2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/00025

 

2025 01 07                                                192/ШШ2025/00025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** ХК-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч *** нь *** ХК-ийн Модны хоёр тооцооны төвтэй 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-201743062455 тоот кредит картны гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй, бэлэн зарлагын гүйлгээ жилийн 30 хувь, бэлэн бус зарлагын гүйлгээ жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, гламур кредит картын зээлийн эрх нээлгэж 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 5,000,000 төгрөгийг авч ашигласан байна. Зээлдэгч *** нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу *** тоот хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны 102/Ш32024/16004 дугаартай захирамжаар *** нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд тэдгээрийн оршин суугаа болон байгаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 201743062455 дугаар кредит картын гэрээний хуулбар, ***ийн эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ***ийн эзэмшлийн *** тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, ***ийн кредит картын хүсэлт гаргах маягт, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, *** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2024/16004 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч *** ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 201743062455 дугаар кредит картын гэрээний хуулбараас үзвэл, *** нь ***ХК-аас гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

Улмаар болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2024/16004 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбараар *** нь нэхэмжлэгчийн тодорхойлсон, *** тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь нотлогдож байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан *** ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***ийг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

***ийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, *** нь *** тоот хаягт оршин суудаг гэж байсан бөгөөд Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл *** гэсэн дугаарын утсаар холбогдож болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч ***-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ