2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/00673

 

2025     01        27                 *******2/ШШ2025/00673

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, ******* *******-*******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 2025 оны 01-р сарын *******-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ.

Нэхэмжлэгч Л.*******ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Л.******* миний бие А.ос гэрлэлтээ цуцлуулахаар Багануур дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч А. нь Багануур дүүргийн хаягтаа амьдардаггүй болох нь Багануур дүүргийн 3-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн хаяг тодорхойгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд А.ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-*******/ Л.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-5/ Сонгинохайрхан дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-6/ Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 20******* оны -р сарын -ны өдрийн талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан тухай баримт, /хх-1*******/ Багануур дүүргийн 3-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-15/ Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Л.******* миний бие А.ос гэрлэлтээ цуцлуулахаар Багануур дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч А. нь Багануур дүүргийн хаягтаа амьдардаггүй болох нь Багануур дүүргийн 3-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн хаяг тодорхойгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд А.ыг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Л.*******, А. нар нь 2008 оны 06-р сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн,

3.2.Багануур дүүргийн 3-р хорооны Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №56 тоот тодорхойлолтоор ...А. нь Багануур дүүргийн 03-р хороо, *******9- тоот хаягт амьдардаггүй, бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй,

3.3.Нэхэмжлэгч Л.******* нь хуульд зааснаар харьяаллын дагуу өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан тул А.ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.

7.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  овогт ын /РД:/-ыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогт ын /РД:/-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.

2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  овогт ын /РД:/-ыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.*******, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН