Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03311

 

 2025        03        26                                   197/ШШ2025/03311

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би,

Нэхэмжлэгч: дугаар гудамж, ******* ******* ******* байрлах, ******* ******* ******* ХЗХ /РД: *******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух,  овогтой  /РД: *******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.145.932,71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.145.932,71 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

...Хариуцагч овогтой нь Нэхэмжлэгч ******* ******* *******,, ХЗХоршоотой 2018-11-29-ний өдөр № 122 тоот Зээлийн гэрээ,, байгуулж, 06 сарын хугацаатай, сарын 4%-н хүүтэй 1.000.000 төгрөг хувийн хэрэгцээндээ тоот дансанд 2018-11-30-ны өдрийн 19.49 цагт авсан. Хариуцагч нь гэрээний үүргийг анхнаасаа буюу 2018-12-30-наас зөрчиж эхэлсэн ба 2019-03-21 -нд ганц удаа 200 000.00 /үндсэн зээлд 52.000, зээлийн хүүд 148.000 төгрөгийг төлсөн ба өнөөдрийг хүртэл ямарч төлөлт хийлгүй хуримтлагдсан хүүг бий болгосон ба зээл болон хүүг төлөөгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг албан бичгээр болон утсаар, мессенжерээр мөн биечлэн уулзаж шаардсаар байсан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг төлнө гэсээр явсан. Зээлдэгчийн хувиар хоршооны гишүүддээ уян хатан хандаж, боломж олгож байсан. Хариуцагч М.гаас зээлийн гэрээний үүргүүд болох 4.146.000 төгрөгийг бүрэн гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Зохигчид харилцан тохиролцон 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд: 

...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 4.145.932,71 төгрөгийн 2.550.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын 1.596.000 төгрөгөөс татгалзаж, 2.550.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар болж эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ нь хариуцагч М.д холбогдуулан 4.145.932,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. зээлийн гэрээний үүрэгт 2.550.000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.тай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

2. Зохигчид ийнхүү эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, М.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2.550.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, М.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 81.285 төгрөгийн тал хувь болох 40,642.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40,642.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ     А.БАТМАНДАХ