2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/00676

 

 

 

 

   *******25         0*******            27                                     *******92/ШШ*******25/076

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, *******-******* ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, -р хороо, *******0а- тоот хаягт оршин суух, овогт ын /РД:ЧН85*******3*******0/,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг *******25 оны 0*******-р сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “Д.******* миний бие **************2 оны 08-р сарын *******2-ны өдөр Б.тай Швед хотын Скотголм хотод гэрлэлтээ батлуулж хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд **************4 оны *******2-р сарын 09-ний өдөр хүү Э. төрсөн. **************2-**************9 онд Швед улсад амьдрах хугацаанд визны асуудлаар Б. нь **************9 оны 09-р сард Монгол буцсан. Энэ хугацаанд Кови өвчин дэлгэрч, Б. нь Монголд байсан. **************9-*******23 он хүртэл Б. нь Монгол амьдрах хугацаандаа өөр гэр бүлтэй болж, хүүхэдтэй ч болсон. Тэрээр Швэдэд буцаж ирсэн боловч бид хамтран амьдрах боломжгүй болж салах шийдвэр гаргасан. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж тэтгэлгийн талаар маргаан байхгүй. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Б. нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б. нь Д.*******ийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгө болон хүүхдийн асрамж болон тэтгэлгийн маргаан байхгүйгэжээ.

3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс /хх-*******/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн *******24 оны *******0-р сарын 28-ны өдрийн №00355 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, /хх-4,6/ Д.*******өөс Д.д олгосон итгэмжлэл, /хх-5,*******4/ хүү Э.гийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх-7/ Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-29/ Д.*******ийн тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагчаас /хх-*******0-**************/ Б.аас Ц.д олгосон итгэмжлэл, /хх-*******2/ Б.ын өргөдөл, /хх-*******3/ Б., Ц. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-*******5/ Б., Д.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, /хх-23/ шүүхэд гаргасан хариу тайлбар, /хх-30/ Б.ын тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

үүхийн журмаар нотлох баримт цуглуулаагүй, гэрлэгчид санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: “ ... Д.******* миний бие **************2 оны 08-р сарын *******2-ны өдөр Б.тай Швед хотын Скотголм хотод гэрлэлтээ батлуулж хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд **************4 оны *******2-р сарын 09-ний өдөр хүү Э. төрсөн ... Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж тэтгэлгийн талаар маргаан байхгүй. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэж  нэхэмжилснийг,

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй. Үүнд: “Б. нь Д.*******ийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгө болон хүүхдийн асрамж болон тэтгэлгийн маргаан байхгүй” гэж тайлбарлажээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.*******.Гэрлэгчид **************2 оны 08-р сарын 0*******-ний өдөр гэрлэлтийн №0*******4639 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. /хх-*******5/

4.2.Гэр бүл байх хугацаанд

-**************4 оны *******2-р сарын 09-ний өдөр Э. төрсөн, ************** настай, эрэгтэй,

4.3.Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй, хүү Э. эцэг Б.аар овоглодог,

4.4.Хүү Э. эрүүл бойжиж, вакцинд хамрагдсан, Швед улсын Стокголм хотод эх Д.*******ийн асрамжид байгаа,

4.5.Гэрлэгчид хүүхдийн асрамж болон тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын болон хуваарьт хөрөнгийн талаар маргаангүй, энэ талаар шаардлага гаргаагүй,

4.6.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсноор *******24 оны *******0-р сарын 28-ны өдөр дуусгавар болсон,

4.7.Гэрлэгсэд *******8 хүртэлх насны хүүхэдтэй тул шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримт тогтоогдлоо. Талууд энэ талаар мараагүй.

Гэрлэгчдийн гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгсдийн хоорондын таарамжгүй, гэр бүлээс гардуурх харилцаа, хариуцагч Б.ын архины хамааралтай байдалтай холбоотой байна.

5.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д зааснаар “...Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлахаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд гэрлэгчид энэ талаар харилцан тохиролцсон, хариуцагч зөвшөөрсөн тайлбар өгч байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******32 дугаар зүйлийн *******32.6-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

6.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9 дэх хэсэг зааснаар Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулна.

7.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, шаардаагүй, хариуцагч хүүхдийг эхэд нь хариуцуулна, нэхэмжлэгч өөрөө асрамждаа авна гэж байх тул насанд хүрээгүй хүүхэд Э.г эхийн асрамжид үлдээх нь зүйтэй.

8.Гэрлэлт цуцлагдсан ч эцэг, эхээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш хэвээр үргэлжилдэг болохыг дурдав.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д зааснаар гэрлэгчид болох ******* овогт *******гийн *******, овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар **************4 оны *******2-р сарын 09-ний өдөр төрсөн хүү Э.г эхийн асрамжид үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9-т зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсүгэй.

5.Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг, эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэж, үүрэг гүйцэтгэхэд саад учруулахыг хориглосон болохыг тайлбарласугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.3, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2 дахь хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          В.АМАРТҮВШИН