Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1, 66-2-т заасныг тус тус баримтлан Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сувдаагийн нэхэмжлэлтэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч /Э.*******/-д холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0691212 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлоосоо татгалзсаныг баталж, тус шүүхийн 158/2024/0062/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Сувдаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захирамжийн хувийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан гомдлын шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ