| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/06704/И |
| Дугаар | 192/ШШ2025/00029 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/00029
2025 01 07 192/ШШ2025/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ***ийн оршин сууж байгаа хаягийг эрэн сурвалжилж, тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн агуулга: **-ын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй *** тоотод орших суух хаягтай ***-т 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр татварын хяналт шалгалтын 2324802844 дугаартай томилолт үүссэн.***ийг *** тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүйг *** хорооны Засаг дарга тодорхойлов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-т заасан "Шүүхэд мэдүүлэх эрх"-ээ хэрэгжүүлэх үүднээс хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно" гэх заалтыг үндэслэн энэхүү хүсэлтийг гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйл "Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх" 41.1.3-т "төсвийн байгууллагын нэхэмжлэл;", 41.1.4-т "төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл" гэж тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно. гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, ***ХК-ийн тодорхойлолт, ** дүгээр хорооны 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 398 дугаар тодорхойлолт, **ны татварын хяналт шалгалт хийх томилолт,**ийн албан бичиг, **хорооны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 146 дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 381 дүгээр тодорхойлолтын хуулбар, ***ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй. Хүсэлт гаргагч нь *** 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр татварын хяналт шалгалтын 2324802844 дугаартай томилолт үүссэн гэж тайлбарлаж байн. Хуулийн дагуу тодорхой этгээд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байвал эрэн сурвалжлах журамтай, татварын хяналт шалгалт хийх зорилгоор иргэнийг эрэн сурвалжлах эрх зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хүсэлтэд дурдсан ***нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсонгүй.
4. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан *** хорооны 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 398 дугаар тодорхойлолтоор *** нь *** тоотод ХАӨМСанд бүртгэлтэй./хавтаст хэргийн 4 дэх талд/, ***дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 146 дугаар албан бичигт Тус хорооны ХАӨМС-д ***тоотод *** нь бүртгэлтэй байна. Бүртгэлтэй утасны дугаарыг хүргүүлж байна. Утас:***/хавтаст хэргийн 7 дахь тал/ зэргээс үзвэл *** хаяг тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
5. Иймд ***ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
7. Шүүх нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т зааснаар хийж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. ***ийн хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ