| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/00374/И |
| Дугаар | 192/ШШ2025/00671 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/00671
2025 0******* 27 *******92/ШШ2025/00*******7*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******-р хороо, Чингисийн өргөн чөлөө, *******, ******* оргил-******* хаягт байрлах, ******* банк ХК /РД:2*******9332*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлд 2025 оны 0*******-р сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Зээлдэгч П.*******- нь ******* банкны 7 буудал тооцооны төвтэй 20*******9 оны 05-р сарын 09-ний өдөр №ЗГ/20*******944470075 тоот зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг ******* жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч П.*******- нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлээгүй тул зээлийн гэрээнд дурдсан хаягийн мэдээллээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны **************-р сарын 29-ний өдрийн *******82/ШЗ2024/20*******43 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд П.*******-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-*******-2/ нэхэмжлэл, /хх-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4/ ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-5-7/ ******* банк ХК-аас Х.-, Н.******* нарт олгосон итгэмжлэл, /хх-8-*******2/ 20*******9 оны 05-р сарын 09-ний өдрийн №ЗГ/20*******9444470075 дугаар Зээлийн болон барьцааны гэрээ, /хх-*******3/ П.*******-ын гадаад паспортын хуулбар, /хх-*******4-*******/ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны **************-р сарын 29-ний өдрийн *******82/ШЗ2024/20*******43 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... П.*******-той 20*******9 оны 05-р сарын 09-ний өдөр №ЗГ/20*******944470075 тоот зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг ******* жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээлж авсан. ... хаягийн мэдээллээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны **************-р сарын 29-ний өдрийн *******82/ШЗ2024/20*******43 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд П.*******-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.*******.******* банк ХК, П.*******- нар нь 20*******9 оны 05-р сарын 09-ний өдрийн №ЗГ/20*******9444470075 дугаар Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан,
3.2.Дээрх гэрээнд П.*******-ыг дүүрэг, *******9-р хороо, *******-р гудамж, ************** тоот хаягт оршин суудаг гэж тусгасан,
3.3.П.*******-ыг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаягт тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны **************-р сарын 29-ний өдрийн *******82/ШЗ2024/20*******43 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
3.4.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хуульд зааснаар харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан тул П.*******-одыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч өөрийн болон бусдын эрх зөрчсөн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3-д зааснаар ... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.
7.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт -ын *******- /РД:ЛЗ80040*******7*******/-ыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.*******-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогт -ын *******- /РД:ЛЗ80040*******7*******/-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдээр эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт -ын *******- /РД:ЛЗ80040*******7*******/-ыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН