Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 137/ШШ2025/00103

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Х  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Б , Л.А  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 42,084,719.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ......... тоотод оршин суух, Х  банк ХК /ХХД......:...., РД., утас:./ шүүх....эд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З.Б , Л.А нар нь 2024 оны 07 сарын 02-ны өдөр Х банктай 1390088749 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өрхийн зориулалтаар 42,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч З.Б-ын  Х банк дахь .......... дугаартай дансанд 2024 оны 07 сарын 02-ны өдөр 42,000,000 төгрөгийг шилжүүлэн, банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлийн гэрээний гол нөхцөлөөр зээлдэгч нь зээлийн 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2024 оны 10 сараас эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2025 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар 144 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс зээлдэгч нартай тухай бүр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар удаа дараа сануулж, зохих ёсоор мэдэгдсэн. Гэтэл зээлдэгч нар нь тодорхой арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн. Иймд үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 39,404,317.18 төгрөг, 2025 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 144 хоногийн хүү болох 2,640,655.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,747.21 төгрөг, нийт 42,084,719.98 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ......-р баг, ...... тоотод оршин суух, Б  овогт З-ийн Б /РД:..., утас: ....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Х  банк ХК-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Х  банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 42,084,719.98 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ....-р баг, ...... тоотод оршин суух, Б  овогт Л-ын А  /РД:., утас..: ......../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Х банк ХК-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Х  банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 42,084,719.98 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Б , Л.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 42,084,719.98 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Б , Л.А нар нь зээлийн гэрээний үүрэгт 42,084,719.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Б , Л.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 42,084,719.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Б , Л.А  нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,373.60 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 184,186.8 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 184,186.8 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч З.Б , Л.А  нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б