2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/00553

2025 01 23 192/ШШ2025/00553

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг, 09-р хороо, Баруун ******* уулын 6-р гудамж, 60 тоот хаягт байрлах, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг *******-р хороо, *******н ******* ******* *******-р гудамж, 2******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Б.******* нь удаа дараа архидан согтуурч, Сонгинохайрхан дүүрэг *******-р хороо, орц хонгилоор бүлэг бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурч, тэнүүчилж амьдардаг. Түүний ээжийн дүүгийн охин н.Болормаа нь Б.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан. Б.******* нь эхээс наймуулаа боловч бүгд нас барсан ба Б.******* нь архины албадан эмчилгээнд явахад эрүүл мэндийн шаардлагад тэнцсэн бөгөөд эмчийн үзлэгт орж, дүгнэлт гарсан байгаа. Тэрээр өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хүн байгаа. Иймд Б.*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Архины албадан эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрч байна гэв.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлгийг бүхэлд нь хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

1.Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс согтуурах, мансуурах донтой хүн /Б.*******/-ийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

2.Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.1*******-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал,

-Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.2, *******.1.*******-т заасан этгээд болох гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн, хорооны нийгмийн ажилтан, хамтарсан багийн хурлаас цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасныг үндэслэж шүүхэд хандсан байна.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны журмаар албадан эмчлэх,

-мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.

*******.Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэрт архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, гуравдагч этгээдийн нагац эгчийн өргөдөл, тайлбар, мэдүүлгээр,

-түүнчлэн удаа дараа зөрчил гаргаж өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, сангийн мэдээлэл, тайлбар зэргээр нотлогдож байна.

5.Түүнчлэн Б.******* нь архины хамааралтай, донтой болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын ... Архинд донтох оноштой, албадан эмчилгээнд явуулж болно гэх дүгнэлтээр тогтоогдох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Энэ хуулийн 5.2-т заасан дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно гэж заасны дагуу Б.******* нь эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. 

6.Гуравдагч этгээдийн архины эмчилгээнд хамрагдах тухай хүсэлт, тайлбар нь түүний хувийн байдал болон хэрэгт авагдсан баримт, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах донтой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг захиргааны журмаар албадан эмчлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115. 2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан согтуурсан, мансуурсны улмаас өөртөө аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон ******* овогт *******гийн ******* /РД:/-ыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчилсүгэй.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Б.*******ыг албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс, байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.*******г архины албадан эмчилгээний газар, эмнэлэгт хүргэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 1******* хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН