арван найман мянга есөн зуун тавин төгрөг/ төгрөгийг улсын төсвөөс, 18,950 /арван найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг хариуцагч Д.*******гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.БЭЭЖИН