| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/09531/И |
| Дугаар | 192/ШШ2025/01271 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01271
2025 02 13 192/ШШ2025/01271
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: З***
Хариуцагч: ****
Зээлийн гэрээний үүрэгт 15,522,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч ***, хариуцагч *** итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***к ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А****ХК-тай 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус банктай 1700037109 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 13,2 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээлэн авсан. Зээлдэгч нь 170003719 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нь хугацаа хэтэрсэн хоног 932, үндсэн зээлд 11,200,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,900,203 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 421,937.1 төгрөг, нийт 15,522,140 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Банк зээлдэгч **** нараас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээний үүрэгт нийт 15,522,140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 15,522,140 төгрөгийг хариуцагч **** 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,552,216 төгрөгөөр нийт 9,313,286 төгрөгийг, хариуцагч ***а 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөгөөр нийт 6,208,854 төгрөгөөр төлөхөөр тохиролцов. Төлбөрийг Х*** тоот дансанд тушаана. Эвлэрлийн гэрээнд заагдсан хугацаанд төлбөр төлөгдөөгүй нөхцөлд нэхэмжлэгч***ХК нь гэрээг цуцалж тухайн төлбөрийг хариуцагч нараас албадан гаргуулах хүсэлтээ шүүхэд гаргах болно гэжээ.
Шүүх хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,522,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.
**** а нарт холбогдох 15,522,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагаас 9,313,286 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,552,216 төгрөгөөр тус тус төлөхөөр, хариуцагч Л.Мөнхзаяа нэхэмжлэлийн шаардлагаас 6,208,854 төгрөгийг төлөхийн хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** нараас улсын тэмдэгтийн хураамжид 117,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч**** ХХК-ид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.**** ХХК-ийн нэхэмжлэлтэй, **** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,522,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагаас 9,313,286 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,552,214 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,552,216 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, хариуцагч **** нэхэмжлэлийн шаардлагаас 6,208,854 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,034,809 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрийг **** тоот дансанд тушаахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** нараас улсын тэмдэгтийн хураамжид 117,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч А.Гантөмөр, Л.Мөнхзаяа нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА