Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00356

Б.Хнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02801 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Хнэхэмжлэлтэй, хариуцагч О Т ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрмаа, түүний өмгөөлөгч Б.Өлзийцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О Т ХХК-д 2006 оноос GEE Co,ltd компанид орчуулагчаар ажиллаж байгаад 2007 оноос орчуулгын ахлах ажилтан, 2008 оноос CAML LLC компанид захиргааны зөвлөх, 2010-2014 онд ахлах мэргэжилтэн, 2014 оноос О Т ХХК-д сайтын засвар үйлчилгээний ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэтэл О Т ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй тодорхойгүй хугацаагаар, цалин хөлс олгохгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 16.3.3-т заасныг үндэслэсэн нь зөвхөн түр чөлөө олгоход хамааралтай. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, хугацаагүйгээр, цалин хөлс олгохгүй ажлаас чөлөөлснийг ажлаас халагдсантай адилтган үзнэ. Түүнчлэн, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авах үед компанийн дотоод журмын 16.3.3-т заасан компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсхүл сонирхогч этгээдээр миний бие оролцоогүй болно. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой. Гэтэл дээрх тушаалд байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтны гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, ажлаас чөлөөлсний дараа ажилтны зөрчлийг шалгах гэж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Хыг О Т ХХК-ийн сайтын засвар үйлчилгээний ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Өнөрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О Т ХХК нь компанийн нэр бүхий ажилтнууд компанийн эд хөрөнгийг хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэргийг шалгуулахаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт 2020 оны 9 дүгээр сард гомдол гаргасан. О Т ХХК-ийн эрсдэл, хууль дүрмийн хэрэгжилт, дотоод аудитын хэлтсээс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шалгалтаар нэг бүр нь 6 406.07 ам.долларын нийт 384 364.55 ам.долларын өртөг бүхий 60 ширхэг компрессортой холбоотой хэргийг шалгасан. Шалгалтаар 60 ширхэг компрессорын 15 ширхэг нь О Т ХХК-ийн хөргөлтийн багийн агуулахад байгаа нь тогтоогдсон. Харин үлдсэн 288 273.4 ам.долларын өртөг бүхий 45 ширхэг компрессорыг механикийн засвар үйлчилгээний хэлтсийн менежер П.Эрдэнэбилэг, ахлах мэргэжилтэн Б.Х нар бусад ажилтнуудтай хуйвалдан хууль бусаар авч 288 273 ам.доллар буюу 822 954 254 төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасаг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Тус компанийн чөлөө олгох журмын 16.3.3-т “...компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсвэл сонирхогч этгээдээр оролцох тохиолдолд олговортой чөлөө олгохгүй болно” гэж заасны дагуу ажилтан Б.Хыг мөрдөн шалгах ажиллагааны явцад ажлаас нь түр чөлөөлсөн. Энэ нь тус эрүүгийн хэргийг хөндлөнгийн нөлөөлөлгүй, шударга, хараат бусаар шалгах, түүнчлэн бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, О Т ХХК нь ажилтан Б.Хыг чөлөө олгох журмын дагуу ажлаас түр чөлөөлсөн бөгөөд ажилтныг тухайн ажил, албан тушаалд нь хэвээр байлгавал удирдах ажилтны хувьд шалгаж байгаа хэрэгт сөргөөр нөлөөлөх, бусад ажилтнуудад зүй бусаар нөлөөлөх оролдлого хийх магадлалтай гэж үзсэн. Харин О Т ХХК нь ажилтан Б.Хыг ажлаас халаагүй, ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаагүй. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол гэж заасан бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтан Б.Хыг ажлаас халаагүй тул шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэгч Б.Хнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О Т ХХК-аас олговорт 22 743 202 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Хболон хариуцагч О Т ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч О Т ХХК-д даалгаж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч О Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 271 666 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Б.Хыг О Т ХХК-ийн сайтын засвар үйлчилгээний ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлага гаргаснаас нийгмийн болон эрүүл мэндиийн даалтгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагаас бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. О Т ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр "Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр, тодорхойгүй хугацаагаар, цалин хөлс олгохгүйгээр" үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 16.3.3-т заасныг үндэслэсэн нь зөвхөн түр чөлөө олгоход хамааралтай байхаас гадна ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, хугацаагүйгээр, цалин хөлс олгохгүй ажлаас чөлөөлснийг ажлаас халагдсантай адилтган үзнэ. Анхан шатны шүүхээс тушаалын үндэслэлд дурдаагүй чөлөө олгох журмын 16.7.1-д зааснаар чөлөө олгосон нь тусгай чөлөөний төрөлд хамаарч байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримттай нийцээгүй. Б.Хт холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагаас шалгаагүй. Иймд Б.Хыг О Т ХХК-ийн сайтын засвар үйлчилгээний ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Шүүх "... нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй боловч ажил олгогч ажилтанд чөлөө олгосонтой холбоотой олговор олгох үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс чөлөөтэй хугацааны олговорыг Иргэнии хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтад заасан хохирол барагдуулах зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг үндэслэн хохирол арилгуулах шаардах эрхийг олговортой адилтган 22 743 202 төгрөгийн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 219.1 дэх заалтыг хэрэглэх шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь Б.Хнэхэмжлэлтэй О Т ХХК-д холбогдох хөдөлмөрийн маргаанд хамааралгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу хууль тогтоомжид нийцүүлэн компанийн хөдөлмөрийн дотоод зохицуулалтыг баталж мөрдүүлэх эрхтэй, мөн хуулийн 80.2-т “Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна гэсний дагуу О Т ХХК-д мөрдөж буй чөлөө олгох журмын дагуу ажилтан Б.Хт тэтгэмжгүй чөлөө олгож шийдвэрлэснийг хууль буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу ажилтны хууль бус үйлдлийг шалгах хугацаанд тэтгэмжтэй чөлөө олгох үүрэгтэй байсан гэж хуулийг буруу тайлбарласан. Мөн О Т ХХК нь Б.Хыг ажлаас халсан гэж үзэхгүй, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй" гэж дүгнэсэн атлаа ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмиин болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, олговорт 22 743 202 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Тодруулбал, "Оюу толгой" ХХК нь ажилтныг ажлаас буруу халсан зүйл байхгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул олговрыг ажилтанд олгохоор шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй. О Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгаас Б.Хт холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг гаргуулах хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, Б.Хнэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байх тул иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг тогтоолгох, холбогдох нотлох баримтын хамт гаргасан юм. Гэтэл уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч О Т ХХК-д холбогдуулан тус компанийн сайтын засвар үйлчилгээний ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлаас түр чөлөөлсөн, ажлаас халсан шийдвэр гараагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

О Т ХХК-д сайтын засвар үйлчилгээний ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ажилтан Б.Хт холбогдох асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, тус компанийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерийн “Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл”-ээр 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар Компанийн чөлөө олгох тухай журмын 16.3.3-т заасныг үндэслэн цалингүй чөлөө олгосноос хойшхи хугацаанд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэх үйл баримт тогтоогдсон байна. /хх-4х/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ажлаас түр чөлөөлөх мэдэгдлийг үндэслэн, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул ажлаас халсантай адил гэсэн агуулгаар гаргажээ.

Ажилтан Б.Х нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа компанийн бусад ажилчидтай хамтран 15 ширхэг компрессорыг хууль бусаар авч 288 273 ам.доллар буюу 822 954 254 төгрөгийн хохирлыг ажил олгогчид учруулсан гэж хариуцагч тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Х нь хөдөлмөрлөх явцдаа ажил олгогчид хохирол учруулсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч О Т ХХК нь Б.Хдээрх үйлдэлд Өмнөговь аймаг дахь Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт гомдол гаргасны дагуу түүнийг шалгаж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгаас Б.Х, П.Эрдэнэбилэг нар болон нэр бүхий ажилтнуудад холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тогтоолыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2020/14623 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзсныг буруутгах үндэслэлгүй. Учир нь О Т ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт Б.Хт холбогдуулан гомдол гаргасан этгээд байх тул шаардлагатай баримтыг өөрөө авах боломжтой. Иймд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэн ажил олгогч О Т ХХК-ийн Чөлөө олгох журмын 16 дугаар зүйлийн 16.7.1-т зааснаар ажилтан Б.Хт компанийн эд хөрөнгөтэй холбоотой зөрчлийг хянан шалгах ажиллагааны хүрээнд тусгай чөлөө олгосоныг ажлаас халсан гэж үзэх үндэслэлгүй, ажлаас халсан тушаал гаргаагүй гэж дүгнэн, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулж шийдвэрлэсэнийг хууль хэрэглээний болон үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Ажил олгогч О Т ХХК нь ажилтны ажлыг нь эрхлүүлэхгүй талаар тушаал гаргаагүй атлаа 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түүний ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдэл нь хөдөлмөрийн эрхийн зөрчлийн шинжтэй байх тул ажлаас халсантай адилтгаж үзнэ.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрлөх явцдаа зөрчил гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй буюу хариуцагч талаас холбогдох баримтыг гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Х нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилуулах, холбогдох хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О Т ХХК-аас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Х нь сард 2 905 ам.долларын цалинтай болох нь О Т ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1938/нn дугаар тодорхойлолтоор тогтоогдсон ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор зохицуулсан тул нэхэмжлэл гаргасан 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ханш 1 ам.долларыг 2 852,54 төгрөгөөр тооцоход 2 905 ам.доллар нь 8 287 790 төгрөг болох бөгөөд ажилгүй байсан 59 хоногийн цалинд нийт 22 743 202 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иймээс эхэмжлэгч Б.Хыг О Т ХХК-ийн сайтын засвар үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 22 743 202 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Талуудын хооронд хөдөлмөрийн харилцааны маргаан үүссэн байхад анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэг, мөн гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол арилгуулах зохицуулалт болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримталсаныг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасаж, хууль хэрэглээний хувьд зөвтгөв.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын найруулгыг өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02801 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хыг О Т ХХК-ийн сайтын засвар үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 22 743 202 төгрөгийг хариуцагч О Т ХХК-аас гаргуулан Б.Хт олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Хажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг О Т ХХК-д даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 271 666 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                  ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                        Д.БАЙГАЛМАА

МАГАДЛАЛ

2021.02.24                                            Дугаар 00356