Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 146/шш2025/00057

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *************************** гэх газар оршин суух ******************** хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч *****************нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

************** миний бие 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй тул ажилласан жил тооцогдохгүй байна.

Иймд намайг 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Миний бие Өвөрхангай аймгийн Өлзийт суманд оршин суудаг. Олон дахин нааш цааш явах боломжгүй байх тул энэ хэргийг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 08 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдлийн гишүүдийн нэрсийн хуулбар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн 1987 оны, 1988 оны 05 сар, 1990 оны 11 сар, 1991 оны 03 сар, 05 сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаартай лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан лавлагааны хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч **************ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

**********нь 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 08 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдлийн гишүүдийн нэрсийн хуулбар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн 1987 оны, 1988 оны 05 сар, 1990 оны 11 сар, 1991 оны 03 сар, 05 сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 137 дугаартай лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч ************ ...Миний бие нь 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан. **************нь 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Адуу маллаж байсан... гэж, мөн гэрч ************** ...Миний бие нь 1966 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан. *************** нь 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Адуу маллаж байсан... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагч ***************нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ***************** 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.САРАНТУЯА