2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/00030

 


2025 01 07                             192/ШШ2025/00030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***ХХК,

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ***,

 

Нэхэмжлэгч: ***тоотод оршин суух, *** нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт байрлах, ***т холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** нар нь хариуцагч ***-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч *** нарын зүгээс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ***т холбогдуулан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2023/11511 дугаартай захирамжаар хариуцагч ***ХХК, ***, *** нараас нийт 765.918.153 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо явагдаж байгаа барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаартай ***-д бүртгэлтэй, **** бүхий оффисын зориулалтай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийж, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дугаар 2402118 дугаар шинжээчийн дүгнэлтээр тус барилгын объектыг 2.376.900,81 төгрөгөөр эзэмших эрхийн газрын суурь үнийг 73.728.000 төгрөг, нийт 2.450.600.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас илтэд багаар үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн *** бүхий оффисын зориулалтай үл хөдлөх хөрөнгө нь 3.500.000.000 төгрөг бөгөөд газар зөвхөн 880.000.000 төгрөг нийт 4.380.000.000 төгрөгийн үнэтэй байхад илтэд багаар үнэлж манай хөрөнгийг үнэгүйдүүлж хохироож байна. 2014 онд *** тоот ***объектыг 2.200.000.000 төгрөгийн зардал өртгөөр босгосон гэтэл одоо 10 жилийн дараа тус хөрөнгө анх босгосон зардлаас 200.000.000 төгрөгөөр илүү үнэлэгдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн эзэмших эрхийн *** дугаартай 640 м.кв газрыг 2014 онд ***-аас нийт 6 ширхэг лифтээр буюу *** дугаар байранд лифт нийлүүлж нийт тухайн үеийн ханшаар 252.000 ам.доллароор тооцож авсан. Тухайн үед 1 ширхэг лифт нь 42.000 ам.доллар буюу 6 ширхэг лифт нийт 252.000 ам.доллар нь тухайн үеийн зах зээлийн ханшид хөрвүүлэхэд 458.987.760 төгрөгөөр тооцон худалдан авч байсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Энэ нь зах зээлийн ханшаар 880.000.000 төгрөг болж байдаг. Энэ мэтээр тухай үл хөдлөх хөрөнгө болон эзэмших эрхийн газрыг илтэд багаар үнэлсэн нь үндэслэлгүй тул төлбөр төлөгч ***ын өмчлөлийн төлбөр авагч *** ХК-ийн 765.918.153 төгрөгийн барьцаанд улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** м.кв бүхий оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 2.450.600.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй тул *** ХХК-ийн хөрөнгүүдэд хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2023/11511 дүгээр захирамжаар *** нараас 765.918.153 төгрөгийг гаргуулж ***д олгож, дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дугэр сарын 29-ны өдрийн тогтоолоор үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *** нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргаагүй. Иймд төлбөр төлөгч *** нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ***-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй ***тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 24360455/08 дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 24360455/12 дугаар тогтоолоор хураан талуудаас үнийн санал авах тухай 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1601 дүгээр албан бичгийг гардуулахад төлбөр төлөгч *** нь 3 тэрбум төгрөгөөр, төлбөр авагч *** шинжээч томилж өгнө үү гэх хүсэлт, төлбөр төлөгч ***снь үнийн санал ирүүлээгүй. Талууд харилцан тохиролцоогүй тул 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/39 дүгээр тогтоолоор шинжээч томилж, 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2.450.600.000 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг тус газарт ирүүлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 3/2179, 3/2180 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон үл хөдлөх эд Хөрөнгийг 1.715.420.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна. Төлбөр төлөгч ***снарын үнэлгээ хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах санаа зорилго агуулж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх шүүхэд бичгээр гаргасан эхний тайлбараа өөрчлөөгүй, дэмжиж байна. Шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар *** нараас нийт 765.918.153 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгох, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу, дарааллын дагуу явагдсан. Нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь цаг хожих арга хэрэглэж байгаа учраас хэргийг шуурхай шийдвэрлэж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***ын иргэний үнэмлэхийн хуулбар, ***ний оршин суух үнэмлэх, ***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2402118 дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар, ***ын үнэлгээчний гэрчилгээний хуулбар, 2024 оны 04 дүнгээр сарын 30-ны өдрийн 4/39 дүгээр шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2023/21326 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ГХ2023/01775 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2023/22444 дугаар шүүгчийн захирамж, итгэмжлэл, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ***-ийн итгэмжлэл, 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Цахилгаан шат угсарч, суурилуулах гэрээ, хавсралтын хамт, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх лавлагаа, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6/2013 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ***гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ***ХХК-ийн эзэмшлийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг гарган өгөв.

Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ГХ2023/01775 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2023/21326 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2023/22444 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2023/11511 дугаар Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24360455 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 24360455/208/07 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, ***ын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгийн хуулбар, **-ын дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***ийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 291 дүгээр албан бичиг, 2024 оны 04 ддүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, ***ын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1601 дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, **ын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1602 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/39 дүгээр шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2402118 дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар, ***ын үнэлгээчний гэрчилгээний хуулбар, ***ын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3/2179 дүгээр үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ***ын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3/2180 дугаар үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар зэрэг баримтыг гарган өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***нар нь хариуцагч ***т холбогдуулан 396 м2 үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг нийт 2,450,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдлоо:

 

3.1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 183/ШЗ2023/22444 дугаартай Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж, 2023 оны 06 сарын 15-ны өдрийн 183/ШЗ2023/11511 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар Хаан банк ХК-ийн өргөдлийн шаардлага 765,918,153 төгрөгийг 2024 оны 03 сарын 30-ны өдрийн дотор хуваарийн дагуу уригдагч талын гүйцэтгэх захирал ***нар төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ***ын өмчлөлийн *** дугаарт бүртгэлтэй *** дугаарт бүртгэлтэй ****ын өмчлөлийн оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй *** тоот хаягт байршилтай 59.84 м2 талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэжээ (хэргийн 25-26, 45-46 дахь тал).

 

3.2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн2023 оны 11 сарын 17-ны өдрийн 183/ШЗ2023/21326 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжаар 2023 оны 06 сарын 15-ны өдрийн 183/ШЗ2023/11511 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр болж, мөн өдөр 183/ГХ2023/01775 дугаартай Гүйцэтгэх хуудас гарч, төлбөр төлөгч *** нараас 765,918,153 төгрөгийг гаргуулж,*** дугаарт бүртгэлтэй *** өмчлөлийн оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***дугаарт бүртгэлтэй *** үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болжээ (хэргийн 22-24 дэхь тал).

 

3.3. 2024 оны 01 сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай 24360455 дугаартай Тогтоол гарсан байна (хэргийн 47 дахь тал).

 

3.4. Хариуцагч 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 3/1602 дугаартай Мэдэгдлээр нэхэмжлэгч нар болон төлбөр авагч***ХК нарт *** дугаарт бүртгэлтэй оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцон тогтоож, үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байна (хэргийн 58 дахь тал).

 

3.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 04 сарын 09-ний өдөр 24360455/12 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж,*** дугаарт бүртгэлтэй оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураасан байна (хэргийн 51-52 54 дэхь тал).

 

3.6. Хариуцагч ***ын шийдвэр гүйцэтгэгчээс 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 4/39 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор ***тай 396 м2 талбайтай, *** дугаарт бүртгэлтэй оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор ***ХХК-ийг шинжээчээр томилжээ (хэргийн 59 дэхь тал).

 

3.7. Шинжээч ***ХХК-аас 2024 оны 05 сарын 06-ны өдөр 2402118 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр ***тоот хаягт байршилтай 396 м2 талбайтай, *** дугаарт бүртгэлтэй ***ын өмчлөлийн оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,376,900,810 төгрөгөөр, ***бүхий оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, ***хаягт байрлах *** дугаартай ***ын эзэмшлийн 640 м2 талбайтай үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газрыг 73,728,000 төгрөгөөр нийт 2,450,600,000 төгрөгөөр үнэлжээ (хэргийн 60-66 дахь тал).

 

3.8. Хариуцагч ***аас нэхэмжлэгч *** нарт 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 3/2179 дугаартай Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр эд хөрөнгийн эрхийн *** дугаарт бүртгэлтэй ***талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,450,600,000 төгрөгөөр үнэлсэн болохыг ээж ***д хүлээлгэн өгч, утсаар ***д мэдэгдсэн байна (хэргийн 66-0 дахь тал). Уг үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч нар хүлээн авч, мэдсэн талаараа маргадаггүй (нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл).

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159.4-т шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно гэж заажээ.

5. Зохигчдын маргааны зүйл нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 183/ШЗ2023/22444 дугаартай Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж, 2023 оны 06 сарын 15-ны өдрийн 183/ШЗ2023/11511 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх явцад үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны хууль ёсны байдал байна.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй тохиолдолд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээчин томилж үнэлэхээр заасан. Хариуцагч ***аас нэхэмжлэгч нар болон төлбөр авагч ***ХК нар нь *** тоот хаягт байршилтай 396 м2 талбайтай, *** дугаарт бүртгэлтэй оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 4/39 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор *** ХХК-ийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд нийцсэн.

7. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Хэрэгт авагдсан ***ХХК-ийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 2402118 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр *** тоот хаягт байршилтай 396 м2 талбайтай, *** дугаарт бүртгэлтэй ***ын өмчлөлийн оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,376,900,810 төгрөгөөр, ***бүхий оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, *** хаягт байрлах нэгж талбарын ***дугаартай *** дугаартай ***ын эзэмшлийн 640 м2 талбайтай үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газрыг 73,728,000 төгрөгөөр нийт 2,450,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх ба уг үнэлгээний тайланд Шинжээч томилох тухай тогтоолд дурдсан 396 м.кв бүхий оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөс гадна нэхэмжлэгч ***ын эзэмшлийн *** дугаартай ***ын эзэмшлийн 640 м2 газар эзэмших эрх мөн багтсан байна.

8. Улмаар 2024 оны 05 сарын 07-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгч нарт ***ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг мэдэгдэхдээ *** дугаарт бүртгэлтэй ***талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,450,600,000 төгрөг гэж мэдэгдсэн нь хөрөнгийн үнэлгээний тайлангаас зөрүүтэй, газар эзэмших эрхийн үнэлгээ орсноор 2,450,600,000 төгрөг болсныг орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээний мэдэгдэл нь ямар хөрөнгийг, хэдээр үнэлж буй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад тодорхой байх ёстой бөгөөд зөвхөн ***м2 талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,450,600,000 төгрөгөөр үнэлсэн мэтээр мэдэгдэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан мэдэгдэх үүрэг-ийг зохих ёсоор биелүүлсэнд тооцохгүй.

9. Түүнчлэн *** м2 талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд 2024 оны 04 сарын 09-ний өдөр 24360455/12 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон байх бөгөөд эдгээр тогтоолд дурдаагүй газар эзэмших эрхийг үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т нийцэхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хүрээнд ямар эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж, хураах, үнэлэх, үнэлгээг мэдэгдэх ажиллагаа явуулсныг мэдэх эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь *** хаягт байрлах нэгж талбарын *** дугаартай *** дугаартай ***ын эзэмшлийн 640 м2 талбайтай үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газар эзэмших эрх дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байх (шүүх хуралдааны тэмдэглэл) тул газар эзэмших эрхийг үнэлгээчнээр үнэлэх, үнэлгээнд оруулж 2,450,600,000 төгрөгөөр мэдэгдэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1, 44 дүгээр зүйлийн 44.7-т нийцэхгүй.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч нар нь хөрөнгийн үнэлгээний талаар 2024 оны 05 сарын 07-ны өдөр мэдэж, ийнхүү мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2024 оны 05 сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцсэн.

11. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгө үнэлсэн ажиллагаа хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж, ***ХХК-ийн тайланд дурдсан *** тоот хаягт байршилтай 396 м2 талбайтай, *** дугаарт бүртгэлтэй ***ын өмчлөлийн оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,376,900,810 төгрөгөөр, *** бүхий оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, *** байрлах нэгж талбарын *** дугаартай *** дугаартай ***ын эзэмшлийн 640 м2 талбайтай үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газрыг 73,728,000 төгрөгөөр нийт 2,450,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ****нарын хариуцагч ***т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ***-ийн тайланд дурдсан*** тоот хаягт байршилтай 396 м2 талбайтай, *** дугаарт бүртгэлтэй ***ын өмчлөлийн оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,376,900,810 төгрөгөөр, ***бүхий оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаартай ***ын эзэмшлийн 640 м2 талбайтай үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газрыг 73,728,000 төгрөгөөр нийт 2,450,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ