| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00114/И |
| Дугаар | 137/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 137/ШШ2025/00107
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,367,798.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...-р хороо, ...... байрлах М ХК /ХХД:., ......РД:......, утас:...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХК нь зээлдэгч Г.Б-тай 2024 оны 07 сарын 26-ны өдөр 6000244276 тоот гэрээг байгуулсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000244276 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,326,881.88 төгрөг, үндсэн хүү 21,366.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,549.54 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 1,367,798.1 төгрөгийг хариуцагч Г.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, ..... тоотод оршин суух, Г-тын Б... /РД:., утас: ...../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч М ХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. М ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 1,367,798.1 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,367,798.1 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт 1,367,798.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Г.Б-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,367,798.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,835 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 18,417.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18,417.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Г.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э. Б