Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 137/ШШ2025/00101

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Т  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.А , Б.Ц нарт холбогдох 8,162,945.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .....-р хороо, ..... тоотод байрлах, Т  ХК /ХХД:.., РД:.., утас:./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.А , Б.Ц  нар нь 2022 оны 06 сарын 15-ны өдөр ЗГ/18/64/40 тоот шийдвэрээр зээлийн гэрээгээр Т банк Замын-Үүд салбарын Соёмбо тооцооны төвөөс 13,000,000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар удаа дараа сануулж, зохих ёсоор мэдэгдсэн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул Т  банк ХК нь зээлдэгч О.А , Б.Ц нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлд 8,162,830.8 төгрөг, хүүгийн төлбөр 326,875.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,238.33 төгрөг гээд нийт зээлийн гэрээний үүрэгт 8,539,945.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .....-р баг, . тоот.......од оршин суух, Ж овогт О-ийн А  /РД: ., .....утас:....../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч О овогтой А  миний бие Т банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Т  банкнаас зээл авсан нь үнэн. Зээл, зээлийн үлдэгдэл болох 8,539,945.04 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 2,846,648.35 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын......-р баг, ..... тоотод оршин суух, Г  овогт Б-н Ц /РД: ..., утас:..../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б  овогтой Ц  миний бие Т банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Т банкнаас зээл авсан нь үнэн. Зээл, зээлийн үлдэгдэл болох 8,539,945.04 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 2,846,648.35 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Т  банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т банк ХК нь О.А , Б.Ц  нарт холбогдуулан 8,539,945.04 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь зээлийн 8,539,945.04 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 2,846,648.35 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н  миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т  банк ХК нь хариуцагч О.А , Б.Ц нарт холбогдуулан 8,162,945.04 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 8,539,945.04 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 2,846,648.35 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н  нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т  банк ХК нь хариуцагч О.А , Б.Ц  нарт холбогдуулан 8,162,945.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.А , Б.Ц   нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,539,945.04 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор 2,846,648.35 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,589 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  үлдэх 50 хувь буюу 75,794.5 төгрөгийг улсын орлогоос, 75,794.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                   ШҮҮГЧ                                      Э.Б