Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 137/ШШ2025/00106

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                         хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                  хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч К  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,434,034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ......-р хороо, ....... байрлах К  банк ХК /ХХД:...., утас:...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Д  нь 2024 оны 05 сарын 04-ний өдөр MN440030003095013436 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 30 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй 3,035,000 төгрөгийн зээл авсан. Мөн 2024 оны 07 сарын 16-ны өдөр MN630030003095021727 тоот  Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай жилийн 33,4 хувийн хүүтэй 130,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар 270,777 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 08 сарын 28-ны өдрөөс хойш төлөөгүй байна. Иймд А.Д-аас 2 зээлийн нийт өрийн үлдэгдэл 3,434,034 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .......-р баг,..........тоотод оршин суух, Б овогт А-ийн Д  /РД:........, утас:...... ./ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч К  банк ХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. К банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 3,434,034 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К  банк ХК нь хариуцагч А.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,434,034 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Д нь зээлийн гэрээний үүрэгт 3,434,034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч К  банк ХК нь хариуцагч А.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,434,034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,895 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 34,932.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 34,932.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч А.Д нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б