| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/09472/И |
| Дугаар | 192/ШШ2025/00675 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/00675
2025 01 27 2/ШШ2025/00675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* *******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:МК9806290*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, -р гудамж, *******5 тоот хаягт оршин суух, овогт -ийн /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01-р сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-э.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* нь Б.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Э.******* миний бие Б.тай 20 онд танилцаж, 2020 онд хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд оны -р сарын -ний өдөр охин М. төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 20 онд салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин М. миний асрамжид байгаа. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч охин минь эцгээрээ овоглодог. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М. нь миний төрсөн охин мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийг эхийн асрамжид үлдээнэ. Миний бие хөдөө орон нутагт ажилладаг ба шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
*******.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:
- нэхэмжлэгчээс /хх-1/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-*******-4/ Э.*******гийн иргэний үнэмлэх, оршин суух хаягийн лавлагаа, /хх-5/ охин М.ын төрсний гэрчилгээний хуулбар, /хх-6/ Нийслэлийн 2*******-р цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, /хх-7/ Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны ӨЭМТ-ийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
-Хариуцагчаас /хх-25/ шүүхэд гаргасан хариу тайлбар.
4.Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, талууд санал хүсэлт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Э.******* миний бие Б.тай 20 онд танилцаж, оны -р сарын -ний өдөр охин М. төрсөн ... Охин М. миний асрамжид байгаа. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.
*******.Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй. Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М. нь миний төрсөн охин мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийг эхийн асрамжид үлдээнэ гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигчийн хамтран амьдрах, эр эмийн харилцаатай байх хугацаанд
- оны -р сарын -ний өдөр М. төрсөн, эмэгтэй, ******* настай,
-Хүүхэд эцэг Б.аар овоглодог болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар,
4.2.Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны ӨЭМТ-ийн охин М. эрүүл өсөж, бойжиж байгаа, вакцинд хамрагдсан тодорхойлолтоор хариуцагч Б. нь насанд хүрээгүй хүүхэд /М./-ийн эцэг болох нь тогтоогдож байна.
5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
6.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******-т зааснаар ... Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан ба хариуцагч хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээнэ гэж байх тул талуудыг хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэж, насанд хүрээгүй хүүхдийг эх Э.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй.
8.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасан.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд хүүхдийн сургалтын төлбөр, дугуйланд суралцах төлбөр, зардал нь хүүхдийн нэмэлт зардалд тооцогддог болно.
-М. нь ******* настай тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Б.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хүүхдийн тэтгэлэг нь гагцхүү хүүхдийн өдөр тутмын сүү, талх, нэмэлт тэжээл, хоол хүнс, эсхүл витамин гэх мэт ойр зуурын хэрэгцээнд хэрэглэгдэхээс сургалтын төлбөр, зардалд хэрэглэгдэх ёсгүйг дурдах нь зүйтэй.
Зохигч хүүхдийн тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа, хэмжээг тохиролцоогүй байх тул энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар мөнгөн хэлбэрээр; 41.2.1-д зааснаар сар бүр, насны байдлыг харгалзан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
9.Иймд Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******-т зааснаар эцэг Б.аар оны -р сарын -ний өдөр төрсөн охин М.ыг сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар оны -р сарын -ний өдөр төрсөн охин М.ыг эх Э.*******гийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар оны -р сарын -ний өдөр төрсөн охин М.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг -ийн аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.4-т зааснаар Тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.5-д зааснаар Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг хүүхдийн эхэд тайлбарласугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.*******, 1.4, 1.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН