Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/045

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д. Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга *******юунтөгс,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн шавь” 6 дугаар багийн 6.20 тоотод иргэн *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2018 оны 01 сарын 06-ны 21-н цагийн үед орондоо орсон хэвтэж байсан, манай хадам ээж надруу яриад ***** хадам аав 2-г танайхруу явчихлаа” гэж хэлсэн, удалгүй ***** манай эхнэрийг утасруу залгаад “танайхыг олохгүй байна” гээд яриад байсан би гэрээсээ гараад хашааны үүдэн дээр гарахад манай урд талын гудамжинд явж байсан, би “наад гудамжаа тойроод ороод ир” гээд хадам аав, *******, ***** 2 таксигаар ирсэн, манай хадам аав гэрлүү түрүүлээд орсон ******* надтай гадаа уулзаад “чам шиг юм ингэх болоогүй шүү, би 25-н жил төрийн албанд ажиллаж байна” гээд байхаар нь би “юу яриад байгаа юм” гэж хэлээд гэрлүүгээ орсон араас дагаад ******* гэрт орж ирээд зүүн талын орон дээр суугаад “банди минь чи нусгай, ингэх болоогүй шүү” гэсэн би очоод тэвэрч аваад “та яах гэж ингэдэг юм, юу яриад байгаа юм” гэж хэлсэн тэгтэл намайг түлхсэн би сандал дээр суугаад ширээн дээр пивийг аваад “энэ пивийг уучих” гэж хэлээд орон дээрээс босгоод сандал дээр суулгах гэхэд суугаагүй намайг шилэн хүзүүн дээрээс бариад авахаар нь би тавиулсан тэгтэл О зуух өшиглөөд куртикээ тайлаад “2-уулаа үзье” гээд хүрээд ирхээр би өмнөөс босож ирээд түлхээд, өөрийнхөө куртикээ тайлаад газар сандал байхаар нь шууд аваад цохьсон, газар унаад амьсгаагүй болох шиг болохоор нь би очоод алгадсан чинь сэрсэн. О “чи намайг сандлаар цохьчихлоо” гэж хэлсэн, би “та одоо яв” гээд хашааны үүдэн дээр гаргаж өгөөд яваад өгсөн. Би гэрт орж иртэл **** ахын куртик байсан, араас гараад өгөх гэхэд байхгүй байсан, би гэртээ орж ирээд байж байхад цагдаа дагуулаад ирсэн, цагдаа нар намайг авч явж эрүүлжүүлсэн. Би 3-н найзын хамт 4-н ширхэг 2.5 литртэй пиво уучихаад 18-н цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Болж байгаа зүйлийг мэдэж байсан. Би урьд өдөр нь 2 хүүхдээ хадмынд хүргэж өгөөд найз нартайгаа гадуур явж байгаад орой хадмынд очоод эхнэр, хүүхдээ явья гэхэд эхнэр явахгүй байхаар би 2 хүүхдээ аваад гэртээ ирсэн, бага хүүхэд ээжийнхээ мээмийг хөхдөг болхоор уйлаад байхаар нь би хадмынд 2 хүүхдээ хүргэж өгсөн. Тэр зүйлийн талаар манай хадам аав, **** ахад ярьсан юм шиг байна лээ, тэрнээс болж **** ах надаас гэрт ирж хэрүүл гуйх болсон. Мөн гэрийн зуухыг өшиглөхөөр дургүй хүрээд модон сандлаар 3- н удаа цохьсон. О ах намайг 3-н удаа шанааруу цохьсон.**** ахыг цохих үед гэрт хүн байгаагүй, өмнө барилцаж авахад манай эхнэр байсан, дундуур ороод байхаар нь би эхнэрийг гар гэж хэлээд гаргасан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

... *******ын хувьд намайг цохисон зүйл байхгүй. 2 удаа алгадсан ба миний бие учирсан гэмтэл байхгүй. Надад шинжээч эмчид үзүүлэх шаардлага байхгүй. Би урьд нь зөрчлөөр шалгагдах явцад болсон явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байх тул одоо надад дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй байна. Би өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. Бусдын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөерч байна. Сандлын хөл нь хугарсан байхаар тус өдрийн маргааш нь хогонд ачуулсан юм. Одоо тэр сандал байхгүй. Анх зөрчлөөр шалгагдаж байхад хэсгиин байцаагч асуухад сандал байхгүй талаар хэлж байсан юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 сарын 06-нд ******* ахынд 19-н цагийн үед очсон, очихдоо би жаахан пиво уусан, 2 лаазтай пиво авч очоод ороод байж байхад манай ******* ахын охин залгаад яриад байгаа бололтой байсан, ******* ах “хүүхэд дээрэлхээд байх шиг байна” гэхээр нь би утсаар нь ярья гээд утсыг аваад ярьтал цаанаа ******* орилоод, чарлаад, “би гэртээ байна, ёс жудагаар нь авсан яасан ч яадаг юм” гээд надтай утсаар ярьсан, ******* ах “хүргэн *******ынд очиж хүүхдээ авна гээд би цуг очие” гээд явсан, *******ынх 6-р баг малчны хороололд байсан, олоход хэцүү хаяг байсан. *******тай утсаар ярьсаар байгаад хаягыг олоод очсон. Очоод ******* ах хүүхдүүдээ авна гээд орсон би араас нь гэрт ороход намайг заамдаж барьж аваад хажуу талын орон дээр дарж аваад боож байсан би ухаан алдсан, нэг мэдсэн харанхуй гудажны үзүүр дээр явж байхад цагдаагийн машин ирээд намайг авч яваад *******ынд очоод *******ыг аваад явсан. *******ын эхнэрийн аав ******* бид 2 эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. ******* энэ намар хуримаа хийсэн. Би *******ийн ахынд орхоос өмнө 3-уулаа 2.5 литртэй пиво уусан байсан, ******* ахынд ороод 2 ширхэг пиво авч орсон тухайн пивоо уугаагүй. Намайг гэрлүү нь оронгуут заамдаж аваад орон дээр боосон бодвол их согтуу учраас тэгж дайрсан байх, би боолгоод ухаан алдсан учраас яаж зодуулсанаа ямаршуу байсныг мэдэхгүй байна. Гудамжинд явж байгаад ухаан ороход баруун талын шанаа халцарсан, зүүн талын чих, шанаа хэсэг нилдээ хөхөрсөн, хүзүү хавдартай, дээд, доод уруул язарсан, гуя хөхөрсөн, толгой, дагз хавдсан, одоо толгой, бөөр маш их өвдөж байна. Би утсыг нь аваад *******ад чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм гэхэд “чи миний найран дээр ирээгүй, би жам ёсоор нь авсан эхнэрээ яасан ч яадаг юм” гээд байсан. Би ******* ахтай очиход ******* хашааны гадаа зогсож байсан, хаягыг нь мэдэхгүй учраас утсаар ярьсаар байгаад очсон, ямар нэг хэрүүл маргаан хийгээгүй шууд гэрт нь орсон. Гомдол санал алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

... Танина Манай дүүгийн нөхөр нь юм байгаа. Өөрөөр хэлбэп манай хүргэн. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Урьд нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй байна. Тэр намайг сандлаар 1 удаа цохисон юм. Түүнийг намайг цохиход би ухаан алдаад газарт унасан байсан юм. Миний зүгээс *******ыг цохисон зүйл байхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ажилтаи учир шүүх хуралд оролцох боломжгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 сарын 06-нд гэртээ нөхөр бага хүүхдийн хамт байхад манай хамаатны ******* ах миний утасруу залгасан манай нөхөр миний утсыг авсан. Тэгтэл ******* ах “танайд очмоор байна” гэж хэлсэн, манай нөхөр “хүрээд ир” гэж хэлээд тасдсан. Удалгүй манай ээж залгаад “аавтай чинь ******* ах чинь танайхруу явсан, архи уусан, согтуу байна” гэж хэлсэн. Аав болон ******* ахыг ирэхийг нилээд хүлээсэн ирэхгүй байхаар нь манай нөхөр унтая гээд орондоо орсон байсан. Удалгүй миний утас дуугараад “амьчуулын хамгийн ар талын гудамжинд байна танайхыг олохгүй байна” гэж утсаар ярьсан. Манай нөхөр хувцсаа өмсөөд гараад утсаар яриад гэрээ зааж өгөөд аав, ******* ах 2 таксигаар ирсэн. Эхлээд манай аав орж ирсэн, араас нь манай нөхөр орж ирээд, хамгийн сүүлд ******* ах орж ирээд *******тгонбах ах суугаад, би цай хийж өгсөн. ******* ах кармандаа пиво хийсэн байсан, манай ширээн дээр нэг лаазтай пиво байсан тэр пивийг манай нөхөр бариад “2 уулаа пиво ууя” гэхэд “чам шиг бацаантай уухгүй” гэж ******* ах хэлсэн. Тэгтэл манай нөхөр босч ирээд тэвэрч аваад “та яах гэж ингэдэг юм зүгээр байя” гэхэд ******* түлхээд хоолойгоор нь боож аваад орлуу манай нөхрийг унгаагаагаад эргэж босч ирэхдээ хоорондоо ноцолдож байгаад ******* ах хөлөөрөө зуухыг түлхээд ивээснээс нь унагаасан. Тэгтэл манай нөхөр Ц.О уурлаад манай гал голомтыг түлхэж унагаалаа гээд ******* ахтай барилцаж аваад газар унагаагаад модон сандлаар толгой хэсэгрүү нь 2 удаа цохиж байгаа харагдсан. Би хувцсаа өмсөөд гарах гэж байгаад “болиочээ хүн аллаа шдээ” гэсэн. Тэгтэл ******* ах ухаан алдсан байсан, манай нөхөр ******* хацарлуу алгадаад сэрээсэн намайг “хурдан гар ээжийг дууд, хурдан гар” гээд байсан би гараад хадам аав, ээж 2-г дуудах гэхэд гэр нь хүн байхгүй байсан, би айсандаа тэр чигээрээ зугтаагаад хашааны ард байж байгаад такси авч аавынд очье гээд гудамжны үзүүр гараад очиход цагдаагийн машин хүрээд ирсэн, дотор нь ******* ах суусан байсан. Цагдаагийн машинтай манайд очоод нөхрийг цагдааруу аваад явсан цагдаагийн машинтай ******* ах бид 2 цуг явсан. Өдөр нь ******* ах аавынд ажлынхаа залуутай аавынд архи, пиво уучихаад яваад өгсөн. Би аавынхаас ажил руугаа явсан манайд ирэхдээ архи уусан, ярьж байгаа нь нилээд уусан шинжтэй байсан, өөрийгөө хянах чадвар байсан. Манай нөхөр гэртээ 18-н цаг өнгөрч байхад ирсэн, ирэхдээ архи уусан, бага зэрэг согтолттой байсан, өөрийгөө хянах чадвар байсан. ******* ах манайхыг унтах гэж байхад согтуу ирж, манай нөхрөөс хэрүүл нэхэж, зодоон эхлүүлсэн. Манай нөхрийг хүзүүгээр нь боож аваад толгойруу нь нэг цохьсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

... Манай нөхөр юм байгаа. Бид хоёр танилцаад 5 жил болж байна. Би өөрийнхөө нөхөр болох *******ын эсрэг мэдүүлэг эгөхөөс татгалзаж байна Харин түүний зан байдлын талаар мэдүүлэг өгөхөд надад татгалзах зуйл байхгүй байна. *******ын хувьд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн айлын ганц хүүхэд юм байгаа. Дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй. Бид хоёр одоо 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-6-20 тоотод амьдардаг. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй Хувьдаа “приүс”-11 маркийн машинтай, манай нөхрийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг Элдэв гаж зуршил байхгүй. Архи дарсыг хаяа хэрэглэдэг юм. Намайг зодсон зүйл байхгүй. Үгүй Тийм зүйл бол байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/

5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 … 2018 оны 01 сарын 06-ны орой 17-н цаг өнгөрөөгөөд ажлаа тараад гэртээ ирэхэд манайд манай хамаатны ******* лаазтай пиво барьсан уугаад сууж байсан. Би гэртээ орж ирж цай уучихаад хүргэнийдээ очиж охиноо, хүүхдийн хамт авчрах гээд явна гэсэн. Тэгтэл ******* цуг явна гээд надтай хамт манайхаас гараад гудажны үзүүрээс такси барьж яваад шөнө болоод хүргэнийхээ хаягыг олохгүй байсан, цуг явсан *******ыг хүргэн *******руу залгаж, ярьсаар байгаад хаягыг нь олоод очсон. Очиход хашааны гадаа манай хүргэн зогсож байсан, би таксинаас буугаад *******ыг таксиндаа байж байгаарай гээд хүргэнийдээ ороход охин хүүхэдтэйгээ унтаж байсан, би хүүхдээ сэрээгээд зээгээ хувцаслаад байж байхад ******* араас орж ирээд хүргэн *******, *******, нар хоорондоо зодолдоод байсан би зээгээ аваад, охиныгоо араас гараад ирээрэй гээд таксин дээр очиход такси яаруулаад байхаар нь зээгээ авч суугаад явсан. Явах замдаа цагдаад дуудлага өгөөд гэртээ очоод зээгээ эхнэртээ өгөөд эргэж такси бариад *******ын эхнэрийг аваад хүргэнийдээ очиход гэр нь эзэнгүй байсан, хүргэний хашаанд аавынхан байдаг гэрээс нь хүргэний ээж гарч ирээд цагдаа аваад явсан гэхээр нь би шууд цагдаа дээр ирсэн. Тэгтэл *******, манай охин 2 цагдаагийн гадаа, *******ыг эрүүлжүүлсэн гээд байж байсан. Урьд өдрийн орой нь манай хүргэн 2 хүүхдээ цэцэрлэгээс нь авчирч өгсөн манай охин ажилтай байсан хүүхэд нь манайд байсан болохоор манайд ирж хоносон. Тэгтэл шөнө хүргэн 23-н цагийн үед ирээд эхнэр, хүүхдээ авч явах гэхээр нь би шөнө орой болсон хойно явуулахгүй гэж хэлсэн тэгтэл хүргэн гараад явсан удаагүй 30 минутын дараа буцаж эргэж ирээд 2 хүүхдээ хувцаслаад аваад явсан 1 цаг гарны дараа гэрийн хаалгыг эмэгтэй хүн нүдээд манай бага зээг тэвэрсэн, томыг нь хөтөлсөн хүн ороод ирсэн, араас нь хүргэн орж ирээд эхнэрээ “чи гэртээ оч, очихгүй бол аавынхаа үгэнд ороод эндээ байж бай” гэж хэлчихээд гараад явсан. Би ажпаасаа ирээд өчигдөр хүргэн согтуу байсан өнөөдөр дахиж уусан байж магадгүй, охин зээ нараа очиж авчирна гэж бодоод очсон. Тухайн өдөр ******* намайг ажлаас ирхээс өмнө манайд хүнтэй ирж архи уусан гэсэн архи ууж байхдаа манай хүргэн рүү дарамталж ярьсан гэсэн, би ******* намайг дагаж гараад суусан би явъя гэж хэлээгүй. ******* өдөр нь манай гэр нэг том архи, том пиво уусан гэсэн намайг ирэхэд жижиг лаазтай пиво уугаад байж байсан, нилээд согтуу байсан, хүргэн *******ыг согтуу байсныг мэдэхгүй байна, ирэхэд гадаа хүргэн байсан орж ирээд хоорондоо зодолдоод байсан би зээгээ шууд гараад явсан. Тухайн зодооныг хэн эхлүүлсэнийг мэдэхгүй байна буруу хараад хүүхэд хувцаслаж байхад хоорондоо нэгнийгээ цохиод байгаа байсан, би хүүхдээ аваад шууд явсан.******* нүүр нь хавдсан, хэл, уруул нь хүрэнтсэн, “танай хүргэнтэй алалцаад, танай хүргэн алах юм байна, би ухаан алдсан байна, одоо эмнэлэгт үзүүлнэ, бөөр, толгой өвдөөд байна” гэж хэлж байсан, би тэгээд гэрлүүгээ явсан. гэх мэдүүлэг / хх-ийн 14-16/

6. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Бид 2 найзууд юм. Түүний хувьд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн айлын ганц хүүхэд юм байгаа. Дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй. Одоо болохоор эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-6-20 тоотод амьдардаг. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй Урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Төлөв даруу, нийтэч, хүнд их тусархуу илүү дутуу зан байхгүй. Хүмүүсийн дунд нэр хүнд сайтай Архи, дарс тамхи нээх хэрэглээд байдаггүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн:

  1. *******-н биед тархи доргилт, зүүн хацар, эгэмэнд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 37-38 / болон хавтаст хэргийн 59 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц. Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б. О шүүгдэгч Ц. Над гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрэлийн гэрээ, хавтаст хэргийн 60-61 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц. Нын эзэмшлийн “Samsung G-1” маркийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******* холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн шавь” 6 дугаар багийн 6-20 тоотод иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Samsung G-1” битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 24 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Samsung G-1” гар утасыг эзэмшигч ******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таванханхар овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ыг найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800000 / төгрөгийг шүүгдэгч *******ыг 2018 оны 02 дугаар сарын 12-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.                                                

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.                    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “”Samsung G-1 битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 24 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Samsung G-1 ” гар утасыг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ